Сургуулийн томоохон хэмжээний тайлан тоглолт болох дөхсөөр......
Хусог ч багтаа эргэн ирж, нэгэн сонирхолтой тоглолтыг тавихаар бэлдэж байлаа. Харин Хёнвонд энэ нь дэндүү гэнэтийн санагдах аж.
-Та итгэлтэй байна уу? Би чадахгүй нь
-Зүгээр дээ чи чадна. Чамд авьяас бий............
Хусог Хёнвоны хацраас чимхэн өхөөрдөнгөө хэлэх бол хажууд нь зогсох Жүхон нэлээдгүй залхсан бололтой хөлөө доороо товшлон байн байн цагаа харах аж.
Гэнэт л хаалга хүчтэй савагдан Минхёг халуун уур савсуулан пицца барьсаар орж ирлээ.
-Хэн өлсөж байна???
-Хурдан өгөөчдээ, би турж үхэх нь. Ямар уддаг юм бэ? гэсээр Жүхон үглэж эхлэх бол Минхёг инээд алдсаар
-Хүлээлт ихтэй тусмаа амттай байдаг юм даа гээд зэрэг дайрцгаав.
Хёнвонаас бусад нь нэлээдгүй сайн иддэг бөгөөд өөрөөр хэлбэл ховдог төрлийнх гэж хэлж болохуйц.
------------------
Тайлан тоглолтын өдөр бүгд л тайзны ард шуугилдан холхилдох ажээ.
Кихён ч зөвлөлийн дарга учир хөтлөгч хийн давхар зохион байгуулах чухал ажлыг авсан тул хаа сайгүй гүйсээр...
Жүхон бөмбөрийн үзүүлбэр мөн өөр өөр номеруудад ч оролцох учир бараг харагдсангүй. Харин Минхёг, Хёнвон хоёр загварын шоунд алхах ба дараа нь Хёнвон Хусогтой хосолсон үзүүлбэртэй байлаа. Шону бол энэ өдрийн гол дүр гэдгийг мэдэх учир хажуугаар нь өнгөрсөн хүн бүр сүрдэж, бахархсан, гайхсан, атаархсан харцаар төөнөхийг үл ажран итгэл төгс өөрийн үзүүлбэрээ бэлдэнэ.
Улаан хөшигний ард үүсэх догдлолууд үзэгчийн суудалд суух багш болон эцэг эх гэр бүлийнхээ төлөө байсан юм.
Кихён эрвээхий зангиатай, хар хослол өмссөн нь тун чиг дэгжин харагдах ч Хёнвонд бол "жижигхэн босс" шиг санагдана.
-Эрхэм хүндэт, эцэг эх, багш сурагч нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Яг одоо энэ тайзны ард олон олон ээж аавын хүүхдүүд, ах эгч нар догдлол дүүрэн өөрийн чадварыг та бүхэнд танилцуулах гэж бэлджээ. Зүрх судасны өвчинтэй бол та энэхүү тоглолтыг үзэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь дэндүү хурц гэрэлтэх царайлаг залуус олон байгаа учраас...............
Танхим дүүрэн инээд болоход Кихён ч өхөөрдмөөр мушилзсаар эхний үзвэрийг дуудав.
YOU ARE READING
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
FanfictionТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho