1.

105 11 0
                                    

Бүрхэг тэнгэр, эргэн тойрон хар хувцастай хүмүүс. Бүгд толгойгоо гудайлган, хөмсөгөө зангидаж уйлах нэг нь уйлалдаж зогсоно. ЭсЭм энт дээр Солли-н ойр дотны олон хүмүүс цуглан түүнд эмгэнэл илэрхийлэх гэж иржээ. Энт-н гуравдугаар давхрын бэлтгэлийн өрөөнд Shinee-н гишүүд хувцасаа өмсөн сууж байв.

Кэе "Бид хоёр дахь----" гэж хэлж дуусаагүй байхад нь Minho гар луу нь нудран томоос том цонхны өмнө гуниглан суух Тэмин рүү харцаараа заалаа. Тэд чимээгүй болж үргэлжлүүлэн хувцасаа өмсөн бэлдэж байтал хаалга тогших чимээ дуулдав.

Тэмин "Ороо" гэхэд хаалгаар F(x)-н гишүүд орж ирлээ. Тайзан дээр өхөөрдөм, авъяаслаг эрч хүчээр дүүрэн байдаг охид бүгд гандсан цэцэг болон хувирчээ. Хэд хоног уйлсан нь илт нүд нь бүлцийж, зарим нэг нь одоо ч ганц хоёр нулимс дуслуулсан харагдана.

Кристал "Тэмин убба? Энийг Солли эгчийн гэрээс олсон гэсэн. Таньд хаяглагдсан байна" гээд хоолойгоо чичигнүүлж ядан жижигхэн цаас өглөө.

Тэмин хүчээр нүүрэндээ инээмсэглэл зүүхээ аядаад толгой дохив. Кристал шууд л гараад явсан бол Виктория гарахаасаа өмнө Shinee-н бусад гишүүдийг аван өрөөнөөс гарлаа.

Тэмин цонхоор ширтсэн хэвээрээ гартаа өнөөх цаасыг атгана. Цаасыг нэг дэлгэж харах гэснээ халаасандаа хийгээд ирсэн зочидтой уулзахаар заал руу буулаа.

___________________________

Оройн 19:30 цаг. Ирсэн хүмүүс буцаж зааланд Солли-н гэр бүлийнхэн F(x)-н гишүүд, Тэмин болон Эксо-н зарим гишүүд үлдсэн харагдана.

С.ээж "одоо миний хүүхдүүд явдаа. Өдөржин энд байлаа ядарч байгаа биз" гээд цаасаар дахин нулимсаа арчаад цаашаа эргэлээ.

Амбер "Виктория онни явж амарцгаая" хэмээн одоо ч уйлсаар байх Викторияг чирсээр гараад явлаа.

Кристал Луна хоёр юу ч дугаралгүй чимээгүйхэн түүний зураг руу ширтэн сайхан дурсамжаа санан нүдээрээ инээмсэглээд дараа нь Кристал Солли-н зураг дээр хуруугаараа үнсээд тэд ч мөн энт-г орхилоо.

Кай "Тэмин ахаа, хамт үлдэх үү?" гэж түрүүнээс хойш хоосон хана ширтэн зогсож байсан түүнээс ингэж асуув. Кай түүнд үнэхээр санаа зовж байлаа.

Тэмин хариуд нь инээх аядаад "Зүгээр дээ Жунинаа, чи явж амар. Өнөөдөр сайн байлаа" гээд мөрөн дээр нь гараа тавив. Тэгээд үргэлжлүүлэн "Би эндээ жаахан байж байгаад явна" хэмээгээд хоосон хана руу үргэлжлүүлэн ширтлээ.

Кай хэдий хүссэн ч Тэмин нэг л шийдсэн бол хэн ч түүнийг зогсоож чаддаггүй тул хэлснээр нь хийн Эксогийхон ч мөн явлаа. Ингээд томоос том зааланд Тэмин ганцаараа л үлдлээ.

Тэр зурагных нь өмнө ирж өвдөглөн суугаад "Сайхан байна уу? Муу өөдгүй охин! Намайг энд орхиж яваад, наанаа сайхан байна уу? Хөөе?!? Хариул!! Инээгээд л байх юм. Бид тийм инээдтэй байна уу? ХӨӨЕ!!!! ЧОЙ СОЛЛИ!!!! МУУ ӨӨДГҮЙ АМЬТАН МИНЬ!!!! ЯГ ОДОО ГАРААД ИР!!!" гээд тэнд байсан ширээ сандал гээд нүдэнд харагдсан бүх зүйлийг харсан зүг рүүгээ шидлэнэ. Нүднээс нь ч нулимс тасралтгүй урсана.

"Би хэлж амжаагүй байсан" тэр арагшаа алхан хана налж суугаад "Чамд хайртай гэж хэлж амжаагүй байсан" гэхэд дахин нулимс нь урсаж эхлэв.

____________________________

F(x) хамтлагийн сахиусан тэнгэр Солли биднийгээ орхиод явсанд гүнээ харамсаж байна. Би F(x) хамтлагийн үнэнч шүтэн бичшрэгч биш ч энэ явдал их хүнд туссан.

Түүний дурсгалд зориулан чадваргүй шинэ бичээч би шинэ өгүүллэг эхлүүлээд буй нь энэ. Дараа дараагийн хэсгүүдээрээ үгийн тоо нь ихэсээд явна. Хамт байгаарай❤️😢

ДИВААЖИНДАА АМГАЛАН НОЙРСДОО САХИУСАН ТЭНГЭР МИНЬ😢

HeavenWhere stories live. Discover now