Заримдаа би хүмүүстэй сайн харилцаатай байх гэж хичээдэг. Гэхдээ энэ нь үргэлж бодсоноор болдоггүй. Ялангуяа сүүлийн үед хуучны танилуудтайгаа сайхан харилцааг үүсгэнэ гэдэг миний хувьд бараг л боломжгүй мэт санагдах боллоо. Би гэдэг хүн их зантай, дуу муутай, бусдыг өөрөөсөө түлхэдэг төрлийн нэгэн гэхэд буруудахгүй. Энэндээ ч хэзээ ч харамсаж байгаагүй ба бусад хүмүүс эхэлж надаас асуухаас нааш эхэлж эхлэнэ гэж бараг л байдаггүй байлаа. Энэ жил би 22 той. Нэгэнт хуучны гэх ихэнх харилцаагаа өөрөө алчихсан болохоор буцааж сэргээнэ гэдэг нилээд хэцүү бололтой. Ганцаардал дунд өссөн над шиг хүн энэ чигтээ удаан үргэлжлүүлэхийн бол амьдралд юу ч хийхээс буцахгүй сэтгэлийн гүн шархтай арчаагүй амьтан болох юм шиг санагддаг боллоо. Мэдээж гэр бүлийнхэн минь үргэлж миний дэргэд байгаа ч жинхэнэ найз гээд хэлчихээр хүн байхгүй юм. Хэдийгээр байнга инээмсэглэж хүн бүртэй чадахынхаа хэрээр хамгийн сайхнаар харьцаж байгаа ч гэсэн нэг л болж өгөхгүй над уруу хэн ч дөхөж ирэхгүй байх шиг санагдах юм. Бусад хүмүүсийг харахнээ харанхуй бүдүүлэг ааш зан авир гаргаж байгалийнхаа зэрлэг төрхөө гаргасан ч найз нөхөд олонтой хүрээлэл ихтэй, хоорондын харилцаан ч их дотно санагдана. Миний хувьд арай гэж хэн нэгэнтэй гайгүй харилцаатай болж чадсан ч гүнзгийрнэ гэдэг их хэцүү. Энэ нь магадгүй миний өөрийн бусад хүмүүсээс амархан уйддагтай, бусадтай харилцаа яаж өрнүүлэх чадвар дутмагтай бүр аль эсвэл гаднах ихэмсэг төрх төрөлхийн дээгүүр харц минь ч саад болдог байж магадгүй. Яг үнэнийг хэлэхэд олон хүн бөөгнөрсөн шуугилдсан элдэвийн утгагүй ярианд улайрч дурлан хамтдаа элийрэн хөгжилдсөн цаг гэвэл миний хувьд их ховорхон. Өөрөө ч тийм ч их дуртай биш байдаг байж магадгүй, эсвэл өөртөө хөгжилдөх боломжийг ч олгодоггүйтэй холбоотой байж магадгүй. Иймээс минь болоод ч тэр бусад хүмүүс намайг уйтгартай дүнсгэр, онигоо ойлгодоггүй хамт байхад хөгжилгүй гэж боддог байж магадгүй. Сүүлийн энэ байдал минь улам л лавширч чөлөөтэй сэтгэлээ уудалж ярих ч хүнгүй болж. Хүний амьдралд гэр бүл туйлын чухал гэдгийг бүгд л мэднэ. Гэхдээ бас тэр гэр бүлд хэлж чадахгүй хэлсэн ч ямар ч нэмэр болохгүй зүйлс гэж бас бий. Тэдний нэг нь миний сэтгэл доторх мөнхийн уйтгар гуниг бас харанхуйлал. Хэн нэгнийг алдсаны дараах зовлонт өвдөлттэй адилгүй ч урт удаан хугацаанд үргэлжлэх хэнд ч хэлж чадахгүй зөвхөн чиний л тэр өвдөлт. Би сүүлийн үед өөр өөртөөгөө их ярьдаг болчихож, заримдаа гадуур явж байхдаа ч гэсэн чимээгүй амандаа бувтнаж байгаад танихгүй хүний харцанд баригдчихаад толгой буруулан явах нь ч олонтаа болж. Ингэж бувтнаж явахдаа хэрхэн энэ их ганцаардлаас гарах вэ? яавал би бусдаар хүрээлүүлж хайрлуулах вэ гэх мэт асуултдуудыг, боломжуудтай нь тоочиж байдаг юм. Мэдээж хэрэг миний толгойнд олон санаа бас олон өөр хуучин цагийн жаргалтай дурсамжууд эргэлддэг. Гэхдээ хамгийн гунигтай нь тэдгээр жаргалтай дурсамжууд намайг ямар их зүйлсийг алдсаныг минь улам бүр сануулж бүр ч ихээр сэтгэлээр унагах нь зовлонтой.

YOU ARE READING
Хөнгөн гуниг ба нийгэмшил
Truyện NgắnTumblr дээр өдөр тутмын влог хөтөлдөг ч уншдаг хүн нь надаас өөр байдаггүй учираас ваттапп-д пост хийж үзье гэж бодлоо. Өнөөдөр миний төгсөлтийн өдөр ч нэг л баргар байгаа тул ярих хүн байхгүй ч ядаж бичээд үлдээчихвэл сэтгэлд арай нэмэртэй юм шиг с...