Intro

1.4K 107 5
                                    


Харанхуй,хүйтэн,эзэнгүй гудмаар нэгэн охин ганцаар алхана. Тэр ямар ч гуталгүй байх ба өмссөн хувцас нь биеийг нь арай ядан халхална. Эргэн тойрноо байн байн ажиглан алхах нь түүнийг хэн нэгнээс зугтаж байгааг батлах шиг.

Эргэн тойронд нь дуу  гарах бүрд тэр цочин ямар нэгэн юмны ард нуугдах гэж хичээнэ. Түүнийг холоос ажиглаж байсан хөгшин анчин түүний зүг эцэст нь алхлаа.

Охин өвгөнийг хармагцаа зугтах гэж хичээсэн ч хөл нүцгэн дээрээс нь ядарсан байсан тул удалгүй газар уналаа.

Өвгөн охиныг өргөн машин руугаа хурдхан шиг алхав. Учир нь тэр ч бас энэ охины хойноос хэн нэгэн заавал ирнэ гэдгийг мэдэж байсан юм.

*Елэна*

"Ивий дээ... Энэ охинд юу болсон юм болоо?"

Эмэгтэй хүний хоолой сонсогдож эхлэхэд ухаан санаа минь сэргэж нүдээ нээн харлаа.

"Сэрчихлээ шүү!"

Хөгшин настай эмэгтэй намайг өндийлгөн суулгаад аягатай ус өгөхөд цангасандаа би бүгдийг нь нэг амьсгаагаар уулаа.

Амьсгаа аваад буцан хэвтэхэд өнөөх эмэгтэй хүйтэн алчуур духан дээр минь тавин:"Охин минь? Чи хаанаас ирсэн бэ?"

Би хариулах гэсэн ч хоолой минь гарч өгсөнгүй.
Энэ хүмүүс яг хэн юм болоо? Яагаад надад тусалж байгаа юм бол? Надад асуухыг хүссэн асуулт олон байсан ч хүч минь хүрсэнгүй.

Хаалгаар өөр нэгэн настай хүн орж ирэв. Тэр хүн том биетэй мөн мөрөндөө буу үүрсэн байгааг хараад зүрх минь зогсох шиг л боллоо.

"Зүгээр дээ охин минь! Тэр чамайг яах ч үгүй!"

Настай эмэгтэй намайг даран хэвтүүлэхэд би өнөөх өвгөнөөс харцаа салгаж чадсангүй.

"Манай өвгөн чамайг хотоос олсон юм. Одоо чи аюулгүй газар байна. Энд биднээс өөр хэн ч байхгүй"

Би гүнзгий амьсгаа аван тайвшрах гэж хичээлээ.

Би үнэхээр зугтаж чадсан гэж үү? Тэр бүх там дууссан гэж үү?

Өөрөөсөө асуун хэвтэж байхад өнөөх эмгэн яг л бодлыг минь уншсан уу гэлтэй:"Одоо зүгээр дээ. Бүгд ард хоцорсон. Бүх зүйл сайхан болно" гэж хэлээд толгойг минь илэв.

Би яг л жаахан хүүхэд шиг уйлж эхлэхэд тэр эмэгтэй намайг энгэртээ зөөлөн тэвэрч толгойг минь илсээр:"Битгий уйл даа охин минь" гэж дахин дахин хэлсээр байв. Гэвч би нулимсаа зогсоож чадахгүй нь! Энэ нулимс бол миний ялалтын нулимс байсан юм.









Ro$e

+DoN+Where stories live. Discover now