#9

1.1K 98 8
                                    

Өчигдөр орой нь~~~~

Жүхоны санаачлагаар тэд бүгд нэг газар орон уухаар шийдэв. Яагаад ч юм энэ удаад Кихёныг шалсаар байгаад дагуулж явсан байлаа……

Кихён Минхёгийг нэг л сонин байгааг харчихаад сэжиглэж байсан ч уур амьсгалд автан мартаж орхив.

Нэг л мэдэхэд залуус цөм халцгаан хөгжилдөж байлаа. Жүхон үе үе темп гарган дуулах бол Шону өөрийн онцгой хөдөлгөөнийг хийх аж. Хёнвон Кихён хоёр ч сурсан зангаараа бие биенээ доош хийн маазрах тэр үеэр Минхёг л хачин жигтэй байхыг даанч Кихёнаас өөр хэн ч анзаарсангүй.

-Тэгээд би өөртөө итгэлтэй үсэртэл бандааш минь шувтарчихсан. Би бүр усан доор шумбаж буцааж олж өмссөн……

Жүхоны ээлжит бүтэлгүй түүх тэднийг ийн хөгжөөнө. Өхөөрдөмхөн Жүхон хацраа хонхойлгосоор зөөгчид дахин уух зүйл захичихаад үргэлжлүүлэх хойгуур гэнэт л Минхёг алга болчихов.  Тэрээр удаачгүй ирсэнээ

-Кихён аа, тохиролцох зүйл байна.

-Юу юм?

-Хусогийг Хёнвонтой уулзуулах хэрэгтэй байгаа юм л даа. Ойлгож байгаа биздээ?

-Тиймээ?? Тэгээд би юу хийх билээ?

-Чи өнөөдөртөө тэр 2 ыг гэртээ хонуулчих уу?

-Юу? Тэр 2 нөгөө юу?  Хүлээ? Хёнвон гэй юмуу?

Сонссон зүйлээ хагас согтуу ухаандаа тунгаан зогсох Кихёний хөмсөг атиралдан, гараараа толгойгоо барихдаа гарах хаалгыг зүглэв. Агаарт гармагцаа л арай сэргэв бололтой дух нь тэнийж эхлэн

-Хусогийг бол мэдэх ч гэлээ Хёнвоныг тийм гэж бодсонгүй гээд их л тайван дуугарах аж. Минхёг хажуу талын ханаа налангаа

-Би зүтгэж л явна. Хёнвон өөрийгөө ойлгохыг хүсэхгүй байгаа юм. Хэрвээ одоо л нийлүүлэхгүй юм бол бүх зүйл оройтох байх. Хусог явж, Хёнвон цаашдаа өөрөө өөрийгөө ойлгохгүй чигээр насыг барна. Чамайг ойлгоно гэж найдъя

-Санаа зоволтгүй дээ, би ийм асуудалд ач холбогдол өгөөд байхгүй ээ. Хёнвоныг яаж манайх руу авч явах юм?

-Өө санаа зоволтгүй их амархан

……………………………

-Зүгээр л хэлээд аваад ирэхгүй яасан юм?? Ядаж байхад ямар хүнд юм бээ??? Жүхон бас тасраад уначихдаг!!!

Хёнвоны уух зүйлд нойрны эм хийсэн Минхёгоос болж, Хёну Жүхоныг үүрэн, Минхёг Кихён хоёр хэдий туранхай ч хүнд өндөр найзыгаа ийнхүү дамжлалцан арай гэж л байрныхаа лифт рүү орж ирэх нь тэр.

~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]Where stories live. Discover now