001. "түүний минь дуу хоолой"

112 8 4
                                    

Тавдугаар сарын тэр нэгэн өдрийг би санаж байна. Ким Тэхён гэх учир нь үл ойлгогдох залууд дурласан тэр өдөр.

Би түүнийхээ дуу хоолойг нь сонсчихоод л зүрх минь учир зүггүй түргэсч билээ. Огторгуйд сая саяараа анивчих оддыг нүдээр харах шиг тийм л гайхалтай байсансан.

Магадгүй тэр далай ч байж мэдэх юм. Гүн хөх өнгийн далай. Сэлж чаддаггүйг минь мэдчихээд гүнээс гүнд аваачин живүүлчихсэн хөх өнгийн далай.

Аялгуу сайхан хоолойтой залуу минь чи хэр гүнзгий вэ? Ёроол нь харагдахгүй юм, чи минь тийм гүн юм уу? Энд их дулаахан юм, тэсгим хүйтэн өвлийн оройд ч гарыг минь дулаацуулах чадалтай гээч.

Чи энэ далайдаа хэр их охидыг унагасан юм бэ? Би даанчиг  олж харахгүй юм. Эсвэл чи нэгнээ үл харам тийм л олон охидыг унагаж хаясан юм уу?

"Сайн уу?" гэхэд чинь зүрх түгшиж хоолой бачуурна. Чамтай минь хэр их хүн мэндэлж тэр сайхан хоолойг өөрийн чихээр сонсдог бол? Чинийхээ хоолойг зөвхөн утасны цаанаас л сонсохыг үл хүснэ.

Инээдэмтэй зүйл ярихад минь яаж инээдээ барьж ядахыг, уй гунигт автсан үедээ мөрийг минь налаад хэрхэн мэгшин уйлахыг, уурласан үедээ ямар гүн хоолойтой болдогийг, гомдсон хэрнээ яаж эрхэлдэг болохыг би сонсохыг хүсдэг. Надад л зориулах тэр хоолойг сонсмоор.

Зөвхөн надад зориулсан тэр л хоолойг хэзээ нэгэн өдөр төрсөн өдрийн минь бэлэг болгон өгөөсэй.

Тэр өдрийг сэтгэлээ барих аядаж, зүрхээ дийлж ядан хүлээж сууна.

☻☻☻

☻☻☻

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

♦️♦️♦️

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

♦️♦️♦️

             𝒂 𝒍 𝒍  𝒓 𝒊 𝒈 𝒉 𝒕 𝒔  𝒓 𝒆 𝒔 𝒆 𝒓 𝒗 𝒆 𝒅.             

𝒎 𝒚  𝒇 𝒂 𝒗 𝒐 𝒓 𝒊 𝒕 𝒆  𝒇 𝒊 𝒄 𝒕 𝒊 𝒐 𝒏.

𝒔 𝒊 𝒏 𝒄 𝒆  𝒃 𝒚  ➀ ➈ ➀ ➀ ➀ ➆.

⬦🍓⬦

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jan 14, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

𝐕𝐀𝐍𝐓𝐄 𝐥𝐨𝐯𝐞𝐫𝐬 𝐜𝐥𝐮𝐛. ❥Where stories live. Discover now