Жонгүг: Жимин чи дуу муутай байх чинь бие чинь өвдөө юу?
Жимин: зүгээр дээ
Жонгүг: үнэхээр зүгээр гэж үү? Чи өдийд хэрүүл хийгээд л явмаар юм?
Жимин: зүгээр гээд байхад
Жиминий хоолой бага зэрэг бүдүүн бөгөөд бухимдсан өнгө аястай сонсогдсонд Жонгүг тэр дороо дуугаа хураан жолоо барихдаа анхаарлаа хандуулав.
Барагтаа л уурлаж харагддаггүй тэрний гэнэтийн үйлдэлд самгардсан ч илүү зүйл асуухыг хүссэнгүй.
Жимин: энд зогсчих би жоохон алхмаар байна
Жонгүг: гэхдээ ...
Жимин: чи араас дагаад явчихлдаа би зугтахгүй болохоор гуйя ганцхан удаа надад итгэчих
Жонгүг: юу? аан за тэгд...
Жонгүгийг хэлж дуусхаас ч өмнө Жимин машинаас хэдийн буугаад зам даган алхахад Жонгүг машинаа түгжиж орхиод чимээгүйхэн араас нь дагана.
Жимин зүгээр л ямар ч хүчгүй болчихсон мэт биеэ гаргуунд нь гаргчихаад чулуу өшиглөж өнхөрсөн газарлуу нь даган алхасаар
Эхэндээ Жонгүг юу ч анзаараагүй ч Жиминий байн байн нусаа татах чимээгээр уйлж байгааг нь ойлгон бага зэрэг гайхав.
Уулзсан мөчөөсөө хойш нэг ч удаа ийм төрхийг нь харж байгаагүй болохоор жонгүг энэ үед яг яах ёстойгоо үл мэдэн мунгинах аж.
Харанхуй болж гудамж хоосрон анир чимээгүй бүрхэнэ. Зүгээр л юу ч бодолгүй алхасаар тэд хэдийн хотын нөгөө захад ирчихсэн байв тэдний хажуугаар хааяа нэг машин явж үзэгдэн өөрөөр ямарч хүнгүй эл хул байх аж
Хөл нь цуцаж ядрахын эрхээр Жонгүг явган хүний хажуугийн сандал дээр Жиминийг татан хамтдаа суухад саяхныг хүртэл байсан үгүй нь мэдэгдээгүй Жонгүгрүү гайхан харахад Жонгүг хөлөө массажлан"хөл өвдөөд байна аа жаахан суучихъя чиний хөл өвдөхгүй байна уу?" гэхэд Жимин гэмшингүй доош харсаар "уучлаарай чамайг бодож үзсэнгүй гэртээ харих уу?" гэсээр Жонгүгрүү харвал Жонгүг толгой сэгсрэн "харьнаа ...гэхдээ чи яагаад ийм гунигтай чимээгүй байгаа юм ?" гэхэд Жимин дахиад л хүнд санаа алдан доош харав. " хэлэхгүй байсан ч болноо чамайг хүчлэхгүй гэхдээ Жимин аа хэн нэгэнд сэтгэлээ уудалвал сэтгэл доторх зовинол чинь илүү хөнгөрөөд явчихдаг юм нуулаа гээд юу ч өөрчлөгдөхгүй харин ч илүү дордоно" гэхэд Жимин толгой дохин хэсэг дуугаа хурааснаа ярьж эхлэв.
"Энэ дэлхий дээр намайг хайрладаг надад үлдсэн цор ганц хүн. Ээ-ж минь Өнөөдөр бол түүний тахилын өдөр гэтэл би мартчихсан........ Тэр өрөөнд дэмий хаалгатай ноцолдож байгаад гэнэт л санасан. Ээжийнхээ тахилийн өдрийг мартаад л би үнэхээр муу хүү юм.
..Э-нэ.... Энэ зүүлтийг дахиад дахиад л өгж чадсангүй........." гэсээр гарандах гоёмсог шигтгээтэй зүүлтийг түүнд харуулав.
Би энийг анхны цалингаараа авсан юм. Гэхдээ өгч чадалгүй явуулчихсан.... жимин гараараа толгойгоо салаавчлан доошоогоо харахад газарт нэг хоёроор дуслах нулимас түүнд ямар хэцүү байгааг нь илтгэх аж
Жонгүг Жиминий мөрөөр гараа оруулан өөртөө наан зөөлхөн мөрийг нь товшино
"харамсалтай байна ээж чинь тэнгэрээс харж байгаа байх одоо ч хамаагүй ээж дээр чинь очиж болох юм""Үгүй ээ хэрэггүй!
Хамт очих ёстой хүн байгаа"
жимин одоо уйлахаа больсон байх ба нүдэнд нь хорслын харц тодрон шүднийхээ завсраар сийгүүлэн иин хэлсэн байв"хэн?...."
"чи мэдээд хэрэггүй байх
Заза явцгаая ядарч байна""ммм..за тэгье дээ"
Жонгүг толгой дохин Жимин түрүүлэн босоод өмнөхөө бодвол арай дээрдсэн байх ба Жонгүгийг сугдан Тэд ирсэн замаараа буцан алхана. Буцаад цоглог жимин эргээд ирсэнд жонгүгийн санаа амран дээш тэнгэр өөд харан уртаар амьсгаагаа гаргах аж.
Яагаад ч юм жиминийг гуниглангуут түүний сэтгэл зовинож инээхэд нь даган инээмсэглэдэг болчихсон байвЦаг хэд болж байгааг ч анзааралгүй тэд элдэв зүйлс ярьж бие биенээ шоглон ёстой ч аниргүй хотод хоёулахнаа мэт эрх чөлөөтэй алхсаар замынхаа талыг туулсан байлаа. Жимин асар олон зүйлийн талаар ам хуурайгүй чалчих ч Жонгүг ихэнхийг нь ойлгоогүй байв зүгээр л Жиминий сэтгэл татам байдлыг харан инээмсэглэн алхсаар л...
Жижигхэн гар нь том гарнаас нь тас атгаж ийш тийш гараа савчуулсаар ярих Жиминийг тэр нүд салгалгүй ажинаӨөрийнхөө яриандаа улайран орчихсон жимин жонгүгээс тасарснаа ч анзааралгүй алхахдаа гэнэт л санасан бололтой саяхан л хажууд нь байсан хүн алга байсанд тэр гайхан хойш харахад нөгөөх нь өөр лүү нь хурдтайгаар алхан ирж байв.
.... тэгээд хэдэн хормын дараа
түүний уруулд хэн нэгний зөөлөн уруул мэдрэгдэн хацарнаас нь түүнээс хэд дахин том гар барьсан байлаа.
Жиминий нүд томрон Жонгүгийн гэнэтийн үйлдэлд цочирдон гараа цайртал атгасан байв. Жонгүг нүдээ анин жиминий шүүслэг зөөлөн уруулаар хэдэн сар жилээр дутаж байсан мэт л улам шунахайран хүчтэйгээр үнсэнэ болдог бол энэ гайхалтай уруулыг өдөр бүр амталж баймаар...
Удтал үнсэлцсэний эцэст жонгүг арай гэж л салан нүдээ аажмаар нээгээд хартал жиминий гайхсан хоёр нүдтэй халз тулгарч орхив жонгүг ч юу хэлэхээ хэсэг бодон хоолойгоо зассаар өдрийн бодол шөнийн зүүд болсон үгээ пал хийтэл хэлж орхив."Би чамд сайн бололтой..."
Zia mnaihanr sn u bnda zilla n hichel nom2 gser sunaj vhehin naagurl ywj bndo 😥😘
YOU ARE READING
^Cute Killer^
ChickLit- Би тэрнийг анх зүгээр л хүний үнэргүй алуурчин гэж бодсон гэвч тэр бяцхан дэгдээхий байсан юм. Амтат зөөлөн чихэр шиг хазаад идчихмээр эрс тэс нэгэн.