Нэг л өдөр би нисээд өгнө
Жигшил сэдрээсэн сэтгэл нимгэн бүхнээс
Дайжаад одчихно
Нэг л өдөр би замхраад хальчихна
Цөхрөл гомдол туйлын цуцмаар бүхнээс
Үүл шиг хөвөөд л нүүчихнэ
Горхи шиг хоржигноод л урсчихна
Хэний ч сэтгэлд мөнхрөхгүйгээр
Хүмүүний амьдралд дурсагдахгүйгээр
Хүнээс илүүтэй оршихуйд
Хүсэл мөрөөдөл, чин сэтгэлээ үлдээгээд
Шингээж даршлаад
Зуун жил тэндээ сүнсээ чигжээд
Мянган жил ирэхэд
Талбиу уудам талд
Хадгалсан хэсгээ тарааж
Адилхан гундсан хатсан хагархай цөл шиг оршихуйд
Сэвэлзэх салхины зөөлхөн үнсэлтээр
Сэтгэлийг нь услах
Нэг л өдөр би салхи болно...