Тав

25 5 0
                                    

                                                           💥💥💥💥💥💥💥💥💥💥

Нуруу өвдөхийн эрхээр нүдээ нээн харвал үүр цайж байгаа бололтой. Багаасаа хатуу орон дээр эсвэл газар унтдаг байсан болохоор иймэрхүү зөөлөн зүйл дээр унтахаар нуруу өвдөөд байдаг ч энэ их зүйлийн хажуугаар тэрийг бодох сөхөө байгаагүй учир таг мартаад унтсаны гайгаар одоо ингээд хөшсөн нуруутай хөдөлж чадахгүй сууж байна.

- Хараал ид. Одоо хэд хоног ингэж явах нь дээ хэмээн санаа алдан амаа үглэж байтал хаалганы цаана чимээ гараад байв. Хоёр хүн ярилцаж байгаа нь илт бөгөөд сонсохгүй байя гэсэн ч маш тод сонсогдоод байлаа. 

-Чи ингэж болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Юугаа хийгээд байгаа юм.

-Юу ч мэдэхгүй байж ингэж ярихаа боль. Өөрийн чинь оролцох хэрэг биш. Тэглээ ч миний хугацаа дуусч байгаа биз дээ. Яагаад ингээд байгаа юм. 

-Чи юу хийснээ мартлаа гэж үү? Одоо түүнийг хамгийн их зовоож байгаа ганц хүн нь чи.

-Би юу хийснээ сайн мэдэж байна. Тийм болохоор би түүнийг өөрөө хамгаална. Сүбиг би хамгаална гэж байна хэмээн ширүүхэн хэлэхэд миний тухай яриад байгааг нь ойлгов. 

-Энэ Намжүүн байсан уу? Үгүй ээ яалтчгүй Намжүүн байсан. Тэр яахаараа намайг хамгаална гэж? Бас тэрнээс өөр намайг таних өөр нэгэн байдаг юм байхдаа? Би аюулд байгаа юм уу? Юу болоод байгаа юм бэ? гэж бухимдсандаа үглээд зогсож байхад тэд намайг сонссон мэт чимээгүй болцгоов.

Би сандарсандаа амаа дарахтайгаа зэрэгцэн хаалга хүчтэй нээгдэн миний бодол үнэн болох нь батлагдаж Намжүүн намайг чиглээд ирж байв. Би аль болохоор юу ч болоогүй мэт тайван байхыг хичээсэн ч өмнө түүнээс ганц ч болов айж байгаагүй хэрнээ одоо яг л юу юугүй алуулах гэж байгаа юм шиг түгшиж айж байлаа. Харин тэр яг л миний дотор орохыг хүсч байгаа мэт гүн бор нүдээрээ цоо ширтсээр өөдөөс минь удаан алхана. Удалгүй өмнө минь тулж ирээд зогсоход нь түүний ярьсан зүйл тархинд минь дахин дахин тоглогдож намайг улам сандаргаж байв. Энэ чимээгүй байдлыг тэр түрүүлэн үгүй хийж

-Хаанаас эхлэж сонссон!? гэж бараг л шивнэх шахам доод өнгөөр хэлсэн ч түүний бухимдангүй байгааг нь хангалттай мэдэж болохоор байлаа.

-Юу яриад байгаа юм бэ? Би сая л сэрж байна гэхэд тэр бугуйнаас минь хүчтэй атгахад эртээд байсан шиг дулаахан гайхалтай байсангүй. Тэр яг л мөс шиг хүйтэн болчихсон байгааг нь мэдрэхэд өөрийн мэдэлгүй цочсондоо гараа татахад тэр тавьсангүй улам атгалт нь чангарч

-Үнэнээ хэлээдэх. Бүгдийг нь сонссон уу? гэхдээ Намжүүн бүр л уурссан байдлаас нь би үнэхээр их айсандаа 

-Бүгдийг нь. Гэхдээ би юу ч ойлгоогүй ээ. Намайг уучлаарай би албаар сонсоогүй гэж уйлах шахан хэлэхэд тэр намайг энгэртээ тэврэх нь тэр. Миний зүрх яг л хагарах гэж байгаа мэт болж үнэндээ Жонгүгээс ч мэдэрч байгаагүй догдлолыг мэдэрсэн юм. Айсан дээрээс нь догдолсон нэмэгдсэнээс болоод биеэ удирдаж чадахгүй болов. Тиймээс л би эсэргүүцэж чадахгүй улам энгэрт нь наалдаж

-Юу болоод байгаа юм бэ Намжүүн? Би үхэх юм уу? Надад тайлбарлаач дээ гуйя. Энэ нөгөө хүслээс болсон уу? гэж тэсэлгүй нулимсаа урсгасны дараа л асууж чадсан юм. Нулимс минь доош газарт уналгүй түүний тас хар зөөлхөн торгомсог цамцанд шингэж байлаа.

-Бүх зүйл миний л буруу. Намайг үнэхээр уучлаарай Сүби. Би үнэхээр бүх зүйл ийм дээрээ тулна гэж бодсонгүй. Гэхдээ битгий санаа зов. Би чамайг зовоолгохгүй. Зүгээр дээ зүгээр битгий уйл гээд миний толгойг зөөлөн илж яг л хүүхэд бүүвэйлж байгаа мэт багахан найгаж намайг тайвшруулж байлаа.

-Чи юу ч болсон надад итгээрэй ойлгосон уу? Бас юу ч болсон надтай хамт байгаарай хэмээн чихэн дээр минь түрүүнийх шиг уурссан биш илүү тайван намуухан өнгөөр хэлэхэд нь би эргэлзэлгүй толгой дохиж түрүүнээс хойш сул унжиж байсан гараа дээш өргөн түүнийг тэвэрлээ. Яг энэ мөчид л би анх удаа түүний зүрхний цохилтыг мэдэрсэн юм.

Хэдий тэр хоёр хоёул тайвширсан ч хаа нэгтээгээс хэн нэгэн бүхнийг ажиглаж амандаа "Хугацаа дуусах дөхөж байгаа шүү Ким Намжүүн" гэж зөөлөн шивнэн байсныг хэн нь ч мэдээгүй юм.

WishWhere stories live. Discover now