2

107 13 3
                                    

Чанёолын талаас

-Баяртай захирлаа!

-Баяртай Ким нарийн бичгээ! Намайг байхгүйд компанийг сайн чиглүүлээрэй!

Ким нарийн бичиг:Ойлголоо захирлаа! Танийг их санах байх даа гээд Ким нарийн бичиг шуухитнав.

Би түүний нуруун дээр товшин:Хэдхэн л сар болно ш дээ. Мэйл сайн илгээнээ.

Нарийн бичиг:Манай захирал ямар том болоо вэ? *халааснаасаа цагаан нусны  арчуур гаран хүчтэйгээр нусаа нийх*

Ким нарийн бичиг бол нас залуу цус шингэн үеэсээ л манай гэр бүлд үнэнчээр зүтгэж ирсэн билээ. Түүнийг анх ирсэн тэр үеийг би их сайн санадаг. Тас хар үс, тунгалаг царайтай, эрч хүч нь цаанаасаа л ундарсан, эелдэг ах байж билээ. Надтай үргэлж тоглож, ойлгохгүй хичээлийг минь заадаг найз минь л гэсэн үг. Мөн аавыг минь орлосон хүн. Одоо түүний нүдэнд үрчлээ сууж хөгширчээ. Гэсэн ч нүднээс нь цог жавхлангийн гал бөхөөгүй аж.

Ийнхүү хайрт нарийн бичиг, эмээ минь өнгөрснөөс хойш гунигтайгаар дүнсийх болсон харш, өдөр шөнөгүй миний тухай бичих сонин, хэвлэл мэдээлэл, сэтгүүлчид, хөлөө хугалах шахан араас гүйх бүсгүйчүүд , толгой эргэмээр компаний ажлууд гээд энэ бүгдээс түр ч болтугай, бишээ хэдэн сар холдон байгальд бодлоо цэгцэлж амрахын түүс болон онгоцондоо суулаа.
Гэнэт эцэг эхийн минь тухай бодол зурс хийв. Айлын ганц хүүхэд байсан учраас тун эрх байсан сан. Хайрт ээж аав хоёр минь ч ганц хүү, ганц хүү гээд л гүйдэг. Гэхдээ би өөрийн тэнэг хүслээс болж л эцэг эхээ алдсан. Энэ бүхэн миний буруу

Өнгөрсөнд:Чанёолын төрсөн өдөр

Би:Ааваа хурдлаарай!

Аав хурдаа нэмэн:За үр минь

Би:Ааваа бүр хурдлаарай!

Ээж эрхлүүлсээр:Чанни нь яарсан юмуудаа. Өнөөдөр хүүгээ ханатал нь эрхлүүлэх учраас битгий санаа зов доо гэж

Аав:Зам дээр явж байгаа болохоор энэнээс илүү хурдалж чадахгүй нь хүү минь.

Би:Гэхдээ ааваа тоглоомын төв дээр намайг найзууд минь хүлээж байгаа. Тэднийг явахаас нь өмнө ханатлаа тогломоор байна ш дээ. Өнөөдөр миний төрсөн өдөр ш д гэж бяцхан Чанни гараа элгэндээ авч үглэх нь туйлын өхөөрдөм ажээ.

Ээж:Гүэ, тэр хараад байгаарай ханиа. Манай хүү ийм хөөрхөн. Ингээд байхаар чинь яах юм бээ.

Аав:Миний хүү дахиж хурдаа нэмэх боломжгүй шүү за? Аав нь хүүдээ хайртай шүү гээд улам жийв.

Love Story of AngelWhere stories live. Discover now