Хохирогч

1.1K 131 1
                                    

Жэнни буугаа урдаа барин ийш тийшээ нүдээ шилжүүлэн харна. Хажуугаар нь угсрагдсан мэт олон байшингууд эрээлжлүүлэн харагдана. Гэвч бүх байшинлуу орж чадахгүй. Хаана ч байж магадгүй

Жисүү... чи хаана байна aa?

Энэ үед Жэннигийн ард хүний хөлийн чимээ сонсогдов. Удаанаар ч жихүүдэс төрүүлэм тэр хүн Жэннилүү дөхсөөр ... Жэнни буугаа цэнэглэн буудхад бэлэн байв.

Хүний хөлийн чимээ 2,3 алхмын ард ирэхэд Жэнни эргэж хараад буугаа чиглүүлэв. Зүрх нь хэнд ч сонсогдохоор хүчтэй цохилж, одоо ч сул байх биеэ арай ядан даах шиг, хөлс нь цувна.

"Хөөе хөе өе! Би байнаа тайвшир!"

Юнги 2 гараа өргөн бөндөгнөсөөр ийн хэлэх аж. Жэнни сая л амьсгаа авах шиг болж цээжээ даран буугаа буулгав. Хөлс нь цуваад нэг л биш байгаад байгааг Юнги ажиглан

"Намайг боль гэж хэлсэн ч чамайг болихгүйг мэдэж бна. Гэхдээ-"

Жэнни энэ үед хөл алдан газар дээр сөхрөн суулаа. Шюга хажууд нь өвдөглөөд нэг гаранд нь хүрэн түшиж

"Зүгээр үү? Их өвдөж байна уу?"

Жэнни хутгалуулсан газраа гараа тавьж их л хүнд ээр амьсгаадна. Гар нь чичирч хөлснөөс нь болж үс нь урдуураа норжээ.

Жэнни шаналал дүүрэн харцаар

"Юнги ... на-намайг а...аваад яваач..."

Юнги бага зэрэг сандран "ойлголоо" гэж хэлээд Жэнниг 2 гар дээрээ өргөв. Харин Жэнни түүний хүзүүгээр ороон тэвэрч цээжинд нь толгойгоо наана.

Юнги Жэнниг тэвэрсээр бусдаасаа арай бүрэн бүтэн гэх байшинлуу оров. Жэнниг нэг буйдан дээр хэвтүүлэв.

"ЖЭННИ! оёдол чинь задарчихсан бна!"

Жэннигийн хутгалуулсан газраас цус алдаж цагаан цамцанд нь час улаан өнгийн туяа үүсэж илүү томрон нэвчинэ. Жэнни ухаан балартаж арай гэж амьсгална.

Юнги Жэннигийн цамцыг сөхөж задарсан оёдлоос гарах цусыг тогтоох гэж хичээнэ.
"Илүү даавуу хэрэгтэй байна. Жэнни гуйя. Тэсээрэй"

Тэр  өөрийнхөө цамыг тайлан голоор нь урав. Тэгээд Жэннигийн хэвтэх буйдангийн хажууд суугаад нарийхан бэлхүүсээр нь орооно. Чангахан шиг уях гэж хичээн биетэй нь улам ойртоно.

Энэ үед гаднаас Тэхён орж ирэв. Шюга дээгүүрээ бүтэн нүцгэн Жэннигийн цамц хагас сөхөгдчихсөн буйдан дээр хэвтэнэ. Болоогүй Юнги Жэннигийн бэлхүүсээр ороогоод тэвэрчихсэн.

Нууц ажилтан(Дууссан)Where stories live. Discover now