🍁🍁🍁🍁🍁🍁🍁🍁
Энд ирээд бараг сар боллоо. Өнгөрсөн явдлаас хойш Намжүүнтай дахиж уулзаагүй. Үнэндээ тэр нь ч дээр байсан юм. Тэр явдлаас болж би өөрийгөө илүү үзэн ядах болсон. Учир нь би түүнд тэврүүлэх үед, яг тэр мөчид би догдлол мэдэрсэн. Байж боломгүй зүйл. Би хүн биш зүйлд татагдаад байгаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байгаа учраас өөрөө өөрийгөө хуурч тэнэг хүн шиг л байх болсон.
Сүүлийн хэд хоногт ээжийн бие сайжирч байгаа ч ухаан орохгүй л байгаа. Би түүнийг харах болгондоо өөрийгөө түүний оронд байсан ч болоосой гэж хүсдэг ч би өөрийгөө маш их барьж, сэтгэлийн хаттай байхыг хичээх болсон.-Орж болох уу? гэх дуу бодол болон суух намайг бодит ертөнцөд минь авчирч ухаан орон харахад Миёон зогсож байлаа.
-Тэг л дээ гээд түүн лүү инээмсэглэхэд нөгөө өвөрмөц саарал нүд нь илүү бараан болсон мэт санагдсан ч тэр бодлоо үл тоов. Тийм ээ бид хоёр дажгүй сайхан найзууд болсон. Энд надад түүнээс өөр таниж мэдэх хүн байхгүй. Том эмнэлэг учраас эмч сувилагч нар нь ч байнга өөрчлөгдөж байдаг. Тэгээд л түүнтэй найзлахад тэр миний бодсоноос илүү дажгүй охин байж таарсан юм. Бодож санах зүйл минь ч төстэй.
-Чи энэ өрөөндөө байсаар байгаад удахгүй цус сорогч болох байх аа гэж намайг шоолж инээчихээд нүүр лүү минь малгайтай хар цамцыг минь шидээд
-Хамт гарч салхилъя. Одоо угаасаа эмч ирж ээжийг чинь томографт оруулахаар авч явна гэсэн болохоор чамд энд байх хэрэг байхгүй гэв.
Гадаа дулаахан бөгөөд нэг л тайван сайхан байлаа. Бид хоёр эмнэлгийн цаахан талд байдаг дэлгүүр орж зайрмаг аваад, эмнэлгийн цэцэрлэгт хүрээлэн орж сууцгаасан юм. Элдвийн л зүйл ярьж, инээлдэхдээ инээж, гэв гэнэтхэн бие биенээ цохиод авах бид хоёрыг хүмүүс харвал хар балчираасаа олон жил нөхөрлөсөн сайн найзууд гэлтэй.
Миёон зөвхөн өөрөө л ойлгож чадахаар зүйл ярьчихаад ганцаараа тэрэндээ инээж сууж байснаа гэнэтхэн л нэг зүг лүү хараад төв царайлаад хөмсгөө зангидаад эхлэв. Би түүний харж байгаа зүг лүү дагаж харвал тохиолдол байсан үгүйг мэдэхгүй ч Намжүүн зогсож байсан юм. Бараг сар огт харагдаагүй хэрнээ гэнэт ингээд гараад ирэхээр үнэхээр яахаа мэдсэнгүй. Түүнлүү харахад тэр тийм ч сайхан ааштай харагдахгүй бөгөөд над луу ч харахгүй байх шиг.
-Би буруу бодоогүй бол Намжүүн Миёон лүү, Миёон Намжүүн лүү харж байна. Тийм ээ, би буруу хараагүй. Гэхдээ Миёон яаж Намжүүнийг хардаг билээ. Намжүүн энгийн хүний нүдэнд харагддаггүй гээгүй билүү? Бас яагаад энэ хоёр бие бие лүүгээ ингэж их хорсолтой харцаар ширтээд байгаа юм бэ? гээд олон бодол толгойд эргэлдэж гайхсаар аргагүйн эрхэнд Миёоны хажууд чангахан хоолойгоо засахад тэр юу ч хэлэлгүй яваад өгөв. Эргээд харахад Намжүүн ч байхгүй болсон байв.
Би тэр оройжингоо тэр газраасаа хөдлөлгүй сууж олон ч зүйлийн талаар эргэцүүлсэн. Даарахын эрхэнд шөнө 1 цаг болж байхад ээжийн өрөөнд ороход ээжийн хажууд нэгэн тас хар торго шиг гялалзсан өдтэй хэрээ сууж байсан юм. Бусад үед би шууд л хөөх байсан байх. Гэхдээ тэр... тэр нэг л дотно байсан.
Намайг өрөөнд ороход тэр харцаа ээжээс салган над луу харахад тэр гүн бор нүдийг би хаана харсанаа санахыг хичээв.
Түүн лүү ширтсээр зогсож байхад тэр хэрээ далавчаа нэг дэвээд л нүдний минь өмнө ядарч туйлдсан Намжүүн болон хувирав. Тэгээд намайг үг ч хэлж амжаагүй байхад тэр намайг өөртөө татан яг л өмнөх шиг зүрх булиглуулсан тэврэлтийг өгсөн юм. Харин би энэ удаад цочирдсон ч гэсэн түүнийг эргүүлэн тэвэрсэн.
Тийм ээ, би өөрийгөө хүлээн зөвшөөрлөө. Түүнээс болж догдолж байгаагаа, түүнийг харахгүй удахаар санаж байгаагаа, бас түүнд дурласан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
YOU ARE READING
Wish
AdventureЧамд хэдхэн зөвлөгөө өгье. 1. Энэ хорвоод үнэгүй зүйл гэж ганц ч байдаггүй юм. Чи авсан бол хариуд нь өгөх л ёстой. 2. Хэлэх үг, хийх үйлдлээ хяна. Учир нь нэгэнт эхэлсэн л бол тэр чамайг үргэлж сонсож бас харж байгаа. 3. Чиний мэдэх үнэн жинхэнэ ү...