💥💥💥💥💥💥💥
Жонгүгтэй үерхээд хэдийн сар гарангийн хугацаа өнгөрч. Эхэндээ ч үлгэрийн мэт л байсан сан. Даанч өдөр ирэх тусам бидний дунд хөндий байдал ноёлож эхэлсэн юм. Яагаад ч юм түүний зан ааш огт өөр хүн шиг болсоор л байна. Сүүлийн хэд хоног байнга шахуу муудалцаж, тэр өөр охинтой уулздаг болчихсон. Хэдий би үүнийг нь мэдсэн ч мэдээгүй л царайлаад явж байна. Хэдхэн минутын өмнө бас л ажилтай болчихлоо гээд л гарсан.
- Яагаад чи өөрчлөгдөөд байгаа юм бэ? Урьдынх шигээ байж болохгүй юм уу? гэж түүнийг гарснаас хойш ширтсээр байсан хаалга руу харсаар өөртөө шивнэхэд өөрийн мэдэлгүй л нүд бүрэлзэв. Хурдхан нулимсаа арчаад дээш харахад Намжүүн ширээний өнцөгт тулан намайг харж байв. Ойрдоо Жонгүгээс болоод түүний талаар бодоочгүй юм байна. Түүнийг харсан даруйд л бүх тохиролцоо, хүсэл зэрэг нүдэнд харагдав. Бидний дундах чимээгүй ширтэлцээнийг тэр түрүүлэн үгүй хийж
- Чи өөрөө хэлсэн. Энэ хорвоод үнэгүй зүйл байхгүй гэж. Шид гэдэг энгийнээр бол тохиролцоо байдаг юм. Үнсгэлжингийн шидэт үлгэр ч 12 цагт үгүй болох энгийн нэг тохиролцоо байдаг шүү дээ гэхэд нь би түүний хэлэх гэснийг сайн ойлгохгүй л байлаа. Тэр ч үүнийг мэдсэн мэт
- Чи Жонгүгтэй хамт байхыг хүссэн. Харин энэ хүслийн чинь төлбөр нь цаг хугацаа. Цаг мөч өнгөрөх бүрт түүний сэтгэл бас хүн чанар нь бага багаар үгүй болно. Ид шид ийм л байдаг. Ямар нэг золиосгүй бол энэ ид шид биш гэхэд л би болсон бүхнийг ойлгож эхэлсэн юм.
Би өмнө яагаад санасангүй вэ? Ийм энгийн байхад, ийм ойлгомжтой байхад би л дэндүү тэнэг байж.
Би дэндүү хөнгөн хуумгай хандаж. Мэдээж ойлгомжтой шүү дээ. Хүний сэтгэл гэдэг ийм амархан авчихаж болохгүй зүйл. Ийн олон бодолд дарагдан орчноо ч үл анзааран суух намайг Намжүүний хоолой бодит байдалд авчирав.
- Харамсаж байна уу? гэх түүний үг яагаад ч юм их хүнд тусав.
- Тийм ээ. Маш их. Би яагаад энэ талаар огт бодоогүй юм бол оо гэхэд Намжүүн
- Хүмүүс гэдэг их мунхаг. Тэд ид шид болон гайхамшгийг нэг зүйл гэж боддогоосоо болж үргэлж алддаг юм. Түрүүн хэлсэнчлэн ид шид бол тохиролцоо. Харин ямар ч золиос төлөхгүйгээр хүссэнээ авна гэдэг чинь гайхамшиг. Гэвч гайхамшиг гэж байдаггүй юм гэж хэлэв.
Би одоо л ойлгож байна. Энэ бүхэн ийм л учиртай байж.
- Би болимоор байна. Энэ тэнэглэлийг ингээд зогсооё гэж эрс шийдэмгий хэлэхэд Намжүүн түрүүнээс хойш байсан байрлалаа огцом өөрчилж хажуугийнхаа сандалд суунгаа чанга чанга инээж
- Нэгэнт эхэлсэн зүйлийг зогсоох аргагүй хонгор минь гэх нь тэр.
- Тэгвэл би өөрийнхөө хийсэн тэнэглэлийг засах ёстой юм байна тийм үү? Хэрэв би байхгүй болвол Жонгүг хэвэндээ орох уу? гэхэд
- Магадгүй л юм хэмээн жуумалзан хэлэхэд нь хаанаас ч гарч ирсэн их зориг юм өөх бусад зүйлээ бүгдийг нь үл тоон
- Тэгвэл миний хоёр дах хүсэл. Намайг одоо байгаагаас минь өөр, намайг хэн ч танихгүй газарт аваач гэхэд тэр нөгөө л зэвүүн инээдээ нүдэнд минь гялалзуулж
- Хатагтайн хүслээр хэмээн алга болохтой нь зэрэгцээд утас дуугарав. Би очоод автал ээж байв.
- Байна. Юу болоов гэхэд ээж биш өөр нэг эрэгтэй
- Нам Юүжоны гэр бүлийн хүн мөн үү? хэмээн нэлээн сандарсан өнгөөр хэлэхэд нэг л муу совин татаад
- Тийм байна гэхэд
- Нам Юүжон осолд орсон. Өөрөө түргэн төв эмнэлэгт ирэх хэрэгтэй байна гэхэд миний ухаан санаа орж гаран би ямар ч л байсан явах хэрэгтэй гэж бодоод гутлаа ч өмсөлгүй гүйн гарч такси барин эмнэлэгийг зорив.
Очоод хамгийн ойр харагдах эмчээс
- Нам Юүжоны гэр бүлээс ирлээ. Тэр зүгээр үү? гэж ухаан мэдрэлгүй уйлахынхаа хажуугаар арайхийн асуухад
- Тэр өвчтөн яаралтай хагалгаанд орсон байна. Та тайвшраад хүлээлгийн өрөөнд хүлээж байна уу? гэхэд би үнэхээр өөрийгөө байж болох хамгийн дээд хэмжээгээр үзэн яваж байлаа. Ачлалгүй охин байсандаа биш яг энэ нөхцөлд зүгээр суухаас өөр зүйл хийж чадахгүй байгаа даа гутарч өөрийгөө зүхэн сууж байв.
Цаг шөнийн хоёр цагийг зааж би энд хэдий гурван цаг хүлээн суусан ч хагалгаа дуусаагүй л байв.
- Нам Юүжоны гэрээс хүн байна уу? гэх эмчийн дуугаар бараг л мэдээгүй болсон хөлнөөсөө болж бүдчин босож очвол
- Ямартай ч бид анхан шатны бүх л зүйлийг хийсэн. Гэвч гэмтэл хүнд тул заавал Америк улс руу явж яаралтай нөхөн сэргээх эмчилгээнд орох шаардлагатай гэхэд миний толгойг том чулуугаар цохиод авах шиг болж эмчийн явахыг ч анзаарсангүй. Нэг мэдэхэд л амьсгалын аппараттай хэвтэх ээжийнхээ хажууд сууж эмчийн хэлсэн үгийг дахин дахин толгойдоо тоглуулсаар байв. Манайх санхүүгийн хувьд боломжийн айл тул асуудалгүй хурдхан Америкийг зорив. Ээж бид хоёрт хоёр биенээс минь өөр хүн үгүй тул би ээжийг асрахаар болж хамт явж байгаа минь энэ. Ээжийг тусад нь эмнэлгийнхэн авч явсан бөгөөд би харин араас нь явж байна. Онгоцонд элдвийн зүйл бодож явсаар
- Ингээд хүссэн хүсээгүй Жонгүгээс холдож хэний ч мэдэхгүй газарт очиж амьдрах болох нь гэж амандаа хэлтэл би гайхшралд орлоо. Ээжээс болоод өөр бусад зүйлсийг анзаарах сөхөөгүй явж байж. Харин одоо бодоход дэндүү хэрцгий бодлууд толгой задлах шахав.
- Энэ бүхэн арай тэр хүслээс болсон юм биш биз. Арай ч үгүй байлгүй дээ гэж амаа дарахдаа л би юу хийснээ ойлгож ядна. Нулимс л жолоодлогогүй урсаж эхлэв.
Чихэнд минь Намжүүний хэлсэн бүхэн яг л зурагдсан пянз шиг дахин дахин сонсогдоно. Харамсал гээч зүйлийг дэндүү ихээр мэдэрч анхнаасаа л оролдож болохгүй зүйл, тоглож болохгүй тоглоомоороо тоглосон би өөрийнхөө хийгээд өрөөл бусдын ч амьдралыг үгүй хийсээр байгаадаа дэндүү их гэмшиж байв.
- Зүгээр үү? гэх танил хоолой гарсан зүг рүү харвал Намжүүн зэвүү хүргэм инээмсэглэл бус төв царай гарган зогсож байв. Би үг унагаж чадахгүй түүнийн ширтэж байтал тэр хажуугийн хоосон суудалд суугаад өөдөөс минь харж байгаад нулимсыг минь зөөлхөн арчиж, түүний энгийн хүнээс ч халуун илчтэй дулаахан бас зөөлхөн гар хацрыг минь илбэн өнгөрөв. Яг л бага байхад аав минь намайг аргаддаг байсан шиг. Аав минь яг түүн шиг дулаахан бас надаас ч зөөлхөн гартай байж билээ. Энэ үед би өөр бусад зүйлсийг анхаарах сөхөө байсангүй.
- Би яавал дээр вэ? Би юу хийчих нь энэ вэ? гэж зогсоо зайгүй үглэн нулимсаа урсгаж суухад тэр өмнөх шигээ үл ойлгогдох зүйл ярьж эсвэл намайг зовоохоор зүйлс хэлсэнгүй зүгээр гарыг минь зөөлөн атгах нь мэдрэгдлээ.
Яагаад тэр итгэж болохоор юм шиг санагдаад байна аа? Бас яагаад тэрнийг надад хүрэхэд ийм дотно санагдаад байгаа юм бол?
- Одоо чамаас өөр дэргэд минь байх хүн үлдээгүй бололтой тийм үү? гээд түүний мөрийг дэрлэн уртаас урт амьсгаа аван нүдээ аньлаа.
YOU ARE READING
Wish
AdventureЧамд хэдхэн зөвлөгөө өгье. 1. Энэ хорвоод үнэгүй зүйл гэж ганц ч байдаггүй юм. Чи авсан бол хариуд нь өгөх л ёстой. 2. Хэлэх үг, хийх үйлдлээ хяна. Учир нь нэгэнт эхэлсэн л бол тэр чамайг үргэлж сонсож бас харж байгаа. 3. Чиний мэдэх үнэн жинхэнэ ү...