Эхнийх нь аюулгүй

1.2K 124 2
                                    

Тэхён Юнги 2 бие биенээ заамдан муухай ширтэлцэнэ. 2 биенлүүгээ хараалын үг урсгаж яг л харцаараа барьж идэх гэж байгаа аятай хорсолтой харна.

"2 мал минь. Энд хүн аврах гэж ирсэн болохоос бие биенээ алах гэж ирээгүй шүү"

Жэнни хутгалуулсан хэсэгтээ гараараа зөөлөн дарж арай гэж орноос өндийв.

Тэхён Юнги 2 бие биенээсээ салаад Жэннигийн урд ирээд суув. Тэхён Жэннигийн хацрыг илж
"Зүгээр үү? Хаа нэгтээ өвдөж бна уу?"

Жэнни харин Тэхёны гарыг холдуулаад хэсэг чив чимээгүй хөдөлгөөнгүй суув. Яг л ямар нэг юм сонсох гэж хичээх мэт

Юнги "Жэнни яасан бэ?"

Жэнни харин долоовор хуруугаа уруулныхаа урд тавьж чимээгүй байхыг анхааруулав. Тэхён Юнги  2ч түүнийг ойлгосон бололтой байшинд хүний амьсгалын чимээ ч сонсогдхооргүй чимээгүй болов. Энэ үед л тэр 2 сонсов.

Яг л шалыг модоор цохиод байгаа мэт *түг түг* хэмээх дууг. Жэнни амаа жимиисэн хэвээр шалруу заав. Таэхён Юнги 2 толгой дохин шалан доор ямар нэг юм байна.

Юнги эргэн тойрондоо зоорьны хаалга байж магадгүй хэмээн шалаар нэг мөлхөж явах бол Тэхён нүдээ эргэлдүүлэн шууд л түлээний хажууд байх сүх аваад шалыг цохихоор далайх нь тэр.

Жэнни тэр даруй урд нь ирж алдалж зогсоод "Ингэж хүчээр нээвэл шал цөмрөөд доор байгаа хүнд аюул учирч болно. Зүгээр л орох хаалга хайцгаая"

Юнги буйдан доороос юм олсон бололтой буйданг түлхэн цаашлуулав "Олчихлоо"

Шалан дээр байх дөрвөлжин зоорьны хаалга олов. Тэхён Юнги 2 төвөггүйхэн өргөөд онгойлгочихов. Доошоо буун үргэлжилсэн нэг хонгилоор явж байтал нөгөө *түг түг* гэх дуу тод сонсогдов.

Юнги Жэнни Тэхён 3 гүйсээр дуу гарсан зүглүү явбал төмөр шоронгийн багануудын цаана Жисүү сандаланд хүлүүлчихсэн амаа боолгочихсон сандлаа шалтай цохиж байсан нь ингэж дуугарч байжээ.

"Жисүү!!"

————————————————————————-

"Яг одоо наад заваан гараа миний эмэгтэйгээс тат!"

Намжүн хүйтэн хөлдүү харцаараа Жиминлүү ширтэж Ружэг цаашаа түлхэв. Тэгээд хутгаа эргэлдүүлэн цусыг нь долооно.

Намжүн удаанаас хурдан алхаж Жиминлүү дөхөв. Жиминийг гохоо дарах гэтэл Намжүн аль хэдийн түүний хойно ирчихсэн байв. Жимин баруун гараараа тохойлдон цохих гэхэд Намжүн шууд л тохойг нь бариад авав.

Нууц ажилтан(Дууссан)Where stories live. Discover now