2.

158 26 4
                                    

✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

✧༝┉┉┉┉┉˚*❋ ❋ ❋*˚┉┉┉┉┉༝✧

Тэхёныг өрөөндөө орж ирэхэд найзууд нь явсан байлаа. Тэр орон дээрээ суун нотебүүкээ асаан Жонгүгийн цахим хаягийг олох гэсэн болтой түүний нэрийг хайх хэсэг дээр бичнэ. Тэгээд тэр түүний youtube хуудсыг олон бичлэгийг нэг нэгээр нь тоглууллаа.

On Jungook's Youtube channel

Сайн уу дэлхий.Би цистик фиброзтой (cystic fibrosis) хүүхэд бүрийн адилаар эдгэх найдваргүй төрсөн. Гэхдээ энэ нь намайг маргааш үхнэ гэсэн үг биш. Гэхдээ би маргааш үхэж болох л юм. Хэн ч маргааш үхэх боломжтой. Надад зүгээр л эрүүл хүмүүсээс арай бага хугацаа байгаа гэсэн үг. Одоогоор миний уушгины тал хувь нь л ажиллаж байгаа. Энэ хэвээрээ тал ажилласаар байх юм бол их сургуульд орохоосоо өмнө шинэ уушгитай болох хэрэгтэй гэж манай эмч хэлсэн. Их сургууль. Хөгжилтэй байх даа. Миний их сургуульд орох нас болчихсон ч өвчинөөсөө болоод суралцаж чаддаггүй юм.

• Сайн уу залуусаа. Би дөнгөж төрсөн хүүхдүүдэд маш их татагдаад байгаа учир одоо нярай хүүхдүүдийн тасагт байна. Бас манай сайхан сэтгэлт эмч Жүүн. Тэр надад энд ирж байх зөвшөөрлыг өгсөн юм. Бид хамтдаа энэ газар ярилцаж суудаг. Энэ эмнэлгийн хамгийн тайван газар.

•Цистик фиброз бол та нарын мэдэж байгаачлан генийн өвчлөл ба миний бие цэрийг маш ихээр үйлдвэрлэдэг гэсэн үг юм. Мөн би бусад ийм өвчтэй хүмүүсээс туйлын болгоомжтой байх ёстой. Бид бие биенээсээ 6 алхамын зайд байх ёстой. Тэгэхгүй бол бие биенийхээ бактерийг авах юм. Маш олон хүн шинэ уушгийг таван жил л тэсдэг гэж мэддэггүй. Энэ нь цаг хугацаа явж шинэ эмчилгээ гарч ирэхийг хүлээж буй бидэнд бол зүгээр ээ хангалттай хугацаа.

•Сайн уу хүмүүс ээ. Би шинэ цэр ховхлогч хантаазтайгаа энд байна. Үнэхээр догь байна аа. Учир нь би одоо дахин уруугаа харж хананаас өлгөгдөх хэрэггүй гэсэн үг. Ямар байна өнгө нь гоё байгаа биз.

Five Feet Apart Where stories live. Discover now