💥💥💥💥💥
Хачирхалтай цаг агаарт дасан зохицож чадахгүй байгаа хүмүүсээр дүүрсэн гудамж. Уг нь хавар бараг дуусаж, халуун зун эхлэж байх ёстой ч нэг л зэврүүн хүйт даасан өдрүүд дуусаж өгөхгүй л байлаа. Нэг өдөр нь бороо шаагиж сандаргаад л, маргааш нь шатааж алам халуун болоод л үнэхээр хэцүү. Өнөөдөр хэдий тогтуун дулаавтар өдөр ч гэсэн олон ааштай цаг агаахаас болоод хүмүүс эрс тэс хувцаслаад их л хачин харагдана. Зарим нь богино өмд, нимгэн зуны цамцтай явж байхад хажуугаар нь зөрөх нэгэн малгай болон зузаан хүрэм өмссөн харагдана. Харин миний хувьд угийн л нэг их даарч хөрөөд, халууцаад байдаггүй болохоор өдөр тутамдаа өмсдөг шигээ л малгайтай цамц, хар жинсээ өмсөөд хичээлдээ явж байна. Хэдий цаг дэндүү эрт байгаа ч би аль болох л хурдхан гэрээс гарахыг хүснэ. Би ээжтэйгээ л амьдардаг ч бид хоёр тийм ч сайхан харилцаатай биш. Миний байгаа байдал ааш занд минь нэлээн дурамчхан байдаг учраас манай гэрээс маргаан тасрана гэж бараг л үгүй.
- Ахх өлсөж байна. Очиж байгаад л юм авж идэхээс биш хэмээн амандаа үглэсээр зам даган алхлаа.
Нэгт цаг дэндүү эрт учраас автобус машин аль аль нь цөөхөн харагдана. Дээрээс нь би тийм ч бүтэлтэй хүн биш л дээ. Тиймдээ ч хэд хоногийн өмнө автобусныхаа картын хаячихаж. Уг нь манай сургууль гэрээс маань нэлээн зайтай ч аргагүйн эрхэнд төгстлөө алхах ажилтай болсон.
Дуртай дуугаа сонсоод бодолдоо дарагдан явж байгаад замаа харалгүй том чулуунд бүдрээд уначихлаа. Хувцас хунар гайгүй ч өмдний уранхай хэсгээр ил гарсан өвдөг, гарын алга маань багагүй шалбараад цус гарч байв.
- Хараал ид. Яачихсан азгүй амьтан бэ? Бурхан минь гэж чангахан дуугарсаар босож ядаж байтал
- Зүгээр үү? Цус гарч байна шүү дээ! гэх бүдүүвтэр хоолойнд бага зэрэг цочин эргэж харвал манай дээд курсын зүс мэдэх нэгэн залуу цүнхнээсээ нойтон салфетки гаргасаар над руу дөхсөөр өмнө минь ирээд
- Чи манай доод курс байх аа. Хоёулаа нэг хичээлд хамт суудаг шүү дээ. Намайг Жонгүг гэдэг. Харин чамайг гэсээр миний шалбарсан гарыг нойтон салфеткаар арчиж байлаа.
- Намайг Сүби гэдэг хэмээн бага зэргийн өвтөлтнөөсөө болон ярвайх аядан хэлэхэд тэр
- Сүбин гэж сонсож байснаас Сүби гэж сонсож байгаагүй юм байна. Их ховор нэр байна шүү гээд гэнэн гэхэд дэндүү гэнэн, яг л зул сараар хүссэн бэлгээ авчихаад баярлаж байгаа бяцхан хүү шиг инээх нь намайг нэг л догдлуулж байв. Намайг энэ мэт зүйл бодож ангайж зогссоор байтал тэр шархнуудыг минь цэвэрлэж өгөөд дуусч байлаа. Сургууль хүртэл хамт явах замдаа нэлээд олон зүйлийн талаар ярилцаад амжсан юм.
Биднийг ирэхэд хичээл орох болсныг илтгэж сургуулийн чимээ анир багасчээ. Уг нь энэ хичээлүүд их сонирхолтой байдаг юмсан. Тэгэхэд түрүүний Жонгүг гэх залуу л бодогдоод байх юм.
- Өглөөний явдлыг бодохоор гэр нь манай тийшээ л юм шиг байх юм гэж үглэж олон юм бодсоор хичээлээ дуусгав. Тарчихаад хаачих, юу хийхээ шийдэж үл чадсаар сургуулиас гарахад өнөөх олон бодлын эзэн маань явж байв. Даанч тэр намайг харах байтугай таньсанчгүй. Яагаад ч юм нэг л гуниг төрөөд, өөрийн мэдэлгүй гараа чанга атгачихсан байж байв. Тийм ээ би анхны харцаар дурлаж болно гэдэгт итгэдэг байсан ч өөрөө ингээд анхны харцаар дурлачихна чинээ санаж байгаагүй юм. Гэхдээ тэр хүн минь намайг таньсангүй. Гэнэт л ухаан ороод эргээд хартал тэр өглөөхөн над луу инээж байсан шигээ нэг охин луу инээж, нөгөө л дотно харцаараа хараад зогсож байлаа.
- Би чинь одоо яагаад байна аа. Галзуурчихжээ гэж өөрөө өөртэйгөө ярьсаар газар ширтэн хамгийн түрүүнд таарсан нэг кафе руу орж бухимдсан үедээ уух дуртай мөстэй американо захиалчхаад гадаах модон сандлуудын нэгэн дээр нь суув.
- Ойрдоо яагаад ийм азгүй байна аа гээд санаа алдан бодолд дарагдаад захиалгаа ч таг мартаж орхиж.
- Захиалга бэлэн боллоо гэх эрэгтэй хүний хоолойны ачаар толгой дүүргээд байсан бодлуудаасаа багахан хөндийрөөд дээж харвал өндөр нүдэнд дулаахан залуу кофег минь барин зогсож байлаа.
- Баярлалаа гээд кофегоо авах гэтэл тэр залуу надад өгсөнгүй. Өөрөө том гэгч чинь балгаснаа өөдөөс минь хараад суучих нь тэр.
- Яаж байна аа?! хэмээн уцаарлан дуу алдахад тэрээр бага зэргийн зэвүүн хэрнээ жигтэй инээмсэглэл тодруулж түрүүхэн байсан нүдэнд дулаахан залууг ор мөргүй алга болгочихлоо.
Тэр инээмсэглэсэн хэвээр хуруугаа хөдөлгөх төдийд эргэн тойрны бүх зүйл зогсож, зөвхөн тэр бид хоёр л өөд өөдөөсөө ширтэлсээр хоцров.
Би юу болоод байгааг үл ойлгож, гайхширсаар сууж байтал тэр түрүүлэн ам нээв.
- Чамд санал тавих гэсэн юм. Би хүмүүсийн хэлдгээр шидтэн. Харин чиний хувьд боломж гэж хэлж болно. Чи бусад хүмүүсээс онцгой. Одоохондоо би юу гэдгийг нь мэдэхгүй ч чи намайг өөртөө татаад байна. Тийм болохоор би чамд боломж олгох гэсэн юм. Би чиний гурван хүслийг биелүүлж өгье хэмээв. Би ч одоог хүртэл үл итгэсээр түүн лүү ширтэхэд тэр
- Чи залуухан, үзэсгэлэнтэй. Бас онцгой. Тиймээс үүнийг би чамд бэлэг болгож өгч байгаа юм гэж хэлэхэд нь л би бага зэрэг ухаан орж
- За яахав чи шидтэн байдаг юм байж. Тэглээ гээд чи хариуд нь надаас юу авах юм. Энэ хорвоод үнэгүй зүйл байдаг гэж үү гэхэд тэр инээж
- Бас дээр нь ухаалаг юм гээч. Мэдээж би багахан хэмжээний төлбөр авна. Гэхдээ сүртэй зүйл биш дээ. Зүгээр л чиний бусдаас өөр байгаад байгаа зүйлийг л мэдэх хэрэгтэй байна. Үнэндээ чи сонирхлыг минь их татаж байна шүү гэв. Би гайхсаар түүнд
- Би онцгой биш. Би зүгээр л бусадтай адилхан хүн гэхэд тэр төв царай гаргасаар
- Хэрвээ чи тэдэнтэй адил байсан бол нэгт намайг харахгүй. Хоёрт намайг сонсохгүй байсан юм хэмээн ер тоглосон шинжгүй хэлчихээд
- Тэгэхээр би ингээд явлаа. Хэрэв саналыг минь зөвшөөрвөл намайг нэрээр минь дуудахад л болно. Намжүүн гээд сайн цээжлээд аваарай гэж чихэнд минь шивнэчихээд өмнөхтэйгөө адил гараа хөдөлгөхөд эргэн тойрны зүйлс хэвэндээ орж харин тэр нүдний минь өмнө алга болчихлоо.
- Юу болоод өнгөрчихөв өө? Үнэнгээсээ ийм зүйл болоод байна гэж үү? Үнэхээр надад ирсэн боломж юм уу? Үгүй ээ үгүй. Яг галзуурчихаж. Ээж, хичээл, сургууль гээд үнэхээр галзуурч байна гээд толгойгоо сэгсчсээр гэртээ хурдхан харихаар алхаж эхэллээ. Харин сууж байсан ширээны минь өөдөөс харсан өндөр барилгын орой дээрээс түрүүний залуу намайг ажигласаар суухыг би мэдээгүй юм.
- Сонирхолтой юм болох нь дээ гэж өрөөсөн хөмсгөө өргөн ёжтой инээн суух тэр залуу хормын дотор тас хар өнгийн хэрээ болж хувираад хаа нэг тийшээ нисэн одлоо.
YOU ARE READING
Wish
AdventureЧамд хэдхэн зөвлөгөө өгье. 1. Энэ хорвоод үнэгүй зүйл гэж ганц ч байдаггүй юм. Чи авсан бол хариуд нь өгөх л ёстой. 2. Хэлэх үг, хийх үйлдлээ хяна. Учир нь нэгэнт эхэлсэн л бол тэр чамайг үргэлж сонсож бас харж байгаа. 3. Чиний мэдэх үнэн жинхэнэ ү...