Долоо

16 2 0
                                    

Намжүүнд юу тохиолдсоныг мэдэхгүй ч тэр үнэхээр ядарч туйлдсан байлаа. Намайш тэврэх тэврэлт нь өмнөхөөсөө сул бас тэнхээгүй байсан юм. Би түүний нурууг зөөлөн товшиж, бага байхад ээж намайг савлуурнаас унаад уйлж байхад тайвшруулдаг байсан шиг тайвшруулахыг оролдоход Намжүүн дэндүү ядарсандаа миний мөрөн дээр толгойгоо тавиад зүүрмэглэж байв. 

-Та нар шиг хүмүүсийг унтдаг гэж бодсонгүй гээд өөртөө шивнээд аль болох зөөлөн хөдлөн Намжүүнийг буйдан дээр хэвтүүлэхэд яг л жоохон хүүхэд үнэгчилж байгаа мэт эгдүүтэй зүүдлээд хамраа үрчийлгэж байхыг нь хараад золтой л чанга инээчихсэнгүй. Амаа дарж, амьсгаагаа түгжиж байж болох бүх аргыг хэрэглэж байж арай гэж тайвшраад түүнийг хэсэг ажиглаж суусан юм. Түүний ямар ч өөгүй зөөлхөн арьс, өндөр хамар, давхраагүй ч үзэсгэлэнтэй нууцаар дүүрэн гүн бор нүд, шаргал хэрнэ намирсан зөөлөн үс гээд энэ бүхнийг анх удаа л тогтож харж байгаа минь энэ. 

Тэр өмнө нь хүн байсан болов уу? Яаж яваад ийм болчихсон юм бол? Намжүүн шиг өөр хүмүүс байдаг болов уу?  гэх мэт сонирхолдоо хөтлөгдсөн бяцхан охин шиг олон зүйлийн талаар бодон сууж байхад гарт минь нэг зүйл хүрэх шиг болов.  Гайхаад харахад Намжүүн унтаж байгаа аль эсвэл унтаж байгаа дүр эсгэнгээ гарыг минь зөөлөн атгаж байлаа. Хэдэн өдрийн өмнө байсан бол би түүний гарыг аваад шидэх байсан биз. Харин одоо бол энэ гарнаас хэзээ ч тавьмааргүй, энэ л гарнаас атгахад санаа зовж байсан бүх зүйлс нисээд одож байгаа юм шиг мэдрэгддэг болж. 

Намайг ямар нэг хариу үйлдэл гаргахгүй удсанд Намжүүн нүдээ аажуухан нээж, нөгөө л дотроо живүүлчихдэг гүн бор нүдээрээ над руу цоо ширтэж, ямар нэг зүйл хэлэхийг үнэхээр их хүссэн ч чадахгүй байх шиг гунигтай харцаар намайг харах түүнийг би алдахыг хүсээгүйдээ эсвэл түүнд зүгээрдээ бүх зүйл сайхан болно гэхийг хүссэн мэт том гарыг нь эргүүлээд атгахад Намжүүний урууланд магадгүй хэний ч харж байгаагүй тийм дулаахан зөөлөн инээмсэглэл тодорсон юм. Магадгүй би түүний инээмсэглэлд ховсдуулсан байх. Магадгүй би түүний энэ инээмсэглэлд живчихсэн байх. Хэзээ ч энэ инээмсэглэлээс гарч чадахгүй юм шиг. Тэгээд л би түүнийг түрүүлж тэвэрсэн. Кинон дээр бол эрэгтэй нь татаж өөр дээрээ унагаж тэвэрдэг бол би энэ удаа эсрэгээр нь хийсэн. Би зүгээр л түүний хүзүүнд нүүрээ нааж, хүзүүгээр гараа оруулаад тэвэрч хэвтсэн. Би түүний царайг харахгүй байсан ч түүний яаж цочирдож нүдээ томруулсныг нүдэндээ төсөөлөхөд инээд хүрч байлаа. 

Нэг их удалгүй түүний том хэрнээ дулаахан гар бэлхүүсээр минь ороон тэвэрч чихэнд минь

-Мангар охин гэж шивнэхэд би тэврэлтээ улам чангалан 

Тийм ээ би мангар охин. Явж явж чам шиг хүнд дурладаг үнэхээр тэнэг охин гэж дотроо бодож инээмсэглэчихээд нүдээ анин зүүднийхээ ертөнцийг зорьсон юм.

....

Өглөө сэрэхэд би буйдан дээр ганцаараа унтаж байлаа. Намжүүн надад дулаахан хөнжил нөмрүүлж, тухтай унтуулж орхисонд нь хайр хүрч байсан юм. Ингээд мангар хүн шиг ганцаараа инээгээд зогсож байхад нүдний буланд ээж хөдлөх шиг болоход би харсандаа итгээгүй болохоор ойртон очиж харахад үнэхээр ээж минь сэргэж байлаа. 

-Ээж ээ? Намайг сонсож байна уу? Эмч ээ? хэмээн дуудахад өрөөний буланд Намжүүн инээмсэглээд зогсож байв. Гэхдээ тэр үед л би бүх зүйл нэг л биш байгааг ойлгох ёстой байсан юм. Тэр үед л Намжүүний нүдэн дэх гуниг айдсыг олж харах ёстой байсан юм...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 29, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

WishWhere stories live. Discover now