𒊹
~New~
𒊹If someone can find us...
Or they can catch us...
They will be die soon...
༆
-Дэлли-
"Убба?"
Өрөөнд орж ирэхдээ багахан сандрал тээсээр түүнийг дуудвал тэр над руу эргэж харсангүй харин цонх руу харцаа чиглүүлж гадаах үзэмжийг л ширтсээр байх аж.
Би үүд хэсэгт зогсож байгаад түүн дээр очин хажууд нь зогслоо.
"Имён"
Тэр ингэж хэлэхэд би юу яриад байгааг нь ойлгосонгүй түүн рүү том нүдлэн ширтэв.
Гэнэт тэр зүүн гарны долоовор дунд хурууны завсар байрлах тамхиа шал руу шидээд миний хүзүүгээр гараа шургуулж өөртөө намайг наачих нь тэр.
Зүүн гараараа хүзүүг минь хүчтэй барьж өөртөө улам ойртуулах бөгөөд бидний уруул нийлэхэд хэдхэн сантиметр үлдсэн байлаа.
Түүнийг үнсэх байх хэмээн бодсон ч нүдээ аниж зүрхэлсэнгүй.
Зүгээр л түүнийг л ажиглана. Тэрээр бага багаар над руу доошилж байв. Гэтэл ганцхан миллиметр зай бидний уруулны дунд үлдэхэд тэр над руу ойртохоо больчих нь тэр.
Түүний амьсгалаас аймшигтай их тамхины үнэр үнэртэж байгаа ч би үүнд нь аль хэдийн дасчихажээ.
Тэрээр ёжтой инээн "Шинэ охинд ажлыг нь сайн зааж өгөөрэй, Дэлли хонгор минь"
Тэр ингэж хэлээд надаас гараа татлаа.
Би юу яриад байгааг нь ойлгосонгүй дэмий л түүн рүү хоосон харцаар харах бол тэр намайг явж болохыг хэлэхэд нь дуугүй л өрөөнөөс гарав.
Убба яг яачихаа вэ?
Лифт рүү алхаж байхад Жимин ахлагч надтай ярих юм байгаа бололтой баруун гараа өмднийхөө халаасанд хийчихээд намайг харуулдан зогсож байх аж.
"Ах юу гэж байна?"
Би санаа алдлаа.
Гэтэл тэр над руу ойртож ирэхэд би надаас өндөр түүний царайг харахын тулд толгойгоо нэлээд дээшлүүлэв.
VOCÊ ESTÁ LENDO
HOTEL [Completed]
Mistério / SuspenseНууцыг нууц чигээр нь л үлдээх хэрэгтэй. Магадгүй тэрхүү нууц чиний аминд ч хүрч болзошгүй учраас... Started:20.2.13 End:20.6.26