Зохиолчын талаас :
" Өнөөдөр энэ барилгад шатрын томоохон тэмцээн болж байгаа бөгөөд 300, 400-аад хүүхдүүд оролцож байгаа гэнэ шүү! Хэдүүлээ энэ тэмцээн хэрхэн болж байгааг харцгаая! ""Чи өөрөө л эрэгтэй ангилалд тоглоно гэсэн шүү! Дараа нь тэгээд шалчиганаад байв аа! " гэж нэгэн хөгшин эмэгтэй барагцаагаар 10-аад насны нэг охинд хэлнэ. Харин нөгөө охин инээмсэглээд:
- Чадна гэсэн бол чадна! Тийм болохоор эмээ минь та битгий санаагаа зовоо доо! гэхэд микрофоноор :
"11-12 насны хөвгүүд ороорой! 1-р өрөг эхэллээ! " гэж ёрөнхий шүүгч хэлэв. Энийг сонссон охин эмээгээ хурдхан шиг үнсчихээд :
- За! Манай нас эхэллээ. Би орлоо шүү! Баяртай ! гээд гүйгээд явчихав. Тэгээд хөвгүүдийн гүйх зүг рүү яаралгүй алхана.
Уртаа зассан ширээнүүд дээр өрөгдсөн өчнөөн олон шатрууд .....
Охин явсаар ширээнийнхээ үзүүрт "11-12 эр " гэсэн ширээнд ирэв. Тэгтэл сууж байсан бүх хөвгүүд түүнийг эвэртэй туулай үзсэн аятай харна. Охин ч энэ сонин байдлыг тоолгүй хэнтэй , хэддүгээр ширээн дээр таарснаа харахаар цаас барисан шүүгч дээр очив. Очоод цаас руу нь өнгийгөөд харах гэтэл шүүгч цаасаа нөгөө тийш нь харуулаад , охин луу сонин харснаа:
- Энэ хөвгүүдийн ангилал ! охидынх тэнд байна ! гээд охидууд байх ширээ рүү хуруугаа заана.
Охин дотроо тэр шүүгчийг нам цохичихмоор байсан ч тэвчин байж :
- Би эрэгтэйд тоглоно ! гээд оноолтыг нь өөрлүүгээ татаад , нэрээ хайв. Эцэст нь нэг юм нэрээ олов. Тэгээд суух ёстой ширээ рүүгээ очоод , суув. Гэтэл нэг бүдүүн махархуу хүү охин луу ёжтой инээснээ:
-Хөөё! Чи ангилалаа андуурчихаж ээ! Тэрийг хараа! "11-12 эр " гэж байгаа биз! Эмэгтэй тэнд байна . Одоо яв аа! гээд хажуудаа суух хөвгүүдтэй инээлдэнэ. Харин охин дотроо яг боож үхэх гэж байв. Тэр муу бүдүүкэк боймлоод алж чадахаар байсан болохоор арай гэж тэвчин сууна . Эцэст нь нэг юм өрөг эхэллээ. Охин ч тэдэнд биш шатартаа анхаарлаа бүрэн хандуулна.
Нөгөө хүүхэд түүнийг илт бассан байсан болохоор муу нүүж байлаа. Хэрэв тэр охиныг шатар тоглоод 3,4 жил болж байгаа , мөн улсын аварга , охидууддаа хамгийн сайн нь гэдгийг мэдсэн бол ч тэгж бодоход хүрэхгүй л байсан байх. Хүн бассаны гороор хожигдол хүлээв. Охинг бассаж , шоглож , тоглож байсан хөвгүүд бүгд хожсонд нь гайхацгааж байлаа.
Охин шатраа өрчихөөд , гараа өргөх гэтэл шүүгч аль хэдийн ирчихсэн балаа сугалаад :
- Хэн хожсон бэ? гэж залхангуй өнгөөр хэлэв. Охин цүнхээ авангаа:
-3-р ширээн дээр Энхрий хожсон . гэхэд шүүгч хэсэг гайхаж байснаа , буцаад цаасан дээрээ юм бичлээ. Тэгээд охин руу харснаа:
- Дараагын өрөг 12:00-оос шүү! гээд цаашаа явчихав. Охин түүн рүү гайхан харах хүүхдүүдийн харцыг үл тоон гарах хаалга руу явлаа . Тэгээд дотроо:
"Хаха! Та нар эмэгтэй хүүхдийг басаад байл уу? Одоо тэгвэл басаад байсан хүн чинь хэр хол явахыг хараарай ! Эмэгтэй , эрэгтэй хүн хоёулаа адил хүчтэй байдгым ш дээ!" гэж бодно .
YOU ARE READING
Хөгжилтэй найзууд
AdventureӨсвөр насны хүүхдүүдийн нөхөрлөл , хайр дурлал , адал явдлыг харуулсан зохиол болно. Өөр өөр өнгө төрх , өвөрмөц зан чанар гээд бүгд тэс ондоо хүүхдүүдийн адал явдлыг уншихдаа бэлдээрэй!