A Unknown(?)

772 87 0
                                    

Чу Лин энэ эмнэлэгт эмчээр ажиллаж эхлэсэн үе гэхээр тэмдэглэл ихдээ л 2 жилийн өмнөх байж таарна. Тэгвэл маш том асуудал гарч ирж байна гэсэн үг.

Эдгээр залуус ямар учиртай юм?

Тэд хоёр жилийн өмнө энэ эмнэлэгийн өвчтөнгүүд байсан юм бол хэзээ цус сорогч болоод хувирчихсан юм бэ? Бас яагаад охинд бас өөрсдөдөө худал яриад байгаа юм??? Магадгүй охин энэ бүхний хариултыг тэмдэглэлээс авч болох юм.

"2 дахь өдрийн мэнд. Өнөөдөр ч хүндхэн өдөр байлаа шүү. Золтой л нэг өвтчөнөө алдчихсангүй. Тэр яг л эмч шиг царайлаад байсан юм. Намайг ч хүртэл загнаад л... Би ийм хайхрамжгүй байвал ч энд удаж чадахгүй нь бололтой"

"Тэр бол өвчтөн Вү. Овог нь Ким боловч тийм овогтой өвчтөн олон байдгийн улмаас Вү гэж дууддаг. Миний хариуцаж авсан 7 өвчтөнгөөс яагаад ч юм ганц ялгаатай нь тэр. Бусад нь дандаа өсвөр насны хүүхдүүд бол тэр 57 настай. Чи ч надад итгэхгүй л байх лдаа. Үнэндээ тэр яг л 24 настай юм шиг харагддаг. Өөрийнх нь талаар мэдээлэл олдоогүй гэсэн. Тиймээс өөрөөс нь л асуусан. Тэгээд л 57 настай гэж хэлсэн байх. Нэмж хэлэхэд тэр эмэгтэй хүн шүү"

"Вү нэг төрлийн хэнээтэй. Өвчтөнгүүд, эмч нар гээд туслах ажилчидтай хүртэл үнэхээр онцгүй харьцдаг. Яг л нэг баян айлын муухай ааштай авгай шиг. Өөр өвчний талаар мэдээлэл байхгүй байсан. Түүнд олигтой эмчилгээ ч хийдэггүй юм байна лээ. Яг л үл үзэгдэгч шиг. Гэсэн ч бүгд байгааг нь мэддэг"

"Ихэнхдээ тэр өөрийгөө эмч болсон мэт жүжиглэдэг. Эмнэлэгийн коридороор яваад л, өвчтөнгүүдтэй уулзаад л, үзлэг хийж байгаа юм шиг л жүжиглээд байдаг гэсэн"

Гэдэс нь чангаас чанга дугарах үед л Зи өглөөний хоолоо хүртэл алгасан энэхүү тэмдэглэлийг уншиж байгаагаа анзаарсан юм. Сэмээрхэн өрөөнөөсөө гаран, мөн л сэмээрхэн галын өрөөг зорино. Учир нь тэр хэн нэгэнтэй таарахыг хүсэхгүй байгаа юм. Айж байгаа...

Нэг давхарт буун ирээд охин шатны доодхи хэсэг рүү өнгийхдөө хажууд нь байх буйдан руу ч хараад амжина. Анх яг энд Жэминийг харж байснаа дурсаж бас тэр үед ямар их айж байснаа. Охин дотор нь шинээр үүсээд байгаа сониуч гэх зандаа хөтлөгдөн тэр хэсэг рүү дөхөн очлоо.

Буйдангийн хажууд байх шүүгээг сонирхоогүй ч онгойлгож үзэхдээ хамгийн доор байх татуургыг онгойлгоход бяцхан зургийн цомог харагдав. Охин эргэлзсэн ч үгүй үүнийг аван галын өрөө рүү орлоо.

PSYCHO [MGL] /дууссан/Where stories live. Discover now