-Тохирлоо!!
-Сайн байна. Одоо шууд нүүе гэсээр Минхёг үүргэвчтэй цүнх болон халимны чихмэлээ барьсаар Хусогийн байрладаг өрөөний үүдэнд ирэв. Хусог шуудхан л Минхёгтай тохиролцсоны дүнд Хёнвонтай байх бололцоог бүрдүүлж байгаа билээ.
Амжилттайгаар ажил хэргээ зохицуулчихсан Хусог их л пээдгэр Хёнвоны өрөөнд орж ирчихээд сэм сэмхэн инээд алдах нь жоохон хүүхэд шиг.
---
-Юу вэ?? Юу хийж байгаа юм? гэсээр гайхсан Жүхон зузаан шилнийхээ цаанаас нүдээ онийлгон харна. Тэгснээ чихмэлээр дүүрсэн орноосоо арайхийн өндийн Минхёг дээр иртэл өнөөх нь халимныхаа чихмэлийг барьсан чигтээ
-Энэ миний хамгийн хайртай чихмэл, чамд өгч байна гэв.
-Яагаад?
-Цаашдын хамтын амьдралынхаа төлөө
-Юу гэсэн үг юм? Хамт амьдрана гэж??? Хусог хён өрөөгөө сольчихсон хэрэг үү? Надад юу ч хэлээгүй шүү дээ…… гэсээр Жүхон уулга алдахад Минхёг үсэрч очоод тэврүүлээд
-Хонгор минь, бид хамт амьдрах нь гэсээр зүүгдэхэд хоолой нь боогдсон Жүхон өрөвдөлтэй царайлан
-ЭРГЭЭД ИРЭЭЧ хэмээн хашгирав.
Хөгжилтэй боловч бэрхшээл ихтэй тэдний зугаатай амьдрал үргэлжилсээр…
Сургууль даяар бүгд л Хёнвон болоод Хусогийн тухай ярих бөгөөд сайлах хүн ч их, муулах хүн ч цөөнгүй байлаа.
Гэсэн ч эргэн тойрных нь юу гэж хэлэх хэнд ч хамаагүй бүгд л өдөр хоногийг өнгөрөөдөг шигээ байх аж.-Амралтаар юу хийцгээх үү? гэсээр Минхёг шарсан төмснөөс амандаа хийнгээ асуутал Кихён
-Бас юу сэдчихэв? гэсээр толгойгоо сэгсэртэл Жүхон
-Би Чанкюн дээр очно. Энэ зун их завгүй байна байх
-ЮУ? Чи намайг хаяж явах гээ юу?? гэсээр Минхёг Жүхоныг хүзүүдэж аван зовооно.
-Явбал яваач дээ! Та нар ч гэсэн бүгдээрээ ир. Хамт л байцгаая гэхэд нь Хёну толгойгоо дохин зөвшөөрнө.
Тэдний завсарлагаан ч дуусч бүгд өөр өөрсдийн анги анги руугаа хичээлдээ орохоор зүглэж Хёнвон л ганцаараа үлдчихэв. Гадаа дулааны цаг ирсэн тул Сакура дэлбээлэн үзэсгэлэнтэй цэцэгс хаа сайгүй нисэлдэнэ. Хёнвон ч сурсан зангаараа гадаа зүлгэн дээр яяяхэвтээд нам унтчихав.
YOU ARE READING
~Миний мэдэх "Гэй" залуу~ [дууссан]
FanfictionТэр бол миний танил. Миний мэдэх эрэгтэй хүн сонирхдог залуу. #bxb #hyungwonho