💥💥💥💥💥💥💥💥
Зун болж хичээл сургууль ч амрах дөхөөд хаа сайгүй л хичээл дүндээ санаа зовсон оюутнууд сүлжилдэнэ. Уг нь би тийм ч тааруу сурлагатай биш ч гэсэн бас нээх онцгойроод байхаар л сурлагатай биш учраас бусадтай л адил сандруу хэд хоногийг өнгөрөөгөөд дээрийн явдлыг бараг л мартаж орхисон юм. Угаасаа ч нээх ач холбогдол өгөөгүй зүгээр л нэг хий юм харсан гэж бодоод тоохгүй орхихоор шийдсэн нь энэ юм. Харин үнэнийг хэлэхэд би Жонгүгийг энэ хэдэн өдөр тасралтгүй бодсон нь хачин. Даанч би түүнтэй гадуур хэдхэн удаа таарч, хичээл дээр ганцхан удаа таарахад тэр надаас цаг асуугаад л өнгөрсөн.
Сүүлийнхээ хичээлийн дүнг санаандаа таарахаар гаргуулчихаад нэг юм бүтэн амьсгалахтайгаа болоод ганцаархнаа нөгөө л кафедаа ирж суув. Эртээдийн явдлаас хойш байнга ирдэг болчихож. Нар жаргаад оройн сэрүү намайг хучиж эхлэхэд л харих ёстойгоо ухаарч үлдсэн багахан кофегоо балгалсаар алхаж эхлэлээ.
- Яг ийм үед юм яриад алхах найз байдаг бол ч гэж амандаа бувтнан алхана. Би багаасаа л зожиг өссөн, найз нөхөдгүй нэг тийм хүн л дээ. Ийн хачин бодлуудад дарагдан явсаар гэртээ иртэл ээжийн ирэх цаг болоогүй ч зочны өрөөний гэрэл асаалттай байв. Гайхсаар очиж хонх дарах эсэхтээ эргэлзэн, бага зэрэг айж байлаа. Учир нь өмнө ээж хэзээ ч өдийд ирж байгаагүй. Дээрээс нь ээж бид хоёр дээр ирэх ч хүн байхгүй байхад энэ нөхцөл намайг айлгаж байлаа.
- Ээж зүгээр л гэрлээ унтраагаагүй байх гээд айдсаа дарах гэж оролдоод зоримгоор түлхүүрдэн ороход үнэхээр хэн алга байлаа.
- Тийм байлгүй дээ. Угаасаа хэн л байв гэж гээд өөрийгөө шоолсоор хаалгаа хаачихаад эргээд хартал нөгөө өндөр залуу чинь зэвүүн жигтэй бус яг анх байсан шигээ нүдэнд дулаахан инээмсэглэн зогсож байв.
- Бурхан минь!? Юу гээч нь вэ? Чаж орж ирсэн юм гээд айсандаа хашгиран асуухад тэр тоосон шинжгүй гэрийг минь тойруулан харж байснаа эргээд над дээр харцаа тусгахдаа нөгөө л аймшигтай нуруу хүйт даам инээмсэглэлээ гаргаж
- Намайг дуудахгүй болохоор чинь өөрөө хүрээд ирлээ. Ийм сайхан боломжийг алдах гээд байгаа юм шиг санагдаад гэх нь тэр.
Үнэнийг хэлэхэд би тэр талаар мартаж орхиж. Үг хэлж чадахгүй зогссоор байхыг минь хараад гадарласан уу, аль эсьэл үнэхээр тэр намайг мэдэрсэн үү гэдгийг мэдэхгүй ч чимээгүй байдлыг эвдэн
- Чамайг мартчихсаныг мэдэж байна. Биш ээ мартахыг хичээсэн гэх ёстой юу? гэж бодол уншсан мэт хэлсэн юм. Тэгээд намайг үг хэлж амжихаас өмнө
- Итгэхгүй байх чинь аргагүй. Гэхдээ юу гээч. Би чамайг өөрөөс чинь ч илүү мэдэх юм шиг санагдаад байна. Мэдээж би чиний хүсэх хүслүүдийг чинь ч мэдэж байна гэхэд миний толгойд хамгийн түрүүнд Жонгүг орж ирэх нь тэр. Үүнийг минь мэдсэн мэт тэр аймшигтай хорон инээмсэглэл тодруулаад
- За алив хэлээд үз л дээ. Биелчих ч юм билүү гэхэд яагаад ч юм зориг орон
- Жон Жонгүг. Би Жон Жонгүгийг хүсэж байна гэв. Хэлснийхээ дараа л юу хийснээ ухаарч амаа дарахад бүх зүйл оройтсон гэдгийг би мэдэж байлаа. Харин тэр залуу үүнийг л хүлээж байсан нь илт бах нь ханасан аятай гүнзгий амьсгаа авчихаад
- Сайн байна. Энэ чиний эхний хүсэл. Бүх зүйл одоо л эхлэж байна. Сонирхолтой байх болно. Хүлээж байгаарай гэж зэвүүнээр шивнэчихээд дахиад л алга болчихов. Одоо л итгэж эхэлж байна. Гэхдээ үнэхээр их ядарч байгаа учраас унтахаар шийдэн дээш гараад хувцасаа ч тайлалгүй орондоо шургаад саяны болсон явдлыг дахин нэн тунгааж өөрийн мэдэлгүй дуг хийчихсэн байлаа. Маргааш амралт эхэлж байгаа нь аз.
Утас дуугарах дуунаар сэргэж ядан нүдээ нээвэл аль хэдийн өглөө болсон байв. Утсаа аваад
- Байна уу? хэмээн асуувал өөдөөс минь
- Сайн уу? Таньж байна уу? Би нөгөө... Жонгүг байна аа гэхэд эгээтэй л орноосоо уначихсангүй. Толгой дотор хар мянган бодол учир зүггүй эргэлдэж яах ёстойгоо ч мартаж орхиж.
- Байна уу? Сүби?? гэх дуугаар сэхэл аван
- Аан тийм ээ? Гэхдээ ямар хэргээр гэхэд тэр
- Аан тэр нөгөө... Юу л даа хтчээл амарчихсан юм чинь... Өнөөдөр уулзах уу гэх гээд л хэмээн хэлэхэд би бараг л өөдөөс нь хашгирах шахав. Сандарсандаа хоолойгоо нэг засаад
- Бололгүй яах вэ? Хаана хэзээ гэдгээ зурвасаар явуулчих гэхэд тэр баярлаж байгаа нь илт
- Ойлголоо таслалаа шүү гэв. Би ч орноосоо үсрэн босоод нүүр амаа янзалж эхлэв. Уаг харахад түүний хэлснээс арай эрт байсан тул багахан цай уух хоорондоо энэ бүхэн үнэхээр өчигдрийн явдлаас болсон юм байхдаа хэмээн бодох төдийд нөгөө учир битүүлэг залуу өмнө минь гараад ирэхэд би халуун цайгаа өвөр дээрээ асгах шахав.
- Яагаад дандаа ингэж гэнэт нарч ирдэг юм бэ? Чамаас болж удахгүй зүрх хаагдаж үхэх нь байна гэж бага зэрэг уцаартай хэлэхэд
- Түрүүний догдлоод гүйж байсан охин яачихав. Би зүгээр л болзоонд чинь амжилт хүсэхээр ирлээ гэхэд л үнэхээр энэ бүхэн бодит болоод байгааг ойлгож эхлэлээ.
- Тэгээд сануула юм байна. Миний талаар эсвэл бидний харилцааны талаар хэн нэгэнд хэлж болохгүй гэхэд нь би хэдий яагаад гэж асуумаар байвч ойлгомжтой миний сүнсийг авна аль эсвэл намайг алга болно л гэх байлгүй гээд болив. Тэгээд би ойлгосноо илэрхийлээд толгой дохиход тэр алга болчихов.
- Одоо ч айж гайхахаа больж дээ гээд босон гарахаар бэлдэв.
Хэлсэн газар нь ирэхэд Жонгүг аль хэдийн ирчихсэн хүлээж байлаа. Би очоод
- Удаан хүлээсэн үү? Уучлаарай гэхэд тэр яг анх над луу инээж байсан шигээ инээхэд би догдлохгүй байж чадсангүй.
- Үгүй дээ. Чи хөөрхөн харагдаж байна гэж намайг багагүй ичээгээд орхив. Бид өдөржингөө л хөгжилдөж явсаар орой намайг гэрт минь хүргэж өгсний дараа тэр халааснаасаа жижигхэн хайрцаг гаргаж өгөөд гарт минь атгуулаад
- Өнөөдрийг бидний эхний өдөр болгож болох уу гэхэд би юу яриад байгааг нь сайн ойлгох тул баярлан толгой дохиход тэр хурдхан хацар дээр минь үнсчихээд гүйгээд явчихав. Би хацраа барьсаар ганцаараа галзуу хүн шиг инээсээр хаалгаа хаагаад ороход ард минь чимээ гарах шиг болсон ч нэг их тоосонгүй.
- Баярлах боломжтой дээрээ баярлаж л бай даа Ким Сүби хэмээн шивнээд гуниг дүүрэн инээмсэглээд хаашаа ч юм алхах энэ залуу юу бодож байгаа бол?
YOU ARE READING
Wish
AdventureЧамд хэдхэн зөвлөгөө өгье. 1. Энэ хорвоод үнэгүй зүйл гэж ганц ч байдаггүй юм. Чи авсан бол хариуд нь өгөх л ёстой. 2. Хэлэх үг, хийх үйлдлээ хяна. Учир нь нэгэнт эхэлсэн л бол тэр чамайг үргэлж сонсож бас харж байгаа. 3. Чиний мэдэх үнэн жинхэнэ ү...