BEginning

779 92 2
                                    

"Буцаж ирсэндээ баяртай байна, Зи. Өнгөрсөн хугацаанд надад юу болсныг чи ч төсөөлөхгүй дээ. Төсөөлөх гэж хичээсний ч хэрэггүй биз"

"Одоо би тэдэнтэй хамт байна. Тэд гэдэг нь...

Миний өвчтөнгүүд

Тэд бүгд хувирчихсан байсан. Тэд бүхий л эмнэлэгийг залгисан. Энэ магадгүй тэр Вү-ийн төлөвлөгөө байх. Тэр л эдгээр хүүхдүүдийг ийм болгосон. Миний хэлж байсанчлан Дун гэгчийн авьяасын тусламжтайгаар"

"Сүүлийн үед надад мэдрэгдээд байсан хачин зүйлийн учрыг олсон. Гэхдээ энэ итгэхэд хэцүү бас аймшигтай"

"Цус сорогчтой хамт байгаа гэж байгаа минь чиний инээдийг хүргэж байгаа байх гэхдээ одоо миний хэлэх зүйл үнэн юм шүү. Чи итгэх хэрэгтэй"

"Чи ер бусын зүйлс байдаг гэдэгт итгэх хэрэгтэй. Цус сорогч байдаг гэдэгт бас бүхий л ид шидийн гэмээр зан үйл, сүнс чөтгөр, шулам гээч байдаг гэдэгт итгээрэй...

Миний биед чөтгөр шүгэлчихсэн бололтой. Гэнэтхэн ухаан минь гаран одож, буцан ирэхдээ миний байгаагүй газар авчирч, миний уулзаагүй хүмүүстэй уулзуулдаг. Царай минь хувхай цайж, бие минь сульдсан нь мэдрэгдээд байх юм"

Охин үүнийг уншаад өөрт нь ч бас энэ бүхэн тохиолдоод байгааг анзаарч орхив. Гэнэтхэн нүдээ нээхдээ нүдээ аньсан тэр үеээсээ өөр газарт оччихсон байгаад зогсохгүй түүнийг угтах нөхцөл байдлууд тийм ч таатай байгаагүй. Эгчийнх нь биед шүгэлсэн чөтгөр түүний биед ч бас орчихсон юм болов уу?

"Гол нь чи санаа зовох хэрэггүй тэд надад муу зүйл хийж чадахгүй. Зүгээр л тэгэж ярьж байхыг нь би сонссон юм"

"Лин эмчийг хамгаалаад байвал түүнийг ч бас хамгаалж байна гэсэн үг"

"Тэд ингэж ярьж байсан. Би хэний тухай яриад байгааг нь одоо хэр нь ойлгохгүй байгаа ч сайн хэрэг биш гэж үү? Би боломж гарвал эндээс зугтахыг оролдох болно"

Үргэлжлүүлэн уншихыг хүссэн ч ахиад л охины нойр хүрч байгаа мэт нүд нь анилдах нь мэдрэгдэв. Өдийд унтах нь хачин хэрэг ч тэр эсэргүүцсэнгүй нүдээ анилаа.

🏴
Энэ үеэр
🏴

"Түүнд үнэнийг хэлэх хэрэгтэй" Жисон хуруугаа эргэлдүүлсээр ийн хэлэв. Түүнийг харвал байн байн шүлсээ залгиж, нэг байрандаа удаан тогтож чадахгүй их л сандарсан байх аж.

Чонло "тэгээд юу гэх юм? Бид чиний эгчийн биед талийгаач болсон сэтгэцийн өвчтөй хүүхний сүнсийг дуудчихсан. Тэгсэн эгч чинь үнэнийг мэдээд тэгээд алчихсан гэх болж байна уу?" Тоглоом шиг сонсогдох ч энэ нь охинд хэлж болохгүй тэдний хамгийн нууц үнэн болчихоод байлаа.

PSYCHO [MGL] /дууссан/Where stories live. Discover now