Төгсгөл

1.7K 176 37
                                    

Ружэ буугаа өргөн чанга атгаад Намжүн лүү чиглүүлнэ. Харин Намжүн Жиминий араас татаж толгойнд нь буугаа тулган зогсоно.

Намжүн галзуу хүн шиг инээгээд

"Жиминийг хаяж чадахгүйг чинь мэдэж байна. Эвээр хэлж байгаа дэр буугаа буулга!! Үгүй бол энэ сайхан залуу чинь цусанд будагдаад бохир болно шүү"

Жимин төв царай гарган огт нүүрний хувиралгүй Ружэлүү ширтэж

"Зүгээр л бууд Чаэёон а. Тэр дүүг чинь алж, сайн найзыг чинь өвтгөсөн новш-"

Ружэ цухалдангуй орилж "АМАА ТАТ!! БИ ЮУ ХИИХЭЭ МЭДЭЖ БАЙНА!!!"

Ружэ Намжүнлүү чиглүүлж байсан буугаа бага зэрэг хажуу тийшээ чиглүүлэн Жиминлүү онилов.

Намжүн галзуу хүн харж байгаа аятай Ружэлүү ширтэв "Яах гэд-"

Ружэ Намжүни үгийг таслан "Жимин а чи надад итгэдэг биздээ?"

Жимин өөрлүү нь буу чиглүүлэн зогсох хайртай эмэгтэйлүүгээ ширтээд нүүрэндээ мишээл тодруулан

"Би хэзээ ч эргэлзэж байгаагүй" гэж хэлэв.

Ружэ ч өөдөөс нь сулхан инээгээд

"Битгий хөдлөөрэй"

Жимин толгой дохиод нүдээ тас анив. Харин Намжүн юу болоод байгааг ойлгож ядан Ружэгийн дараачийн үйлдлийг хүлээнэ.

Ружэ бууныхаа гохон дээр хуруугаа тавин

"Би чамд хайртай Жимин а" гэж амандаа шивнээд бууныхаа гохыг дарав.

*Бам* буун дуу хоосон байшинг дүүргэн цуурайтав.

Жимин тас анисан нүдээ удаанаар нээхэд Ружэ түүнлүү гүйн ирж байв.

Жимин дотроо бодоно
"Өө хөөрхий би үхчихжээ. Би диваажинд ирчихсэн юм байх даа?

Ахх маш хөөрхөн сахиусан тэнгэр над дээр ирж байна"

Жимин ингэж бодон өөдөөс нь гүйх Ружэг тосон гараа дэлгэж инээмсэглэн зогсоно. Үнэхээр дулаахан бас зөөлөн гар Жиминыг хөтлөн зөвхөн түүнээс үнэртдэг анхилуун үнэр үнэртэнэ

Тэрхэн зуур Ружэ Жиминиг татан хүзүүгээр нь гараа ороон мөрөн дээр нь толгойгоо тавив. Жимин ч зөрүүлэн Ружэг тэврэнэ. Ружэ нүднээс нь асгарах нулимсаа зогсоож чадсангүй цурхиран уйлж байв.

Харин Жимин Ружэгийн жижигхэн биеийг биедээ улам наан толгойгоо хүзүүлүү нь шигтгэн, маш тайвнаар түүний үнэрийг уушиглана

Нууц ажилтан(Дууссан)Where stories live. Discover now