@PeachKthh

162 15 7
                                    

Дугаар 4 ✨  PeachKthh

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дугаар 4 ✨  PeachKthh

Манай ярилцлагын булангийн дараагийн зочноор Peachkthh  зохиолч маань оролцож 
Үнэхээр чанартай гоё зохиолуудтай болохоор заавал сонирхож үзээрэй.

🍑 Манай ярилцлагын буланд оролцож байгаад бид бүхэн үнэхээр их баяртай байнаа.Юуны түрүүнд та өөрийнхөө тухай товчхон танилцуулаач. ^ ^

-Аан та нарт ч бас үнэхээр их баярлалаа. Намайг санал болгосон хүмүүст ч бас баярлалаа. Зохиолоо BL буюу BoyxBoy төрлөөр бичдэг зохиолч PeachKthh байна. Одоогоор 18 настай. Энэ жил 19 хүрнээ. Анх удаа л ярилцлага өгч байгаа болохоор алдаа их байж магадгүй юм баярлалаа.

🍑Анх ваттпадад зохиол бичиж эхлэсэн үеийнхээ дурсамжаас хуваалцаач.

-Энэ acc-ыг анх 2016онд нээсэн байхаа. Кпоп ерөөсөө сонсдоггүй. Ер нь бол үзэн яддаг төрлийн охин байсан. Найзуудынхаа шахалтаар анх BTS-ыг сонсож сонирхож эхлэсэн юм л даа. Тэгээд бас л найзуудаасаа wattpad-ын тухай олж сонссон. Энэ үеэс эхлээд л өгүүллэгт бүрэн дүүрэн донтож 2018 онд boyxboy өгүүллэг сонирхож эхлэсэн юм. Тэр үед тийм ч их boyxboy өгүүллэг байдаггүй байсан болохоор өөрөө зохиох санаа төрж байсан юм л даа. Анх энгийн өгүүллэг бичиж эхлээд амжилт олоогүй болохоор устгаад boyxboy бичиж байсан юм байна.

🍑Та өөрийн нийтэлсэн болон драфт дотроо хадгалж байгаа өгүүллэгүүдийнхээ тухай товчхон танилцуулж өгөөч.

-За. Миний хамгийн анхны бичвэр Hyung! Please love me байсан. Миний биас Тэхён юм л даа. Анх уншиж байсан BL өгүүллэг Taekook байсан болоод ч тэр үү Taekookд үнэхээр их хайртай болчихсон. Тиймээс л Taekook өгүүллэг бичихээр сэтгэл шулуудаж байсан юм. Энэ өгүүллэг маань тийм ч хүнд сэдэвтэй биш. Харин дараагийн өгүүллэг маань Handsome farmer байсан. Хөөрхөн funny маягаар бичихийг хүссэн болохоор энэ өгүүллэг маань ч нэлээн хөөрхөн. Үүний дараа 2 дугаар бүлэг буюу тэдний амьдрал Сөүлд өрнөх маягаар үргэлжлүүлж бичсэн. Харин энэ бүлэг маань эхний бүлгээсээ эрс тэрс ширүүн маягаар өрнөсөн үйл явдалтай. 4дөх өгүүллэг маань I'm your fan байсан. Шүтээнээ өөрийнхөө фэн болгосон тухай өгүүлэх сэдэвтэй юм л даа.
За ингээд миний 5дахь өгүүллэг маань Just look at me байсан. Би энэ өгүүллэгтээ бусад өгүүллэгээсээ илүү хайртай. Хараагүй хүүгийн багшдаа дурласан түүхийн талаар өгүүлэх юм. Анх sad төгсгөлтэй гэж бичиж байсан ч хэзээ ч тэгж төгсгөж чадахгүй юм байна лээ. Тэгээд одоо шинээр өгүүллэг бичиж байгаа. Жаахан явцгүй л байна ххэ. Одоохондоо драфт дотор өгүүллэг алга даа. Гэхдээ ингээд харахад миний хувьд үнэхээр олон өгүүллэг бичжээ.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now