Би эрвээхий харин чи ганцхан миний л үхэл...
Хэзээ чамтай уулзахаа мэдэхгүй эргэлдэн нисэж байхдаа
Гэнэт л чиний надад бэлэглэсэн анхны мэдрэмжүүдэд хөл алдан халтирахдаа
Үүрд хайрлаж чадах юм шиг жижигхэн биендээ байхааргүй эр зоригийг зүрхэндээ тээхдээ
Далавчаа ч тасдуулахаа мэдэхгүй чиний надад өгсөн давтагдашгүйг нэхэн самардахдаа
Явуулна гэж өөрийгөө хууран дурсамжуудаа өвөртлөн түрүүлж одохдоо
Гэгээг хайрлаж болохгүйг үхэснийхээ дараа
Ухаарч ч амжилгүй нүдээ хэрээнд хайрлалаа.
Үхэлийн амт асар гашуун бөгөөд тун таатайяа. 🍷