💥💥💥💥💥💥💥💥💥
Онгоц газардах дөхсөнийг илтгэх ахмадын цуурайтсан хоолойгоор сэрэхэд Намжүүн аль хэдийн байхгүй болчихсон байлаа. Арай хийн ачаа тээшээ олж авчихаад шуудхан захиалсан буудал руу гаа такси барин явав. Солонгост цаг агаар тийм ч сайхан биш байсан бол энд дэндүү тааламжтай байсан нь сэтгэлийг минь дээрдүүлж байсан юм.
Буудлынхаа өрөөнд юм хумаа оруулж тавьчихаад шууд л ээжийн байгаа эмнэлэгийг зорив. Ойролцоогоор арваад минут л алхаад очих зайтай ойрхон буудал олж чадсандаа баярлаж байв. Энэ бүх хугацаанд би аль болох гутарч гэмшилгүйгээр өөдрөг байж бүхнийг зөв байранд оруулах хэрэгтэй хэмээн өөртөө шивнэж явсан юм. Өөрөө өөртэйгөө ярьсаар аль хэдийн эмнэлгийн үүдэнд ирсэн байх бөгөөд дотогш орвол нэлэнхүйдээ цагаан цайвар өнгөтэй шил толь болсон цэвэрхэн эмнэлэг угтав. Хэдий үзэгдэх байдал нь сайхан ч яалтчгүй эм тарианы үнэр хамар цоргиж байлаа. Үүдний ажилтан дээр очиж
- Сайн байна уу? Өчигдөр Солонгосоос ирсэн Нам Юүжон өвчтөний ар гэрээс явна гэж Англиар эвтэйхэн асуухад тэрхүү ажилтан толгой дохин инээмсэглээд урдаа байх нэрсийн жагсаалт болтой зүйлийг нягтлан харж байгаад ээжийн минь байгаа өрөөг зааж өгөв.
Тэрхүү том эмнэлэгт бараг л төөрчих шахаад цахилгаан шатаа ололгүй хамгийн эхэнд таарсан ослын шатаар дээш өгссөөр арайхийн 10 давхарт ирээд ээжийн өрөөнд оров. Намайг ороход үргэлж завгүй ажлаа хийж байдаг хатуу эмэгтэй яг л нойрсож буй гоо гүнж шиг гүн нойронд авсан байлаа. Энэ дүр зургийг харахад өөрийн мэдэлгүй нулимс урсан болж өнгөрсөн бүх зүйлс санаанд нь бууж, дотроо хэдэн мянган удаа өөрийгөө зүхэж байв.
Багахан тайвшраад нулимсаа арчаад харвал ээжийн дэргэд томоос том баглаатай хаа нэгтээ харж байсан мэт цэцэг байж байлаа.
Ээж бид хоёрт цэцэг явуулах байтугай энд байгааг ч мэдэх хүн байхгүй шүү дээ. Гайхсаар очин харвал
~Хэний ч мэдээгүй үнэнийг олж мэд Сүби~ гэсэн үл ойлгогдом бяцхан зурвас цэцгэн дунд байв. Ер бусын цэнхэр өнгөтэй тэр цэцгийг би хаана харж байснаа санахыг хичээнэ.
- Арай энэ нөгөө... Тийм шүү дээ. Смеральдо.
Учир нь олдох биш улам бүр үл тайлагдах оньсого бий болчихлоо. Би хэдэн жилийн өмнө эртний үлгэр домог сонирхож судалдаг байсан юм. Тэр үед нэг домогт энэхүү цэцгийн талаар өгүүлэхдээ хосгүй үзэсгэлэнтэй төрхтэй болохоор харсан хүн бүр дурладаг ч хэн ч түүний жинхэнэ үнэнийг олж хардаггүй гэж бичсэн байсныг санав. Тэр үедээ балчир байсан би энэхүү цэцгийг харахыг маш их хүссэндээ шөнө бүр сарнаас гуйдаг байж билээ. Даанч мэдээж хэрэг боломжгүй энэ чинь домог.
YOU ARE READING
Wish
Phiêu lưuЧамд хэдхэн зөвлөгөө өгье. 1. Энэ хорвоод үнэгүй зүйл гэж ганц ч байдаггүй юм. Чи авсан бол хариуд нь өгөх л ёстой. 2. Хэлэх үг, хийх үйлдлээ хяна. Учир нь нэгэнт эхэлсэн л бол тэр чамайг үргэлж сонсож бас харж байгаа. 3. Чиний мэдэх үнэн жинхэнэ ү...