2. Ахин нэг удаа

66 9 2
                                    

-Анхны хайр минь ч намайг ингэтэл догдлуулж байсан удаагүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-Анхны хайр минь ч намайг ингэтэл догдлуулж байсан удаагүй...

-Тэгвэл тэр чинь анхны хайр биш, анхны харилцаа байжээ.

Бүлэг хоёр: "Ахин нэг удаа"

Түүнээс авсан хачин их догдлол зуун жилийн турш унтаж байсан зүрхийг минь үнсэж бус алгадаж сэрээчхээд, мэдрэмжээр минь наадах шиг л болж байв. Хэн ч энэ зүрхийг галзуурсан мэт балбахад хүргэж байгаагүй юмсан...

Өрөөнийхөө бор хаалгыг налан суухдаа би одоо ч зүрхний цохилтоо номхруулахыг хичээн, гараараа дарна. Гэвч түүний талаар бодох төдийд хичээл зүтгэл минь талаар өнгөрч, ахиад л олон арван бээр газарт гүйсэн мэт болж байлаа.

Эрвээхэй шиг бодол, дунд нисэн нисэн үүрлэнэ.

Бүх зүйлийн эхлэл болсон тэр газар, тэр мөч

Элэн халих шувуу шиг зүрхэнд минь уянгалан жиргэнэ.

Дэндүү амар тайван бас үзэсгэлэнтэй байсан.

Түүнийг хараад цөөн хэдэн мэдрэмжин дотор мунгинан төөрөлдөхөө мэдэж байгаа ч ахин нэг удаа очиж үзвэл тэр байх болов уу?

Би өөрийгөө ухамсартайгаар удирдаж чадах болов уу?

Онгорхой цонхоор үдшийн сэвэлзэх салхи орж ирэн бөгчим өрөөг (магадгүй зөвхөн надад л ингэж санагдсан байх) сэрүүцүүлж байлаа. Уушгиа дүүртэл гүн гүнзгий амьсгал аван удаан гэгч нь гаргахдаа тэнэг бодлуудаа ч толгойноосоо авч хаяхыг хичээв.

Ганц харсан охиндоо дурлана гэж юу байх вэ?

Зүрхэндээ биш тархиндаа итгэ, Тимоти.

♫ ♫ ♫

Өглөөний найман цаг болсныг илтгэн сэрүүлэг хангинахад шөнөжин дараад унтчихсанаас болж, бадайрсан гараа арай хийн явуулсаар унтраах товчийг дарав. Урьд шөнийн турш элдэв янзын зүйлс бодсоноос болж оройтож унтжээ. Тэр хэрээр хүндэрсэн зовхио дааж ядан нүдээ нээхдээ өнөөдөр тийм ч сайхан өдөр биш болохыг мэдэв. Хэрэв энэ эсрэгээрээ байсан бол нарны алтан цацраг одоо өрөөг минь бүхэлд нь гэрэлтүүлж байх байсан биз ээ.

𝗕𝗲 𝗺𝘆 𝘀𝘂𝗺𝗺𝗲𝗿Where stories live. Discover now