Парт-1

5 0 0
                                    

1.Шулам охин.

Та өмнө нь чөтгөр шулам,сахиусан тэнгэр,өвөрмөц шидэт амьтдаар дүүрэн тийм газар байдаг болов уу?Гэж бодож байсан уу?Энэ зохиол дээрх үйл явдал нь хүн,шидтэнүүд хамтдаа амьдардаг Ошино (忍野村) тосгонд өрнөх болно.

Бүх зүйл яг диваажин мэт сайхан.Бүх хүмүүс инээлдэж,аз жаргалтайгаар хүүхдүүд тоглоцгооно.Хүмүүс дунд хар даашинз өмссөн улаан нүдтэй охин хар ширэн дэвтэр барин алхах ба хүмүүс бүгд түүнтэй инээмсэглэн мэндлэнэ.Уг нь тиймэрхүү хүмүүстэй хүмүүс онцгүй харьцдаг шүү дээ.Харин тэр охинтой яагаад тэгж сайхан харьцдаг вэ гэвэл,тэр тосгондоо байдаг цор ганц залуу шулам юм.Тосгоныхоо аюулгүй байдал,эрүүл мэндийг хариуцдаг Андрос гэр бүлийн ганц охин Зара Андрос юм.Зараг энэ тосгоныг цаашид нь авч явах учраас бүгд түүнтэй сайхан харьцана.Гэхдээ тэр чинь жоохон охин шүү дээ.Энэ том тосгоныг амиараа хариуцах нас нь арай л болоогүй байна.

Зара хаашаа явж байгаа вэ гэвэл Солонгот Оргилуур хэмээх тосгоны төвд байдаг үүрдийн солонго татдаг газар дахь усан оргилуур луу явж байгаа юм.Зара тэнд суугаад өдрийнхөө тэмдэглэлийг хөтлөж,зураг зурж,шинэ шидүүдээ цээжилдэг байв.

Өнөөдөр үнэхээр сайхан нартай дулаахан өдөр байлаа.Ошино тосгоны талаар нэг баримт хүргэхэд Ошино тосгонд хэзээ ч өвөл болдоггүй.Тосгон дахь бүх шидтэнгүүд нийлж шид үйлдэн өвлийг зогсоож оронд нь байнгын нарлаг дулаан байлгах шид хийжээ.Зөвхөн тэр өдөр л тосгонд хэдэн зуун жил ирээгүй өвөл эргэн ирэх болно.Ямар өдөр гэдгийг нь нууц хэвээр үлдээе.

Зара оргилуур дээр ирэхэд урьдын л халуун дулаан уур амьсгал,хүүхдүүд шуугисан,эргэн тойрон дахь бүх хүмүүс аз жаргалтай.Зара дэвтрээ аяархан нээгээд эхний хуудсан дээрх үгийг өөртөө гурван удаа давтан хэлэв.Хэлж дуусаад нөгөө аз жаргалтай царай нь уйтгар гунигт автав. "Ээж,аав минь үүрд надтай байхгүй"...

Гүнзгий амьсгаа аваад шүлгээ бичиж эхлэв.
Хагацал дахь уйтгар гуниг
Хайр ирээд арилах болно...
Үүрд ч биш зуурд ч биш
Үргэлжлэх энэ хайр
Чиний хэн байхаас шалтгаалан
Чамаас холдох болно.
Яг бичээд дуустал хажуунаас нь нэг хүн ус цацчихав.Зара норсон үсээ сэгсрэн ус цацсан охин рүү хараад
Зара:Уучлаарай,өөрөө яаж байна аа?
?:Өххх чи зүгээр аймар гунигтай харагдаад байхаар чинь л хөгжөөх гэсэн юм.
Зара:Тэгвэл өөрийг чинь хөгжөөгөөд өгье л дөө гэж хэлээд усан оргилуураас ус цацаж эхлэв.Тэр хоёр үнэхээр жаргалтай харагдаж байв.
?:За хоёулаа танилцья.Намайг Айша Люсифер гэдэг.
Зара:Гоё нэр байна Айша.Намайг Зара Андрос гэдэг.
Айша:Таатай байна.
Зара:Ахххх.Миний хамаг хувцас норчихлоо.
Зарагын нимгэхэн даашинз норон бие нь нэвт харагдаж байв.Айша биеийг нь дээрээс нь доош нь харснаа хажуудах залуус нь бүгд Зара руу харж байгааг анзаараад нөмрөгөө түүнд нөмрүүлээд
Айша:Яасан ч нимгэхэн даашинз вэ?Би чамайг гэрт чинь хүргэж өгчихөөд нөмрөгөө аваад харья.
Зара:Баярлалаа Айша.
...
Айша:Танайх эндээс зайтай бололтой тэ?
Зара:Ммхн.
Айша:Гоё юм ярья л даа.Чамд таалагддаг залуу байгаа юу?
Зара:Байхгүй ээ.Тэглээ ч би охидод хайртай.
Айша:Хөөх нээрээ юу!?
Зара:Хүүе яасан бэ xD
Айша:За март март.Чиний талаар илүү ихийг мэдэж болох болов уу? *Зараг хана руу шахаад  чихэнд нь шивнэх* Ара Ара~~~~~~~
Зарагын хамаг биенийх нь шар үс босож,нүүр нь улайж ичсэндээ Айшаг түлхчихэв.
Зара:Яанаа үнэхээр уучлаарай миний буруу.
Айша:Аххх зүгээр дээ охин минь.Хүүе байз даа?Чиний нүд яагаад улаан байгаа юм?
Зара:Чи намайг таньдаггүй юм уу?Би энэ тосгоны Андрос шулмын гэр бүлийн ганц охин Зара Андрос.
Айша:Аххх би чамайг танихгүй байгаа нь аргагүй юм байна.Харин гайхаад байсан юм аа.Чамайг тэр цаанаас ирж байхад чинь хүн бүр чамтай инээмсэглэж мэндлээд,бөхийж ёслоод байсан.Ийм учиртай байжээ.Би энэ тосгонд амьдардаггүй юм аа.Би энд 4 сарын хугацаатай энэдэхийн шидийн багшид шавь орж байгаа юм.Хүндэтгэлгүй харьцсанд уучлаарай,хатагтай.*Бөхийх*
Зара:Хүүе бос л доо.Эвгүй ш дээ.
Айша:Таньтай хамт тоглож,таньтай хамт алхаж,таньтай юм ярьж байгаа минь нэр төрийн хэрэг.Намайг анх ирэхэд энд их үзэсгэлэнтэй цор ганц шулам байдаг гэж найз минь ярьсан.Тэр та байжээ.
Зара:Та та гээд л байх юм.Өөрөө хэдэн настай юм бэ?
Айша:Би ч 19 тэй л дөө.
Зара:Би 16 настай.Битгий та гээд бай.
Айша:Энэ шуламнууд чинь бүгд 2000 3000 насалдаг биздээ.500 настай гэнгүүтээ чам шиг охидууд байдаг шд.
Зара:Манай гэр бүл бусад гэр бүлүүдээс тэс өөр.Бидний нууц учраас уучлаарай би таньд хэлж чадахгүй нь.
Айша:Би сонсоё гэж чамаас шалахгүй ээ.
Зара:Баярлалаа.
Зара:Түрүүн та намайг хананд шахаад Ара Ара~~~ гэж хэлсэн гэхээр,та ч бас охидод хайртай юм уу?
Айша:Ойлгомжтой биш байна уу даа?Миний гадаад төрхийг л харчихаач дээ.
Айша улаан туяатай үзэсгэлэнтэй хар өнгийн урт  үстэй,тас хар том нүдтэй,даашинз өмсөх дургүй бололтой хар цамц,өмд өмсөж бүсэндээ хутга,буу зэрэг зэвсэг хийсэн байв.Нөмрөгөө тайлах үед нь нуруу хэсэгтээ катанатай байв.Бас дэндүү царайлаг...
Зара:Хөөх.Гоё буу байна.Би буутай болохыг хүсдэг ч...
Энэ үгтэй нь зэрэгцээд Айша шууд буугаа гаргаж ирээд гаранд нь бариулах гэж оролдов.
Зара:Хөөе яаж байна аа.
Айша:Чи өөрөө ийм буутай болохыг хүсдэг гээ биздээ?Чамд бэлэглэх гэж байна.Нэг л удаа буудсан.Бараг шинээрээ байгаа.
Зара:Миний хэлэх үгийг дуустал нь сонсчих л доо.Шуламнууд төмөрнөөс харшилдаг юм.Төмөр шулмийг түлдэг.Тийм учраас л би хэзээ ч буутай болж чадахгүй.*Гунигтай царай*
Айша:Аан ойлгомжтой.Миний буруу.
Зара:Зүгээр дээ.
*Хажуугаар нь зайрмагны бүхээг өнгөрөх*
Зара:Хөөх өлсөж байна шүү.Зайрмаг идье.Айша.Хоёулаа явж...Хүүе миний түрийвч алга!
Айша:Сүүлд хаана хийсэн юм бэ?
Зара:Тэмдэглэлийн дэвтрэн дээрээ тавьсан.
Айша:Чи бид хоёрыг усаар байлдаж байхад хэн нэгэн авчихсан юм байх даа.
Зара:Өөөө.Би зайрмаг идмээр байдаг *Уйлагнах*
Айша:Миний буруугаас болоод л түрийвчээ алдсан юм чинь би зайрмаг аваад өгье.Битгий санаа зов.Зогсож байгаарай.Би аваад ирье.*Маш хурдан гүйх*
Зара:Хүүх.Хурдан юмаа *Улайх*
...
Айша:Чи сараана цэцэгтэйд нь дуртай байх тийм ээ?
Зара:Хөөх яаж мэдсэн юм бэ?Би араас чинь хэлэх гэсэн боловч та дэндүү хурдан юмаа.
Айша:Ганц чаддаг зүйл минь юм уу даа.
Зара:Үнэхээр гоё юмаа.Би гүйж чаддаггүй шд.
Айша:Алхдаг юм чинь гүйдэг л байж таараа шд гэж хэлээд Зарагын гарнаас атгаад гүйж эхлэв.Айша гүйж байхдаа Зара руу хартал урд дахь чолк нь хойшилж,үс нь арагшаа хийсч үнэхээр үзэсгэлэнтэй харагдав.Айша улайж эхлэв.Яг Зара руу хартал Зара ч гэсэн царайг нь харахыг хүссэн бололтой жоохон хурдаа нэмээд тэр хоёр бие биерүүгээ харан гүйв.
Өвөө:Хүүе хүүхдүүдээ урд чинь нуур!!!
Өвөөг тэгж хэлэхийг сонсоод анзаартал тэр хоёр аль эрт нуур луу унасан байв.Усан дотор тэр хоёр бие биерүүгээ харан тачигнатал инээлдэж эхлэв.
Өвөө:Залуу хосууд сайхан юм аа.Алив эхнээр.Наашаа хүрээд ир үнсье...
...
Арай гэж нуураас гарч ирээд цаашаа үргэлжлүүлэн алхав.
Айша:Танайх дөхөж байна уу?
Зара:Бараг ирчихлээ.Энэ ордон.
Айша:Хөөх том ордон байна.Энд тэгээд зөвхөн танай аав ээж бас чи амьдардаг уу?
Зара:Үгүй ээ.Манай туслахууд,эзэгтэй нар,хамгаалагчид,бас гоо сайханчид гээд зөндөө хүмүүс хамт амьдардаг.
Айша:Олуулаа их жаргалтай байдаг байх даа.
Зара:Тийм шүү.
Айша:Багш маань намайг гэртээ амьдруулах болов уу гэж би айж байна.
Зара:Хоёулаа тэгвэл маргааш Солонгот Оргилуур дээр уулзая.Би ааваас асуугаад таныг манайд амьдруулж болох эсэхыг асуугаад өгье.Тэгээд өнөөдөр хонох газаргүй юм бол тосгоны сүмд очоод энэ бичгийг үзүүлээд тэнд унтаарай.*Цаасан дээр юм бичих*
Цаасан дээр:Сайн байна уу?Номлогч минь.Би Зара Андрос байна.Өнөөдөр энэ охиныг ивээлдээ авч хонуулж өгөөч.Өнөөдөр өөр газраас ирсэн учраас хонох газаргүй гэнэ ээ.Би дараа нь таньд заавал төлөх болно оо.Хүндэтгэсэн Мүзан Андросын охин Зара Андрос.
Зара:Энэ бичгийг номлогчид нь өгөөрэй.
Айша:Чамтай таарсан минь сайн боллоо.Баярлалаа Зара.
Зара:Зүгээр дээ.Маргааш уулзая баяртай.Өө нээрээ нөмрөгөө аваарай.
Айша:Энэ нөмрөг чамд үлдэг ээ.Чамд сайхан зохиж байна.Надад өөр зөндөө нөмрөг байгаа.
Зара:Ашгүй дээ.Их таалагдаж байсан юм.
Айша:За баяртай маргааш уулзья Зара.
Зара:Баяртай Айша Люсифер...
..
(Ордон руу орох)
Хамгаалагч: *Нөмрөгыг нь тайлж өгөх* Уучлаарай хатагтай.Энэ таны нөмрөг биш байна.
Зара:Мэднэ ээ.Өнөөдөр шинэ найз минь надад дурсгасан юм.Би байнга хаашаа ч гарахдаа өмсөх учраас зүгээр очоод өлгөчих заюуу :)
Хамгаалагч:Адислагч аа!Энэ нөмрөгийг адислаж хайрла (Шулмууд хүнээс юм авсан тохиолдолд нар жаргахаас өмнө адислах ёстой байдаг)
Зара:Баярлалаа Адислагч аа. *Том өрөө рүү очих*
Зара:Ааваа,ээжээ.Би ирсэн шүү.Өрөөндөө орж хичээлээ хийлээ.
Зараг өрөө рүүгээ ортол аав нь цонхоор нь хараад зогсож байв.
Зара:Өө аав аа.Та энд байсан юм уу?Би таныг том өрөөнд байгаа гэж бодоод.
Мүзан:Өдрийг сайхан өнгөрүүлсэн үү.Миний охин? *Дөхөх*
Зара:Тиймээ.
Мүзан: *Мөрийг нь үнэртэх*
Миний шувуухай өнөөдөр өөр хүний хувцас өмсөө юу?
Зара:Өнөөдөр шинэ найзтай болсон.Айша Люсифер...
Люсифер гэдэг овгыг сонсоод аавынх нь царай уур хилэнгээр дүүрч эхлэв
Зара:Ааваа.Юу болсон бэ?
Мүзан:Өө уучлаарай миний охин.Айлгасанд уучлаарай.
Зара:Ааваа.Люсифер гэр бүлтэй өстэй юм уу?
Мүзан:Тийм ээ.Намайг шулам болохоос өмнө Хирото Люсифер бид хоёр нэг багшийн гарт суралцаж байсан юм.Хирото бид хоёр сайн найзууд байсан.Хамтдаа хөгжилтэй зүйлс их хийдэг байсан.Гэхдээ тэр шулам болох хүсэлгүй,зөвхөн мөнгө хүүлэх арга сурч байсаныг нь Сэнсэй бид хоёр мэдээгүй юм.Бид хоёр 14 жил хамт сурсан.Тэр үед би Чихару гэдэг охинд ухаанаа алдтал дурлаж билээ.Чихаруд хайртай гэдгийг минь мэдээд нэг шөнө хайртай бүсгүйг минь хулгайлаад тосгоны захад намайг тулаанд дуудсан юм.Намайг очихгүй бол Чихару Юүмэтог шууд аллаа гэсэн сэтгэл өвтгөм захиа надад ирсэн юм.Өөрөө үхэх эсвэл 14 жил найзалсан хүйтэн сэтгэлтэй найзыгаа алах,эсвэл хайртай бүсгүйгээ үүрд алдах.Би тэр үед 14 жил сурсан хүчний шидүүдээ хийсэн таягаа аваад яах ч аргагүй очсон юм.Тэнд бид хоёр 7 шөнө 7 хоног тулалдсан *Хүзүүн дээрх тод том сорвиндоо хүрэх* Би түүнийг ялсан.Гэхдээ алж зүрхлээгүй.Би гэрээсээ гарч холын аялалд явахдаа ээж аавдаа нэг ч хүний аминд хүрэхгүй гэж цусан тангараг өргөөд гарсан учраас алаагүй.Гэхдээ тэр үхэх гээд газар хэвтэж байхдаа сүүлийн хүчээ шавхаж цахилгаан гаргаж шууд хайрт Чихаругийн минь зүрх рүү харваж орхисон.Чихару яг өвөр дээр минь тэр адгийн новшоос болж амьсгал хураасан.Гэхдээ энэ зөвхөн Хирото бид хоёрын асуудал учраас чи Айшатай уулзаж байж болно оо.Миний лхины сонирхдог охин байна уу?
Зара:Надад үнэхээр таалагдсан.Яг эрэгтэй хүн шиг хувцаслалттай.Зан ааш бас тэр инээмсэглэж байгаа нь бүүр хөөрхөн.Улаан туяатай өгзөг давсан урт хар үстэй.Энд шидийн багшид шавь орж байгаа гэсэн.Бас хонох газаргүй гэхээр нь би тэрнийг сүмд очиж хоноорой гээд номлогчид захиа бичиж өгөөд явуулсан.Бас тэр надад нөмрөгөө бэлэглэсэн.Би түүнийг хаана ч өмсөж явах болно.Ааваа би Айшаг гэртээ амьдруулж болох уу?Гуйж байна *Муурны нүд*
Мүзан: Аххххх.Яаж ийм хөөрхөн байдаг байна аа.За зөвшөөрье дөө.Охиныхоо хөөрхөн царайнд ялагдах юм даа.
Зара:Тэгвэл би Айшаг миний хажууд талын өрөөнд амьдруулна аа.
Мүзан:Зохицуулагчид хэлээд тавилга бэлдүүлээрэй.За аав нь ойрхон ажил гарсан.Явчихаад ирье.
Мүзан&Зара:Нар сарнаас том хайртай шүү. *Духан дээр нь үнсээд тэр дороо алга болох*
Яг араас нь Хурдан ирээрэй гэж хэлчихээд үүд рүү хартал ээж нь түрүүнээс хойш бүх яриаг нь сонсож байсан байв.
Зара:Ээжээ.Та бүгдийг нь сонсчихсон уу? *Гэмшингүй царай*
Ами:Миний охин ээждээ эмэгтэй хүн сонирхдог гээд л хэлчихгүй дээ.Би чамайгаа Ичиротой гэрлүүлнэ гэж ярьдаг байсанд уучлаарай.
Зара:Ээжээ.Зүгээр дээ.Угаасаа би Ичирод дургүй.
Ами:Тэр шинэ танилцсан охиныг чинь хэн гэдэг гэлээ?
Зара:Айша Люсифер.
Ами:Сайхан нэр байна.Амжилт хүсье.
Зара:Ххэх.Баярлалаа ээжээ.
Ами:Одоо эртхэн амар даа.Өнөөдөр ядарсан байх.
Яг ээжийгээ хаалгаар гарах гэж байтал.
Зара:Ээжээ?
Ами:Яасан?Миний шувуухай.
Зара:Айша бид хоёр маргааш уулзана.Болзож магадгүй.Би өнөөдөр түрийвчээ хаячихсан.Уучлаарай.Маргааш надад мөнгө өгөөч.
Ами:Мэдсэн юм шиг өнөөдөр дэлгүүр орж охиндоо шинэ түрийвч авсан юм байна шд.Маргааш орж ирээд аваад яваарай.
Зара:Хөөх.Баярлалаа ээжээ.
Ами&Зара:Нар сарнаас том хайртай шүү.
Ами:Сайхан амраарай.
Зара:Ээжээ та ч бас....

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 12, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

++|Witch's Love|++Where stories live. Discover now