Нэгэн охин хорвоо ертөнцийг туулахаар асар том аялалд, үүргэвчээ барин аялалд гарав. Зам зуурт сайн муу, сайхан муухай гээд бүхий л хүмүүстэй тааралдаж гэнэ. Эдгээр үйл явдлаас илүүтэй аялагч охины үйлдэл хамгийн сонирхолтой байжээ. Учир нь тусламж гуйсан хүн бүрт тусалж, өөрөөсөө илүү бусдыг гэдэг байв. Ингэж явсаар хоол ундгүй болж гэнэ. Явах тусам л хүмүүс түүнээс тусламж гуйж тэр болгонд харамгүй бүгдийг өгдөг байсан учир хувцасгүй ч үгүй болов. Харин тусламж гуйсан этгээдүүд охиныг хууран луйварддаг байсан агаад түүнийг тэнэг аялагч хэмээн нэрийдэж гэнэ... Аялагч охин нүцгэн явахаас ичсэн учраас модон дундуур явахаар шийдэв. Ойн гүнд бяцхан охин чөтгөрүүдтэй таарах хэдий ч тэдгээр чөтгөрүүд өлсөж байгаа тул бидэнд туслаач гэхэд охин зөвшөөрч гэнэ. Тэдгээр чөтгөрүүд охины хөл, гар, цээжийг авчээ. Хамгийн сүүлчийн чөтгөр түүний нүдийг авахдаа:
Хариуг чинь заавал баринаа гээд яваад өгөв. Явахдаа тэрээр охинд цаас өгсөн бөгөөд тэрхүү цаасан дээр ТЭНЭГ гэж бичсэн байлаа. Охин хэдий бүхий л зүйлээ алдсан хэдий ч жаргалтай нь аргагүй мишээж байв.
Учир нь бяцхан охины амьдрал анхнаасаа хоосон байсан хэдий ч бусдын талархал түүний баяр баясал болдог байв.
Тэнэг аялагч