•3•

151 16 3
                                    

Юнги:МИНА!!!!

Минагийн бие огцом муудаж эхэллээ...Зүрхний цохилт нь багасч,даралт нь унаж байв.Сүүлдээ тогоор цохиулж сэргээх гэж үзнэ...Залуус цөм сандралдан Минаг зүгээр болоосой хэмээн залбирцгаана.Гэвч тэдний хүслээр болсонгүй.

Эмч Минагаас холдон зогсоод:Кан Мина,өдрийн 12:37-д төрөхийн хүндрэлээр нас барлаа...

Юнги:Мина...Хоёулаа охинтой болсон...Даан ч чи харж чадахгүй нь...Би сайн өсгөнөө.Заавал сайн хүн болгоно.Чамд амлаж байна.Хайртай шүү Кан Мина...

3 хоногийн дараа Минагийн оршуулах ёслол дуусч,залуус бас охид нь эцсийн замд нь үдэж өгөв.Юнгигийн сэтгэл санаа арай л дээрдсэн байлаа.

Намжүүн:Чи сайн аав болж чаднаа.
Юнги:Мэдээж.Би түүнд амласан.
Жин:Охиндоо ямар нэр өгөх гэж байна???
Юнги:Мина надад ярьж байсаан.Сүжи.Мин Сүжи.Харин хүү гарвал Хёншиг гэсэн.Охин гарсан учраас Сүжи гэдэг нэр өгнөө.
Жонгүг:Сүжигийн төрсөн өдөр нь 1 сарын 17.
Юнги:Нээрээ тийм.
ХусогАав ээжээс чинь холбоо байна уу?Сонми Сүжи хоёрын талаар мэдээд яах бол?
Юнги:Хэрэв асрамжын газар нтр гэж тэнэгтэх юм бол би хүү нь байхаа болино оо.
Жимин:Бүр нүл шийдсэн энерги ханхалж байна.

~5 сарын дараа~

Юнги:Сонми...Ааваа гэж хэлээрэй.Аав аав аав.

Түрүүхэн Юнгиг хоол хийгээд зогсож байхад нь Сонми хальтхан аав гэж хэлсэн учир Юнги түүнийг шалгаах нь энэ ажээ.

Сонми:Аав.
Юнги алгаа ташин хацар дээр нь үнсээд:Тиймээ!!!Миний охин мундаг байна шүү!!!Өөө дүү нь сэрчихлээ.

Юнги өрөө рүү орон Сүжиг тэвэрсээр гарч ирэн хоолоо хийхээр гал тогоо рүү алхав.

Юнги:За~Сүжи...Одоо аавтайгаа хамт хоол хийж иднээ.Вандуйгаа чанаад...

Хоол ч болж Сонми ширээний ард өхөөрдмөөр инээмсэглэн сууж,Сүжи алгаа ташин хоол руугаа сарвайна.

Юнги:Заа,Ааа гээрэй.Эхлээд Сонми...Дараа нь Сүжи...

Тэдэнд ээлжлэн хоолыг нь идүүлж дуусган аяга тавгаа угаахаар зогсох Юнгигийн анхаарлыг Сүжи учир зүггүй уйлан татав.
Юнги ч гэрлийн хурдаар түүн рүү очин,тэврэн авлаа.

Юнги:Сүжи!!!Яасан бэ???Яагаад уйлсан юм миний охин???

Түүний биед хүрч үзэхэд шатам халуун бас арьсан дээгүүр нь улаан зүйлс туурч байгаа харагдана.Юнгиг тэр дор нь л сандрал бүрхээд ирэв.Тэр хувцсаа ч солилгүй,Сонмиг Намжүүнд үлдээгээд машиныг нь аван эмнэлэг рүү гишгэлээ.

✨Our angelic father✨Myg✨Where stories live. Discover now