Cinco

1K 155 17
                                    

"Samsung компаний дэд ерөнхийлөгч өнөө өглөө гэртээ буудуулсан байдалтай олджээ. Яг одоо хэргийг эрүүгийн цагдаагийн нэгдсэн хэлтэс мөрдөж байгаа аж."

Мэдээ дуусахад Тэхён ёжтой инээмсэглэн алгаа ташаад удалгүй тас тас хийтэл хөхөрч эхлэв. Түүний аманд үе үе үзэгдэх цагаан зүйл нь өнөөх л бохио зажилж байгааг нь илтгэнэ.

---

"Жон мөрдөгч өө! Самсунгийн хэргийн газар дээр очоорой гэсэн шүү. Цогцсыг шүүх шинжилгээний алба аваад явсан." Хаалгаар оров уу үгүй юу, тал талаас нь хүмүүс хийх ажлыг нь заах үед Жонгүг үнэхээр их бухимддаг. Тэрээр орж ирсэн хаалгаараа буцаж гараад хөдлөх гэж байсан цагдаагийн машинд сууснаа гараараа дохих мэт зангаад нүдээ анин хэвтэв.

Удалгүй түүний хэдийн танил болсон гайхалтай байшингийн үүдэнд зогсох нь тэр. Жонгүг аль болох тайвнаар алхсаар байшингийн хоёр давхар дахь хэрэг болсон өрөөнд ирэв. Түүний өөдөөс Югём гарч ирэн

"Ор дэр нь гэж авах юм алга. Ямар буу гэхээрээ доргионы давхар хамгаалттай цонхыг нэвт гараад бүр болоогүй хурд нь саарсан ч гэсэн ойролцоогоор 450метр сэкунд хурдтайгаар хохирогчийг онодог байна аа. Киах, тэр сайхан амьтныг олчихвол ч ёстой." Гэхэд Жонгүг өмсөх гэж байсан бээлийгээрээ нэг сайн хусч аваад өрөөнд орлоо.

Бор үст эргэн тойрны баримжаа аван хэсэг зогссоноо

"Энэ цонхны өөдөөс харсан барилгын бүх камерыг шалга. Бас гудамжны гээд бүгдийг нь. Сэжигтэн ойролцоогоор 180см өндөр." Гээд үг дуугүй тэр чигтээ алхаад явчих нь тэр.

Би одоо тэгээд өөрийгөө мөрдөх юм уу? Новш, Ким Тэхён намайг юунд хутгачхав даа?

Өглөөнөөс хойш олигтой ч юм идээгүй тул гудамжинд зарж буй догбугинаас нэг сайн идэж аваад их л сайхан ааштай ажил руугаа явж ортол өөдөөс нь дэслэгч гүйн ирээд

"Жон мөрдөгчөө, барилга өчигдөр шөнө тоггүй байсан болохоор нэг ч хяналтын камер ажиллаагүй байж. " хэмээн дуу нь цааш ороход Жонгүг халуу ногоогоор хэхрүүлэн

"Гудамжных?" Гэж асуулт эрсэн харцаар ширтэв.

"Ихэнхи нь цагдаагийн газрын дарга хэл ам дарахын тулд тавьсан 30 мянган воны камер. Тэгээд ажиллаж байсан ганц хоёр нь сервертэй холбогдоогүй болохоор сэргээе гээд ч бичлэг байхгүй" дэслэгчийн гар салганан өөрөөс нь айж байгааг илт анзаарсан Жонгүг арайхийн инээмсэглээд

"Зүгээр дээ сайн ажиллаа. "

Тэрээр сандлаа налан нүдээ аниад яахаа бодож сууна.

Хүн алчихаад яаж Хэсүгийн өөдөөс нь харна аа?

Тэр бяцхан ариун нандин амьтан надтай амьдрана гэж бодохоор л...

Хир болгочихгүй юмсан.

Түүнийг бодлоос нь ангижруулан шалган дээр бөөн шуугиан болж эхлэв.

"Би тэр хараал идсэн хорхойг чинь буудчихсан." Чөлөөт загварын хар хувцас өмссөн залуу томоохон цүнхтэй зүйл барьсан нь буу хэмээн ажиглагдаж болох юм.

Бор үстийн утас чичирхийлэн дэлгэц нь асахад Жонгүг хөмсгөө зангидан утсаа чихэндээ наалаа.

"Жонгүгаа, гэрийг чинь нүүлгэж байна. Өнөөдрөөс эхлэн манайд амьдар!"

|сайхан амраарай.

~Mátalos~||Taekook\Completed\Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ