Хуучны танил

214 23 0
                                        

Луис өвгөн хоёр Миллерын өрөөнд орж ирлээ. Өвгөн орж ирээд суудалд тухлан

-Бидний хэрэг гараа юу гэхэд Миллер бичиг цаас янзлан сууснаа тэдэн рүү нэг хараад толгой дохин

-Арканад нэг бодис хэрэг болоод байна гэхэд өвгөн толгой дохин

-Зүгээр хэл. Олоод ирье гэлээ.

-Энэ тийм амар олдох бодис биш ээ. Тэр бодисыг ганцхан химич л гаргаж чадна. Өмнөх Арканад нэг дутагдалтай тал бий. Тэр бол эс бүрээр салгадал техник юм. Тиймээс Аркана хэрэглэсэн тохиолдолд биед сөрөг нөлөөтэй. Харин тэр эмэгтэй олон нийтэд мэдэгдээгүй ч нано химийн шинэ бодис гаргаж авсан юм. Тэр бодис эс бүрээр задарсан биег буцааж хурдан хугацаанд сэргээж чадна. Зөвхөн тэр бодис л хэрэгтэй.

-Болно оо. Тэр чадварлаг химичийг чинь хэн гэдэг юм?

-Эми.

-Луис чи хүмүүстэйгээ очоод гэрийг нь тоноод ч хамаагүй олоод ир. Хэрэгтэй бол нобел авахаас нь өмнө хөнөөсөн ч яахав гэхэд Луисын нүд нь томрон Миллер рүү харлаа.

-Тэгж болохгүй ээ. Энэ бодисыг гаргаж авах аргыг зөвхөн тэр л мэдэж байгаа. Лаборторид нь байлаа ч нэршил байхгүй баахан бодис бий. Зөв бодисоо авъя гэвэл түүнтэй тохирч авахаас өөр арга байхгүй. Харин авсаны дараа түүнийг хөнөөнө үү байна уу? надад хамаагүй гээд урдах цаасаа хараад таг суулаа. Өвгөн инээмсэглэн Луис руу толгой дохин өрөөнөөс гарцгаалаа

***

Жоанна Эмигийн лабораторийн үүдэнд ирэн хэсэг зогссоноо дотогш орлоо. Амьдралдаа хоёр дахь удаагаа энд ирж буй нь энэ. Өмнө нь Эми түүнийг авчран сонирхуулж байв. Эмигийн ажилдаа дурлан хичээх дүр төрхийг хараад ахин дурлах шиг санагдаж билээ. Анх Миллерын сургуульд дээр очихдоо Эмиг харж билээ. Ердөө л хими, шинжлэх ухаан л түүний сонирхолыг татдаг, өөр зүйл хэзээ ч сонирхож байгаагүй мэт түүний царайг хараад яагаад ч юм ичингүйрч билээ. Сургууль дээр оюутнуудын тайлан үзэсгэлэн болж бүгдийнх нь гэр бүлээс хүн авчир гэхэд Миллерт Жоаннагаас өөр дуудах хүн байсангүй. Тэгэхэд Эми наногоор бүтээлээ үзүүлж билээ. Жижигхэн жаран хөлтийг микроскопоор харуулан өөрийн бүтээсэн шингэнээ дусаахад эсэнд нь хэрхэн өөрчлөлт болж буйг харуулах аж. Үүнийгээ илүү сайжруулж чадвал эсийн жижиг хэмжээнд наногоор үхэжсэн эсийг сэргээх боломжтой хэмээн тайлбарлана. Тархины эсийг ч сэргээх боломжтой ба хэрэв энэ бодис амжилттай болвол комын байдалд байгаа олон хүнийг сэргээх боломжтой хэмээн тайлбарлана. Олны дунд түүний ярихыг сонсохдоо зарим зүйлийг нь чихний хажуугаараа өнгөрөөх аж. Бүх хүмүүстэй инээмсэглэн найрсаг тайлбарлах агаад хүмүүс түүнийг бахархсан янзаар харах нь мэдрэгдэнэ. Түүнийг лаборторт ороход Эми маск зүүн хийж буй зүйлдээ анхаарлаа хандуулан Жоаннаг орж ирсэнийг ч анзаарсангүй. Хана тулж, гараа алдлан түүнийг харж зогсохдоо яг л анх харсан үеээ дурслаа. Дараа нь Миллер түүнийг Эмитэй танилцуулсан юм.

StalkerWhere stories live. Discover now