Өчигдөр борооноор яагаад ч юм алхахыг хүссэн учраас ажлаасаа гэр хүртэл алхтал маргааш нь ханиад хүрчихэв. Ганц борооны ая ч даахгүй.
Юм бодон зогстол хамар эрвэгнэж өөрийн эрхгүй хажуу тийшээ харан найтатал Хусог өөдөөс минь нүдээ тас аниж, амаа жимийчихсэн зогсож байх нь тэр.
-Өө золиг, чам руу найтаачихсан уу?
Намайг сандарсаар ийн хэлэхэд Хусог яг л дэлбэрэх нь үү гэлтэй чинжүү шиг улайгаад ирсэнд айдас төрнө. Гэнэт л тэр зүв зүгээр инээмсэглэн угаалгын өрөөг зүглэх нь тэр. Магадгүй надад уурлачихсан байх. Аль болох хол явах гэхээр л бүтэлгүйтчих юм.
Алчуур барьсаар араас нь ортол Хусог нүүрээ угаачихсан бололтой ус дуслуулан зогсож байв.
Би хоолойгоо засан
-Н-нөгөө...... уучлаарай, би албаар тэгээгүй шүү гээд аль болох эелдэгээр өөрийгөө ойлгуулах гэтэл
-Зүгээр дээ, санаандгүй явдал байсан гээд л бодчихъё гээд гарт байсан алчуурыг минь шүүрэх шахам авчихаад бөөн бодол дунд үлдээгээд явчихав.
"Санаандгүй явдал гээд бодчихъё гэнээ?? Үнэхээр л санамсаргүй байсан шд ээ"
Үнэхээр бухимдаж байлаа. Үнэн байтал тэр надад итгэхгүй байна.
Тэр явдлаас хойш Хусог надтай дуугарах бүү хэл харах ч үгүй байлаа. Үнэхээр уурлачихаж. Угийн дотно гэж хэлчихмээр найз үгүй надад хүн гомдоож байгаа анхны тохиолдол учир цаанаасаа сэтгэл сэвтэй, харах тоолондоо гэмших сэтгэл төрөөд байв. Харин Хусог намайг огт оршдоггүй мэт дарга нартай инээж хөөрөлдөн, ээлж нь дуусах дөхмөгц найзууд нь ирж авсаар нэлээдгүй хэдэн өдрийг барав. Би цухалдаж сүүлдээ зүгээр л шулуухан ярилцъя гэж бодоод иртэл тэр ажилдаа ирсэнгүй. Тэрний дараа өдөр ч ......... дараагийн өдөр ч.........
----
-Тэгээд уучлалт гуйгаагүй явуулчихсан юмуу ? гэсээр найз гэх ганц тодолголтой хүн маань асуухад би дуугүй л толгой дохино.
-Ер нь хэн чамайг ханиад хүр гэсэн юм?
-Би ямар албаар найтаачихсан юм уу?
Бид 2ыг сургуулийн гадаа талбайд ийнхүү ярилцан суутал хаа нэгтээ охидуудын чанга хашгиралдах сонсогдов.
-Юу болоод байгаа юм бол? Очиж харъя гэсээр Минхёг гарнаас татсаар ууж байсан ундааг минь орхин гүйв.
Биднийг очтол бөөн оюутнууд бөөгнөрөн байх ба би ч өндөр тул шуудхан л хэнийг хараад байгааг олж харав. Өнөөх хэдэн өдөр хараагүй, содон үст манай дээд курсын бүжгийн ангийн Хёнутай гар барилдаан хийж байв. Зун ид дундаа орчихсон халуун гэж жигтэйхэн өдөр хар цагаан 2 пудволктой залуус шүд зуун эн тэнцүү гар барилдана.
YOU ARE READING
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
FanfictionТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho