Дугаар 8 ✨ Lyra_Sun7
За манай энэ удаагийн дугаарт @Lyra_sun7 хаяг дээр бичвэрээ нийтэлдэг Лаяра бичээч уригдан иржээ.
Түүний хувийн хаяг:
Ваттпад: Lyra_Sun7
Фэйсбүүк: Ц. Аминаа🌈 За манай урилгыг хүлээж авсан @Lyra_sun7 бичээчдээ баярлалаа. Юун түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?
- Сайн байцгаана уу? Намайг Аминаа гэдэг. Одоо 18 настай 1-р дамжааны оюутан. Бурхан минь өөр юу танилцуулдаг юм бол доо. 😭 Сандруу гэж жигтэйхэн нөхөр юм аа би. 🤣
🌈 Танилцахад үнэхээр их таатай байна. Та өөрийгөө дүрслэн хэлээч? Гаднах байдал, зан аашаа ч юм уу? кк
- Юун түрүүнд хацраар баян хүн. 😂 Бас намхан. Нүд нь бор ч юм шиг ногоон ч юм шиг сонин өнгөтэй. Ер нь байдаг л нэг хүн дээ. Харин зан аашны хувьд яг яриа нийлээд суувал хөгжилтэй байж чадна. Бас нэг гэм нь их бүтэлгүй хүрсэн болгоноо эвдэлж байдаг хүн. 😂
🌈 Та ихэвчлэн ямар төрлөөр өгүүллэгүүдээ бичдэг вэ?
- Ихэвчлэн bxb төрлөөр бичдэг. Хэд хэдэн удаа fanfic биш бас bxb биш өгүүллэг бичих гэж оролдсон ч дундаас нь зогсоосон~
🌈 Та одоогийн байдлаар нийт хэдэн бичвэр нийтэлсэн бэ? Энэ дундаас хамгийн их хандалттай бичвэрээ товч танилцуулаач?
- Одоогийн байдлаар 2 л бичвэр нийтэлсэн байгаа. Өмнө нь байсан олон бичвэрээс The Beast хамгийн их хандалттай байсан нь. Бас ганц дууссан өгүүллэг нь байлаа. 😂
🌈 Анх ер нь ваттпадад хэрхэн нэгдэж байсан бэ? Тэр үеийн дурсамжаа хуваалцаач?
- Тэр үеийн дурсамж их тод үлджээ. 2018 оны 1 сарын 23-ны шөнө Юүтака зохиолчийн "Хэрвээ дэлхий гурвалжин байсан бол" зохиолыг уншиж байлаа. Тэгж л мэддэг болсон доо. Аймшигтай их уйлсан.
YOU ARE READING
Interview with Mongolian Writers 1
Non-FictionБичээчидтэй хийсэн ярилцлага. #Talk_with_writer #Talk_with_author #Talk_with_new_writer [Mongolian Wattpaders Page]