1. Дэлбээлж буй сарнай.

367 30 5
                                    

-Хайрласныхаа төлөө яагаад заавал шархлах ёстой юм бол?

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Хайрласныхаа төлөө яагаад заавал шархлах ёстой юм бол?

-Хайрласан болохоор шархалж байгаа юм.

Бүлэг нэг: "Дэлбээлж буй сарнай"

1990 оны 6 дугаар сарын 19-ны өдөр юмсанж.

Цаанаа л нэг сэтгэл догдолсон өдөр байх чинь. Хаашаа ч юм гүймээр, харагдсан хүн болгоноо барьж авч үнсмээр...

Ээж шинэ кет авч өгсөн болохоор ч тэр юм болов уу, алхахаар ард минь цэцэг ургаж буй мэт санагдаад байх юм. Өө, би чинь угаасаа цэцэрлэгт хүрээлэнд байгаа шүү дээ, хөгжилтэй юм.

Өмднийхөө халааснаас утсаа гаргаж ирээд Эдвардын гэрийн утас руу залгалаа.

Эдвард бол миний найз, тэр бид хоёр өнөөдөр орой цэцэрлэгт хүрээлэнд болох дугуйн үзүүлбэрийн тэмцээнд орохоор тохиролцсон юм. Шагнал нь бидний хувьд чамлахааргүй их мөнгө байлаа.

-Сайн байна уу? Хатагтай Люси

Харилцуурыг Эдвардын ээж авсан тул би маш болгоомжтой бөгөөд боловсноор түүнтэй мэндлэв. Хариуд нь эгч шууд Эдыг дуудаж өглөө.

-Хөөе, хоцрохгүй энэ тэр гээд байсан яасан? Бүүр гэрээсээ ч гараагүй байгаа юм биз дээ.

Эдвард нэг санаа алдаад:

-Уучлаарай, эгч намайг өнөөдөр мухлагт ажил гэсэн. Тэгэхээр өнөөдөр төлөвлөсөн үйл ажиллагаа болохгүй нь. Гэснээс хөгшөөн, чи хэний утсаар ярьж байгаа юм?

Би чангаар инээн:

-Хонгор Эд минь, уг нь би чамд өөрийн анхны утсаа харуулах гэж байсан юм. Одоо яахав дээ, чи харж чадахгүй нь. Ёо, энэ үнэхээр янзтай мэдрэмж юм аа. Ээж шинэ кет, аав шинэ утас. Миний арван есөн насны хамгийн сайхан өглөө энэ байх аа.

-Чи ч азтай юмаа. Гэтэл би энд дугуйгаа эвдэлж хаячхаад дээрээс нь шийтгэл авах гээд сууж байдаг.

𝗕𝗲 𝗺𝘆 𝘀𝘂𝗺𝗺𝗲𝗿Where stories live. Discover now