--И Есүмийн талаас--
Ягаан.
Бас дахин ягаан.
Толгой өвдөж байна. Хөл гар янгинаж, алхах ч хүч алга. Яагаад ингэж их ядарсан байна вэ?
Нар аль эрт тэнгэр өөд мандаж, халуунаар ээнэ. Онгорхой цонхоор салхи салхилан, орны бүтээлэг багахан намирна. Юу болоод байгааг ойлгож ядан хэвтэх үед өрөөний хаалга нээгдэн Жин орж ирлээ.
Жин "Бие нь гайгүй юу? Өвчин намдаах эм авах уу?"
Би түүнд хариулахыг хүссэнгүй.
Жин "И Есүм?"
Тэр барьж байсан хоолоо хажуу шүүгээн дээр тавиад намайг өндийж суухад тусаллаа.
Жин "Тэхён уг нь муу залуу биш шүү. Өчигдөр чамд арай л хүнд ховс ашигласан бололтой. Түүнийг ойлгоорой."
"Гар"
Жин "Чи маргааш гэхэд шинэ ажилдаа орох хэрэгтэй. Аннаг байгаа дээр юу хийхээ заалгаад аваарай. Бас энэ хоолыг заавал идээрэй!"
Би түүнд хариу өгөлгүй цонх руу ширтсээр байсанд тэр хэсэг сууж байгаад өрөөнөөс гарлаа. Таван сар гэдэг тоглоом биш. Энэ таван сарын хугацаанд би хэн нэгэнд дурлах эсвэл аав ээждээ хүлээн зөвшөөрөгдөж болно. Би үнэхээр энэ зочид буудалд хоригдохыг хүсэхгүй байна. Ядаж байхад хамтарч ажиллах хүмүүс минь ямар хачин билээ. Эрлэгийн элч хүртэл байхад яаж энд байна гэж? Яадаг ч байсан энэ хотоос явах хэрэгтэй. Зугтах гэсэн ч надад гадаад паспорт байхгүй болохоор тэднээр хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй гэсэн үг.
Өдрийн турш цонхоор гадаахыг ширтэн яаж зөвшөөрүүлэхээ бодсоны эцэст нэг арга оллоо.
Чадахгүй штээ төлөвлөгөө. Энэ үнэхээр жоохон хүүхдийн арга мэт байв ч надад байгаа цор ганц арга. Тэднийг надаар хийлгэх бүх зүйлсийг нураах болно. Хийх гэж оролдох ч чадахгүй байгаа мэт жүжиглэх. Эцэст нь тэд надад дургүй болж намайг явуулах болно. Тэгнэ гэж найдаж байна.
Миний байгаа өрөө их тод өнгөтэй байсан тул надад хэцүү байлаа. Шүүгээнээс энгийн даавуун даашинз олж өмсөөд өрөөнөөс гарах гэтэл түгжээтэй байв. Намайг зугтчихна гэж бодсон бололтой. Хорин хоёр давхар барилгын хамгийн дээд цэгт байрладаг энэ өрөөнөөс ямар үсрэх биш. Тэднийг иртэл хүлээж байя даа. Өрөөг эргүүлж тойруулан харахдаа хамгийн түрүүнд ягаан ханыг солих хэрэгтэй гэсэн бодол бодогдлоо. Шургуулгад байгаа зүйлсийг үзэж байгаад нэг ном оллоо.
YOU ARE READING
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanfictionЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...