Intro

1K 122 21
                                    

Харанхуй биднийг бүүвэйлэхэд,

Хараал биднийг бүчихэд,

Өөрсдийнхөө амин хувийг хичээж эхэлнэ.

Өөрийн үнэн төрхөө харуулж эхэлнэ.

Эцэс сүүлд нь бие, биендээ ч итгэхийг хүсэхгүй.

Эцэж, тултлаа цөхөрсөн өөрөө, өөртөө ч найдахыг хүсэхгүй.

○JixioX○

•••

•••

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

•••

Intro /Танилцуулга/

Нэр: Өөр /Another/

Хэсэг: 13

Төрөл: Mystery, Horror, LGBT, Romance...

Гол дүрүүд: Ким Тэхён, Жон Жонгүг

Ижил нэрт анимэ-аас үнэмлэхүй их санаа аван бичсэн болно.

Энэхүү бичвэр дээр гарч байгаа үйл явдал болон дүрүүдийн зан авир нь бодол санаанаас минь урган гарч ирсэн төсөөллийн үзэгдлүүд бөгөөд бодит амьдрал дээрх дүрүүдтэй холбон бодохгүй байхыг хүсье. Нэр, төрхийг нь ашигласан төдий учраас бүү бухимдаж, ундууцаарай! >♡<

@All copy rights JixioX

@Сover photo by Aiidan.kim on IG (жич: онцгой зөвшөөрөлтэй.)

Бичвэрийг минь уншихаар орж ирсэн танд баярлалаа. Сэтгэгдэл бичиж өөрт төрсөн бодлоо харамгүй хуваалцаарай.

•••

-9-ийн 3-р бүлгийн талаарх яриаг үнэхээр мэддэггүй юмуу?

-Үгүй ээ. Юун яриа юм?

-Их олон жилийн өмнө 9-ийн 3-р бүлэгт Тэхён гэх хөвгүүн сурдаг байсан юм. Тэр хүү их нөхөрсөг, царайлаг дээрээс нь хичээлдээ ч сайн байсан болохоор хүн болгон л түүнтэй найзлахыг хүсдэг байлаа. Түүнийг танихгүй хүн гэж энэ сургуульд бараг л байдаггүй тийм л нөлөө бүхий сурагч байсан гэдэг.

-Тиймээ. Сургууль болгонд л нэг тийм алдартай сурагч байдаг шүү дээ.

-Хамгийн харамсалтай нь Тэхён нас барчихсан. Сургуулийнхан нь тэр чигтээ түүний үхэлд цочирдоцгоож, хоорондоо юм дуугарахаа ч больсон. Гэтэл нэг өдөр ангийнх нь сурагч түүний ширээ рүү заагаад " Тэхён үхээгүй ээ. Тэр тэнд л ширээн дээрээ хичээлээ хийгээд сууж байна шүү дээ. " гэж бусаддаа хэлсэн юм. Үнэн ч байгаагүй л дээ. Зүгээр л жүжиглэж байсан юм. Гэтэл тэр өдрөөс хойш 9-ийн 3-р бүлгийнхэн Тэхёныг амьд байгаа юм шиг л жүжиглэцгээж эхэлсэн. Тэхён тэнд сууж байгаа гэдэгт бүгд итгэцгээж, харилцахыг хичээх болсон. Үүгээр ч зогсохгүй төгсөлтийн баяраар сургуулийн захирал нь хүртэл Тэхёнд зориулж өргөмжлөл, суудал зэргийг нь бэлдсэн байсан.

-Харин ч сайн юм биш үү?

-Бүх зүйл ингээд л дуусчихсан бол сайхан л байх байлаа.

-Дуусаагүй хэрэг үү?

-Түүхийн үргэлжлэл энд өрнөсөн юм...

Another||Mongolian (rewritng)Where stories live. Discover now