@SaymynameMJ

146 12 0
                                    

Дугаар 5 ✨ SaymynameMJ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дугаар 5 ✨ SaymynameMJ

За манай энэ удаагийн ярилцлагын буланд @SaymynameMJ ваттпад хаяг дээр бичвэрээ нийтэлдэг MJ бичээч уригдан иржээ. 🥰

Түүний хувийн аккоунтууд:
Ваттпад: SaymynameMJ
Фэйсбүүк: М. Мөнхжин

🌈 За манай урилгыг хүлээж авсан @SaymynameMJ бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?

- За, мөн талархлаа. Намайг Мөнхжин гэдэг. Хорин настай. Монгол Улсын Их Сургуульд Олон Улсын Харилцааны мэргэжлээр суралцдаг. Товч гэвэл ийм байна.

🌈 Та өөрийнхөө гадаад, дотоод төрхөө дүрслэн хэлээч?

- Заа, их өвөрмөц ярвигтай асуулт байна. Ккк. Гаднаасаа их энгийн, нүдэнд дулаахан хүн байх гэж найддаг. Ихэвчлэн нүүрний хувирлаа хянаж чаддаггүйгээс их шүүмжлэл хүртдэг. Өөрөөр нүүрний хувирал хэт сайтай, сэтгэл хөдлөл ихтэй хүн. Дотроо гэвэл бүр ярвигтай. Араншин хувирамтгай боловч нэлээн чигч шударга гэж хэлж болохоор. Юмсыг эрс шулуун хэлэх дуртай. Учирсан хүмүүсийн ярианаас хүйтэн, хатуу гэдэг үгсийг их сонсож байсан. Гэхдээ яг тийм үгүйг бол би одоо ч мэдэхгүй хэвээр. Ер нь миний ааш араншин голын ус шиг л нэг бол үерлээд, нэг бол хөвөөндөө баригдаад, нэг бол дөлгөөхөн урсаж байдаг цогц юм уу даа. Би доторх хүнээ гол гэж нэрлэмээр байна.

🌈 Та ихэвчлэн ямар төрлөөр өгүүллэгүүдээ бичдэг вэ? Мөн ирээдүйд, оролдож байгаагүй төрлөөрөө бичих бодол байдаг уу?

- Миний бичвэрүүд ер нь янз янз. Аж байдлын ч байна, уран зөгнөлт ч байна, түүхэн голдуу байна, ЛГБТ ч байна, гэмт хэрэг төрлөөр ч бичих гэж оролдсон. Мэдээж тэр бүрд романс давхар явна. Одоогийн түүхий надад хос хоёрын харилцааны хэв маяг түүхээ баяжуулахад их тус болдог. Хүмүүс ч романс төрөлд дуртай шүү дээ. Ер нь би ямар нэгэн төрөлд баригдахгүй бүх төрлөөр бичиж үзэхийг хүсдэг. Нэн ялангуяа шинжлэх ухаан, уран зөгнөлөөр. Гэвч энэ төрлөөр бичихийн тулд зайлшгүй шинжлэх ухааны өндөр мэдлэгтэй байх шаардлагатай байдаг тул тэр тал дээр А ч үгүй миний хувьд одоогоор солонго шүүрэхтэй л адил зорилт болчхоод байна. Гэхдээ хэзээ нэг өдөр энэ төрлөөр хүчин чармайлт гаргаж байгаад заавал бичнэ гэж боддог.

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now