Шинэ хүн

1.4K 151 1
                                    

Би... Гуйя.... Ахаа өв--дөөд бна. Намайг битгий өвтгөөч дээ.
Хөөрхийлөлтэй жоохон охины хоолой чичирэн хэнээс ч юм амь тэмцэн гуйна.

Нүүр нь үл харагдах эр гартаа барьсан хутгаа долоож охинруу ойртоно.
Үл таних эр жоохон охины гүн шар нүдлүү ширтэнэ.
"Тэгвэл яах гэж ийм нүдтэй төрсөн юм?"
Охин хөшиж биеэ хөдөлгөж чадахгүй
"..а-айн..."

"Ах нь чамд л зориулж хөөрхөн бамбарууш зурж өгье"

"Гуйя..хэн-хэн нэгэн намайг авраач!!...

....гэхдээ энэ удаад хонх дуугарсангүй....

-------------------------------------------------------
Ружэ Жэнни 2 хавтаст хэрэгтэй танилцана

Мэдээлэл
Зөвхөн эмэгтэйчүүдийг алдаг.
Хохирогч болгоны биений аль нэг хэсэгт амьтны дүрс сийчдэг
Хутга ашиглаж хохирогчдыг тамлаж хороодог
Нүдийг нь ухаж авдаг
Ихэвчлэн давхраатай алаг нүд эсвэл содон, тод өнгийн нүдтэй охид бүсгүйчүүдийг байгаа болгодог.
Алуурчин байж магадгүй гэх ямар ч таамаг, баримт нотолгоо байхгүй.
Хэргийн газраас хурууны хээ, гутлын мөр ч олддоггүй.

Жэнни хавтаст хэрэгтэй танилцан "Надаар тоголж байгаа байлгүй дээ?! Үүнээс өөр юу ч байхгүй юм уу?! Амьдралдаа анх удаа ийм бага мэдээлэлтэй гэмт хэрэг харлаа. Энэ 2 жилд нийт 14 эмэгтэйг хороосон байна. Ийм их хүн үхчихээд байхад ийм бага мэдээлэл байгаа хэрэг үү?!"

Ружэ нухацтай царай гарган "Мэдэж байнаа. Энэ үнэхээр хэцүү хэрэг. Гэхдээ энэ хэргийг авсандаа баяртай байна

Бид эхлээд нотлох баримт олох хэрэгтэй байна

Жэнни нухацтай царай гарган хэргүүдийг уншиж байснаа

"юу ч гэсэн хэрэг болсон газрууд луу очицгооё"

-----------------------------------------------------

Хэрэг болсон газруудад нэг нэгээр нь очиж үзэв. Ямар ч давхцсан юм байхгүй. Дэлгүүр, кофе, задгай талбай, булан, хогийн функэрний хажууд ч хэргүүд болсон байна.

Ружэ " миний тооцоолсноор тэр 2 сар тутамд нэг хүн алдаг, бие нь дээр нь амьтны зураг сийчээд, нүдийг нь л аваад явдаг. Хамгийн сүүлд энэ эмэгтэйг хороосон

Хан Нара гэдэг 23 настай солонгос ээж америк аавтай учир нүд нь гүн цэнхэр өнгөтэй байсан байна

Жэнни "Тэгэхээр одооноос яг 7 хоногийн дараа тэр дахин нэг эмэгтэйг алах нь. Ингээд байвал Солонгост эмэгтэй хүн тогтохгүй. Шинжээчдийн тогтоосноор хохирогч нар яг шөнийн 23:32 минутад үхдэг.

Нууц ажилтан(Дууссан)Where stories live. Discover now