❂ ⁎ ❂ ⁎ ❂
#Кармен
Өмнөтгөл
❂ ⁎ ❂ ⁎ ❂
Гундуу төрх, хиртэй биерүүн, бүдүүлэг дуу авиаг минь өршөөгтун.
Гэвээс аймшиггүй зүрхлэн, мөхөс би саранд өчитхөе.
Гэгэлзсэн хүсэл агуулж, даварч би саранд өгүүлье.
Гэрэл гоо эх саран минь, ганц энэ удаа намайг сонсогтун.
Хэрвээ атал би хүмүүн төрсөн бол
Хэзээ нэгэн цагт эр хүн болсон бол
Худал хэдий ч би баатар хувирсан бол
Хэндүүгүйхэн өгөөмөр амьдарч үхэхсэн дээ..
❂ ⁎ ❂ ⁎ ❂
Зохиолын төрөл: Түүхэн, амьдралтай ойр дүрслэлийг бүтээх бяцхан ертөнц. Өсвөр насныханд зориулав.
Насны хязгаар: +8 -аас дээш
Бичвэрийн төлөв: Бичигдэх үйл явц дунд.
Агуулга: Дундад зууны үед юм гэнэ, нэгэн сууринд тэнүүчлэгч айхтар том биетэй гудамны нохойн талаас энэхүү бичвэр бичигдэнэ. Сэтгэл нь үнэхээрийн өрөвч зөөлөн боловч эзэнгүй нохойн өнгө төрх, барагтай хяргуулж байгаагүй үс ноос гээд том бие дээр нь сүр нэмэн улам бүр хүмүүн хүмүүний эмээж зай барих, нүд үзүүрлэх шалтгаан олонтаа. Үүний нөгөө талд эд хөрөнгө, алдар нэрийн хор хөнөөл, хүн чанарын үнэ цэнийг хамгаас тод мэддэг язгууртны охин түүнтэй дайралдаж, магад анд нөхөр болохыг хүсэх ажээ. Шударга, цэвэр ариун сэтгэлтэй охин Лаяла ба Өрөвч өгөөмөр үнэнч нохой Криллогийн сэтгэл гижигдэм үүх түүх, эмгэнэлт зохиомжийг хүлээн авч уншина уу.
Бичвэрийн зорилго, шалтгаан: Хүмүүн бид дээд төрлийг олж мэндэлсэн атал яагаад өөрөөс сул дорой дорд амьтдыг нүдний булангаар харж зэвүүцэн хөнөөх хэрэг вэ, мөнөөс хонь хүртэл хааны хувцас болох дээд заяаг бүтээж байхад хүний төрлийг олсон хэрнээ яахан дорд амьдарч зүрхлэх хэрэгтэй билээ хэмээхийг ойлгуулахыг үзсэн бичвэр юм аа.
Санаа сэдэл авсан уран бүтээл: Уран бүтээл бус бодит амьдралаас сэдэвлэн ургуулж бүтээсэн болно.
❂ ⁎ ❂ ⁎ ❂
Гаж зураг, дүрслэлд хэт мэдрэг болон эмзэг ханддаг уншигчидад тохиромжгүй агуулга бүхий зохиол болно.
Мөн зарим үед хүчирхийлэл, харгислал, амиа хорлолт, гэмт хэрэг, өргөн хэтрүүлэгт дүрслэгдэх боломжтойг албан ёсоор анхааруулж байна.
Хэрэв дээрх сануулгуудыг хүлээн авсан ч өөрийн хүслээр уншиж буй тохиолдолд тухайн бичвэрийн зохиогч нь гарч болзошгүй эрсдэлүүдийн өмнөөс хариуцлага хүлээхгүйг анхаарна уу.
❂ ⁎ ❂ ⁎ ❂
!!ALL RIGHTS RESERVED!!
!!DO NOT COPY!!
Энэхүү бичвэр нь зөвхөн зохиогч Кармен Лие-ийн оюун санаанаас урган гарсан бүтээл бөгөөд үгчлэн, хэсэгчлэн, бүтнээр болон бусад ямар нэгэн байдлаар зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.
Тодорхой хязгаарлагдмал байдлаар зохиомжоос санаа авахыг хүсвэл заавал зохиогчоос зөвшөөрөл авахтун. Би угаас уриалгахан хүлээн авч ярилцах болно гэдгээ илэрхийлж байна
❂ ⁎ ❂ ⁎ ❂
Darling, darling~
YOU ARE READING
- ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ.. -
Short StoryГундуу төрх, хиртэй биерүүн, бүдүүлэг дуу авиаг минь өршөөгтун. Гэвээс аймшиггүй зүрхлэн, мөхөс би саранд өчитхөе. Гэгэлзсэн хүсэл агуулж, даварч би саранд өгүүлье. Гэрэл гоо эх саран минь, ганц энэ удаа намайг сонсогтун Хэрвээ атал би хүмүүн төрсө...