@NaMipark041013

74 8 0
                                    

Манай булангийн дараагийн зочноор NaMipark041013   ваттпад хаягийн зохиолч Намуун-Учрал маань оролцож байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Манай булангийн дараагийн зочноор NaMipark041013   ваттпад хаягийн зохиолч Намуун-Учрал маань оролцож байна. Түүний ярилцлагыг уншаад бидний бичсэн ганцхан сэтгэгдэл ч зохиолчдод ямар их урам зориг өгч чаддаг болохыг ойлгож аваарай уншигчдаа. 🧡

Хувийн хаяг
Фб:Uchral Ukhh
Wattpad:NaMipark041013

🌸Манай ярилцлагад орж байгаад туйлын их баяртай байна. Юуны түрүүнд та өөрийнхөө тухай бидэнд танилцуулаач.

-Заа сайн байна уу? Намайг Намуун-Учрал гэдэг. Их засаг олон улсын их сургуулийн 2-р дамжааны оюутан. Би ваттпад ашиглаад 2 жил, бичвэр бичдэг болоод бараг жил болох гэж байна. Намайг сонгож ярилцлага авч байгаад маш их баярлалаа😊

🌸Ваттпадад өгүүллэг бичиж эхлэсэн үеийнхээ дурсамжаасхуваалцаач. Анх ямар зорилгоор өгүүллэг бичиж байсан бэ?

-Анх эхлэхдээ зүгээр л мөрөөдлөө бичиж байсан. Бичвэл биелэх юм шиг санагдаад "Цасангоо ба 7 одой" бичвэрээ хайртай залуугийнхаа төрсөн өдрөөр эхлүүлж байсан юм. 2018 оны 10 сарын 13нд буюу Пак Жиминий төрсөн өдрөөр эхлүүлсэн. Эхэндээ 3,4 мянган хүн уншина гэж зүүдлээгүй. Хүмүүс бичвэрийг минь хүлээдэг болсныг, зарим группууд дээр миний бичвэрийг санал болгож байхыг хараад үнэхээр их баярлаж байлаа. Бараг өөрийгөө маш гоё зохиол бичсэн, алдартай зохиолч шиг мэдэрдэг байлаа.
Гэхдээ тийм биш гэдгийг би сайн мэддэг. Өөрийгөө зохиолч гэж дуудагдах болоогүй гэж боддог.

🌸Та өгүүллэг бичих санаагаа ихэвчлэн хаанаас олж авдаг вэ?

-Өгүүллэг бичих санаа ер нь унтаад босоод ирэхэд л тийм өгүүллэг бичвэл гоё юм байна гээд бодогдоод шууд тэмдэглэлийн дэвтэртээ бичдэг. Тэгээд хар зургаа дэвтэртээ гаргачихаад ваттпадынхаа draft дотор бичдэг. Одоо "Илбэдүүлсэн охидын савыг чөлөөлөх газар" гээд өгүүллэгээ бичиж байгаа. 😊

🌸Ямар төрлийн уншигчдад дуртай вэ? Мөн ямар төрлийн уншигчдад уурлаж, гомддог вэ?

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now