1.

4 0 0
                                    

2021 оны 8-р сар

Өглөөний наранд нүдээ нухлан, зөөлөн үнэрийг чинь үнэрлэн сэрэх...миний хамгийн дуртай өглөө.

Сүүлийн хэдэн сар дуртай өглөөгөө ч, чиний үнэрийг ч мэдэрсэнгүй. Гэхдээ л сэрж өглөөг угтсаар... Надгүй өглөө чамд ямар санагдаж байгаа бол гэдгийг мэдэхийг их хүсч байгаа ч асууж чадахгүй нь...

2020 оны 10-р сар

Хаалганы хонх тасралтгүй тачигнах дуунаар сэрж хаалга руу гүйн очиж харвал юу ч харагдсангүй. Хэн болохоороо дуранг таглаад хонх дардаг байна гэсэн бодолтой зэрэгцэн айдас хүйдэс... Хаалгаа тайлж чадахгүй зогсож байтал

... - Мангар бацаан минь хурдан тайлаач~!!! гэх Инхэгийн дуу гарах нь тэр.

Би - Дуран таглаж зогсох үедээ яарч яваагаа мартаа юу ? гэж үглэсээр түүнийг орууллаа.

Инхэ - Хар хүйтэнд гаднаа зогсоож хөлдөөж алахаар шийджээ чи... Гэхдээ юу вэ? Одоо л сэрж байгаа юм уу??? Цаг хараач дээ бацаан аа. 1 өнгөрч байна. 3 цагаас уулзалттайгаа мартаа юу?

Би - Би тэр танилцах уулзалтанд чинь явахгүй гэдгээ чамд олон хэлсэн дээ. Тэгээд ч би өнөөдөр цагийн ажилтай. Алив холд оо гэж үглэсээр ор луугаа уналаа.

Инхэ - Худлаа ярих гэж, чи өнөөдөр ажлын хуваарьгүйг би мэдэлгүй л яахав дээ. Оюутны сайхан амьдралаа цагийн ажил, ор 2-оосоо салж чадахгүй байсаар дуусгах гээгүй л юм бол босч надтай цуг гарсан чинь дээр шүү... Танай хөргөгч яагаад дандаа хоолоор дүүрэн байдаг юм бэ? хаха танай хөргөгчтэй уулзахын тулд л би танай руу байнга ирдэг юм ш дээ хайр татам хөргөгч муахаахахах.

Би - Өнөөдөр ажилтай минь үнэээээн. Итгэхгүй бол кафе руу хамт явъя. Ажлын эгч өнөөдөр оронд нь гараад өгөөч гэж гуйсан болохоор ажилгүй байсан ч ажилтай болсон юм аа. Чамайг таргалуулчихвал илүү дутуу уулзалтанд явахаа больж, намайг ч чирэхээ болих байх гэж найдсандаа хөргөгчөө дүүрэн байлгадаг юм, юу гэж? Чи хааяа ч болов наад идэж уусан юмаа цэвэрлээд, заримдаа бүр надад мөнгө төлж байх хэрэгтэй юмсан Ким Инхэ.

Инхэ - Би ажилд орохоороо эхний цалингаасаа танай хөргөгчийг дэлбэ дүүргэчихнэ за.

Би - Заза, эгдүү минь наад хавиа цэвэрлээрэй. Би усанд ороод гараад ирье.

Инхэтэй дайн болсоор гэрээс гарч, цагийн ажилтайгаа батлаж харуулахын тулд ажил руу хамт ирлээ. Кафены хаалгаар шагайв уу үгүй юу Жунинийг хайж байгааг нь хараад байгаарай шалиг охин.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 03, 2022 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Coffee Prince Where stories live. Discover now