- 02 -

16 1 0
                                    

#Кармен

Гологдол

(Хоёрдугаар бүлэг)

Ай, хорвоо дээр оршин тогтноо бүрийн хүсэх зүйл, голох зүйл гэж байдаг даа. Хэн бүр нэгийг авахаар мацаж, зарим нь бөөрөө сугалаад өгөхөөс буцахгүй. Гэтэл өөр нэг нь хүссэнээ өөрийн болгож чадахгүй
хэмээн айгаад дэрээ л норгож өнжих гэж. Хүсдэг зүйлийн үнэ цэнэ тэнгэрт мандаж байхад хяссан нь харин уйтайхан хөл замд тээг болоод хэвтдэг. Хөөрхийлөлтэй яа буй биз? Гэхдээ хамгийн эвийлүүштэй нь бол гологдсон амь, хяссан сэтгэл ажээ...

Үдийн нар шингэрч мөн л хүйтэн нэгэн орой айсуй. Чухам Мелифард хотын жавар гэдэг ч тоохгүй өнгөрөөхөөр эгэл зүйл лав биш юм. Хүн мал хороохоор тачигнасан зуд болохгүй хэдий ч үстэй сүүл тас цохимоор үүр шөнийн жаврын айхтар гэж. Ай, тэнэмэл нохдын амь эрэн улих чарлаан хотын гудамжинд хадаж, тэр жиндүү хүйтэнд биеийн илчээ хуваалцан байдгаараа наалдан унтацгаах гологдсон амь. Юутай сэтгэл түлэгдэм чимээ вэ? хэмээн чагнах би ч нэхий хүрмэний цаанаас бээрч буйгаа мэдрэх шиг.

- Даарч байна уу, авхай? гэж аавын туслах шинэхэн Ford (1930 оны загвар) машины жолоочийн суудлаас асуухад нь би тэрхүү зүдэрсэн амьтдыг шүүрс алдан ширтэхээ түр азнав.

- Үгүй дээ.

- Тэвчих хэрэггүй дээ, авхай. Та одоо гэр бүлдээ нөлөө бүхий хүн болсон. Харин би танд үйлчлэх, халамжлах үүрэгтэй энд байгаа шүү дээ гээд урд толиндоо дулаахан инээмсэглэхэд би хариу толгой сэгсрээд гадаахыг ажиглан чимээгүй татна.
Чарлаантай харанхуй гудамжийн хажуугаар гэнэт бударч эхэлсэн цаснаас болоод ч тэр үү машин удаанаар хөдлөн яваа юм. Тийм дээ ч надад чийгтэй аньсагатайгаар зүдэрсэн хөөрхийсийг харах ахин хэдэн хормын тохиол олдсон нь энэ байв.

Энэ хотод ирсэн нь миний анх удаагийнх биш ч 13 жил гэдэг өрлөг эхийн минь шалаар нэг хөвөрч суудаг сүрлэн утас шиг урт санагдаж байлаа. Будрах цас, нэг хоёроор, зөөлөн зөөлөн будрах тэр цас хүртэл нэг л өөр санагдаад бодолд автан байснаа нүдний үзүүрээр гудамж даган гүйгээ ердөө алгын чинээ муурын зулзагыг саяхан анзаарав. Нялх юм, хүйтний эрч чангараад ирэхээр яажшуухан амь зуух гэх юм бол доо? гэж мөн санааширч амжаагүй байтал түүнийг дагаад нэлээдхүү хүдэр том биетэй, үсэндээ дарагдсан нохой тайванхуу алхаж явааг харав. Айдас ийн намайг, магад муужгайг ч хучиж орхисон аж.

- ХЭРВЭЭ БИ ХҮН БАЙСАН БОЛ.. -Where stories live. Discover now