⚘4⚘

785 80 5
                                    

Үнэн дээ би айж байна...
Үхчих вий гэхээс...
Түүнийгээ дахиж харж чадахгүй болохоор би үнэхээр их айж байна...

Хүн амьдрах даа үхэхийг хүсдэг боловч,үхэх дээ амьдрахыг хүсдэг...

Ухаан минь балартаж,амьсгалж чадахаа болих үед хэн нэгэн миний бугуйнаас атгасаар,эрэг рүү чирэн гаргалаа.

Хувцас минь биенд наалдаж,нүдээ нээх гэж хичээсэн ч нар гялбаад байсан тул хэсэг нүдээ анин,ханиалгаж хэвтлээ.

Нүд минь гэрэлд арай л дасаж эхлэхэд ядарч сульдан хэвтэх би намайг аварсан залуугийн царайг нь харах гэж нүдээ онийлгон түүнийг ширтэв.

Хойноос нь нар тусаж байсан тул царайг нь сайн харж чадаагүй ч үнэхээр царайлаг гэдэг нь илт харагдаж байв.

-Бүсгүй!Та зүгээр үү? хэмээн өнөөх залуу намайг сэгсчин асуух ба би дэмий л толгой дохин,түүний царайлаг төрхийг бишрэн хэвтэнэ.

-Та чинь одоо мангар юм уу!?Яах гэж далай руу орж байгаа юм бэ?Живж үхэх дөхлөө!!! хэмээн загнан суухад нь би бантан,хэсэг чимээгүй сууж байгаад:

-Уг нь үхэхийн тулд орсон юм.Гэхдээ ашгүй чи ирсэн болохоор...Юу..Үнэхээр их баярлалаа хэмээн талархлаа илэрхийлэхэд тэрээр санаа алдаад:

-Чи зөвхөн өнөөдрөөрөө амьдарч болохгүй ээ!Маргааш,нөгөөдөр гээд зөндөө өдөр байхад амжилт гаргаж,аз жаргалтай байхын төлөө тэмцэх хэрэгтэй биш гэж үү?Юу юугүй л амиа хорлоно гээд ус руу орчихоор чинь чамайг хайрладаг хүмүүс яах болж байна? хэмээн зэмлэхэд нь би инээмсэглэн толгой дохиод,түүнийг тэвэрлээ.Тэр хэсэг эргэлзэж байснаа намайг ч мөн адил зөрүүлэн тэврэв.

-Намайг аварсанд баярлалаа.

Сааралтсан хоолойгоороо арай ядан шивнэн хэлчихээд нүдээ анин,өнөөх залууг Тэхёныг хэмээн төсөөлөн тэвэрсээр л байлаа.

Би хангалттай багтахаар өргөн цээж,үнэрлээд л баймаар анхилуун үнэр.

Үнэхээр энэ залуугийн хэлдэг зөв юм байна.

Маргааш,нөгөөдөр гэж байхад зөвхөн өнөөдрийн зовлонгоосоо болоод үхчихвэл эцэг эх маань яах болж байна?

Өнгөрсөн цаг хугацаан дахь бүх муу муухай дурсамжуудаа ой санамжнаасаа устгаад,маргаашийн жаргалыг бий болгохыг төлөө л тэмцэх хэрэгтэй юм байна.

-Ча Инү!!!Чи дөнгөж ирээд л найз охинтой болчихоо юу даа? хэмээн нэг л танил дуу хоолой дооглон асуухад,арагш эргэн харвал Тэхён зогсож байлаа.

Colorless Flower [√]Where stories live. Discover now