@sehyun_mgl

58 4 0
                                    

Дугаар 16 ✨

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Дугаар 16 ✨

За манай энэхүү буланд Zira бичээч маань оролцож байна.

Хувийн хаягууд:
fb:Nk Zayakk
wattpad: sehyun_mgl

🎈Сайн байна уу? Юун түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байцгаана уу? Намайг Буянзаяа гэдэг. Гэхдээ Wattpad ашиглаж эхэлсэн үеэс Зира гэх болсон.  Би Wattpad-ыг хэрэглээд 8 сар болж байна. Одоогоор 14 настай сүүлийн үед BxB бичиж эхлэж байгаа.

🎈 Ваттпадад өгүүллэг бичиж эхлэсэн үеийнхээ дурсамжаасаа хуваалцаач

-Анх "Тэртээ гялалзах од" гэх бичвэрийг бичиж байсан. Тэр үед утга санаагаа ч олигтой гаргаж чаддаггүй байж билээ. Харин энэ үед @ineemsegleerei хаягийн зохиолч маань надад маш их тус болсон. @ineemsegleerei надад зааж зөвлөж ирснээр өмнөх өмнөхөөсөө илүү сайжирч байгаа.

🎈Өөрийн нийтэлсэн болон драфт дотроо хадгалж байгаа өгүүллэгүүдийнхээ тухай товчхон танилцуулж өгөөч ^ ^

-Одоогоор нийтлэгдсэн 7 бичвэр харин драфт дотор 6 бичвэр бий. Би бичвэрүүдээ ихэнхдээ гунигтай төгсгөх дуртай. Би өөрөө ЭЭЛ болохоор Эксогын гишүүдээр ихэнхдээ бичдэг ба хамгийн анхны зохиол маань Хятад жүжигчдээр бичигдсэн. Сүүлийн үед BxB сонирхож эхэлснээр Сэүн+Бэкхён=Сэхён шип гаргаж ирээд бичих болсон.

🎈 bxb gxg өгүүллэгүүдийг үзэн ядаж доромжилдог хүмүүст хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Тэднийг ойлгоосой л гэж хэлэх байна. Үзэн ядлаа гээд хүмүүсийн амьдрал дээшлэхгүй. Зүгээр л нөгөө хоёрын сэтгэлд сэв үлдээгээд байна. Тиймээс тэр хоёр л хоорондоо асуудалгүй нийлж бүтэж байхад хүмүүс ганц "Амжилт." гэж хэлэхэд амнаас нь алт уначихгүй. Тэр хоёр мэдээж бие биедээ хайртай болоод л нийлж байгаа.

🎈 Та өгүүллэгнийхээ санааг хаанаас хэрхэн олдог вэ?

-Зүгээр сууж байхад л толгой дотор маш их бодол орж ирдэг тэрийгээ нийлүүлэн холбож байгаад шинэ санаа гаргадаг даа.

🎈 Танд хүндэлж явдаг бичээч байдаг уу? Байдаг бол дурдаад, сэтгэлийнхээ үгийг хуваалцана уу.

-Мэдээж байлгүй яахав. Хамгийн түрүүнд Болормаад маш их баярлалаа.
Бусад зохиолчдоо ч мөн гүнээ их талархаж байна. Миний сайжирч буй нь тэд нартай л холбоотой.

🎈Ямар төрлийн уншигчдад дуртай вэ? Мөн ямар төрлийн уншигчдад уурлаж, гомддог вэ?

-Би дуртай дургүй гэж ялдаггүй ээ. Бүгдэд нь л дуртай

🎈Зохиол бичихээс шантарсан үедээ юу мэдэрч байсан бэ? Тэр үеийг хэрхэн даван туулдаг тухайгаа яриач.

-Өө тийм үе бий. Зохиолоо бичихээ больё гэж маш их бодож байсан. Гэхдээ чадахгүй юм билээ. Өөрийн төсөөллөө бичихгүй л бол сэтгэл цаанаасаа л нэг тийм сонин болчихдог.

🎈Танд хүндэлж явдаг найз болохыг хүсдэг уншигч, бичээч байгаа юу?

-Яг ч найз нөхөд гэхгүй л дээ. @selan_lu эгчийн дүү нь л болмоор санагддаг. Бас @Vkook_mgl эгчтэйгээ дотно болмоор байна.☺️

🎈BxB GxG өгүүллэг бичиж эхлэж байгаа гэсэн шүү дээ. Энэ талаар ер нь ямар үзэл бодолтой байдаг вэ?

-GxG гэхээсээ илүү BxB бичдэг. Бие биедээ хайртай л бол бусад нь ямар хамаатай юм л гэж боддог.

🎈Одоогоор ваттпад дээрээ тавьсан зорилгоосоо хуваалцаач.

-Сүүлд бичиж байгаа "MEMOIR" "HIS STORY" энэ хоёр бичвэрээ хурдан дуусгах зорилготой байгаа.

🎈Уншигчидтайгаа уулзаж байсан уу? Мөн таны уншигчдыг тодорхойлдог нэр байдаг уу?

-Би тийм ч сайн бичээч биш болохоор одоогоор нэрийдээгүй байгаа. Гэхдээ ирээдүйд уншигчдадаа нэр өгнө.✨

🎈Уншигчдадаа хандаж хэдэн үгс хэлээч.

-Намайг дэмждэгт баярлалаа. Цаашдаа ч бас алдаа дутагдлыг минь хэлж өгч байгаарай.☺️✨

🎈Өөрийнхөө уншиж байсан хамгийн сайн гэсэн бичвэрүүдийг бусадтай хуваалцаач

-Хамгийн сайн бичвэр гэвэл маш их бий.
@selan_lu- Peter Pan
@stintlessoul-Enigma1,2
@ineemsegleerei-Grey
@OnCloud9_-The boy
@Vkook_mgl-Dirty mind
Энэ мэтчилэн нэрлээд байвал нэлээдгүй их байгаа.☺️✨

🎈Заа тэгвэл өөрийнхөө өгүүллэгүүдээс нэгийг санал болгож өгөөч.

-MEMOIR-г л санал болгоно доо. Өмнөх өмнөхөөсөө илүү сайжирсан бичвэр минь.✨

🎈Энэ ярилцлагыг уншиж буй ваттпатчиддаа хандан үг хэлээч.

-Та нартаа маш их хайртай шүү. Бас оройгуур Wattpad унших нь нүдэнд тань аюултай тул өдөрт ганц хоёр цаг уншаад нүдээ амрааж байгаарай.❤️

🎈За манай ярилцлагын буланд оролцсон чамд баярлалаа. 🥰👏

-Намайг ч бас энэ ярилцлагын буланд оролцуулсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.💕✨👏🏻

Interview with Mongolian Writers 1Where stories live. Discover now