- Гайхалтай хот байна.
- Тийм шүү. Чи өмнө нь Amsterdam л орж үзсэн биз дээ? Би тэндээс нүүгээд аль хэдийн 3 жил болчихжээ? Цаг хугацаа ч хурдан юм аа! Чи наанаа сайн тэнээд аваарай.
- Тэнэе гэхээр мэдэх газар байхгүй, чи ч энд байхгүй... Гэхдээ жоохон судалсан болохоор явах газруудаараа явна аа. Ямартай ч байрлах газраа ирсэн. Дүүрэн цэцэг л байна. Өвлийн эхэн болчхоод байхад энэ барилга дотор л зуны сүүлч шиг өнгөлөг байна. Гэхдээ санасныг бодоход тоосжилт нь гайгүй байсан. Тэр үнэхээр ажилсаг нэгэн бололтой. Үгүй бол энэ цэцэгсээс болоод... Аймшигтай тоостой л байгаа.
Хэжин тас тас инээгээд,
- Тийм гэж үү? Итгэмээргүй л юм. Заза, ажилдаа явах минь. Тэгж байгаад яримз.
- За, амжилт.
Утсаа таслаад ачаа баглаагаа задлан янзлахаар зэхлээ. Орох өрөөг минь аль хэдийн янзалчихжээ. Жоохон дээр үеийнх болохоор тэр юм уу, сэтгэл амар амгалан мэдрэгдээд, тайвшрал өгөөд байх шиг санагдаад байх юм. Цонхоор харвал цас нөмөрсөн байх агаад салхитай байгаа бололтой модон цонхны завсраар бага зэрэг сийгэх нь сонстоно. Эндхийн бүхий л тавилга нь модон бөгөөд ихэнх жижиг сажиг сувенирнерууд нь хүртэл түүндээ өнгө зохисон үзэгдэнэ. Хоёрхон давхар уг байшингийн 2 дахь давхар нь гадаадын жуулчдыг хүлээж авдаг guest house бөгөөд доод давхарт нь бяцхан кофе шоп болоод цэцгийн дэлгүүр зонхилно. Энэ сарын эхнээс өдийг хүртэл guest house-т надаас өөр жуулчин үгүй ажээ.
Доод давхар луу буувал намайг хүлээж авсан эзэн цэцгээ услан зогсоно.
- Нөгөө... Кофе уух гэсэн юм? гэж зөөлхөн хэлвэл тэр над руу алгуурхнаар хараад,
- Аан за гээд цааш эргэлээ. Би ч түүнийг хойноос ажиглан бяцхан номын тавиур дээр өрөөстэй англи хэл дээрх номнуудыг сонирхон зогсов.
- Ямар кофе уух вэ? гэж тэрээр намуухнаар асуулаа. Би хэсэг бодолхийлснээ,
- Латте? Болох уу? гэвэл тэр хариу инээмсэглээд,
- Мэдээж гэж хэлэн хийж байснаа үргэлжлүүллээ. Би ч номнуудаас сонгож аван хэдэн хуудас сонирхон зогстол,
- Болчихлоо.
Тэр ингэж хэлээд модон ширээн дээр кофег минь тавиад цэцэгс рүүгээ буцаж ирэхдээ,
- Ачаагаа янзлаа юу? гээд хариу нэхэх шиг над руу ширтлээ. Би толгой дохин хариулаад түүний хийж өгсөн латтег оочлонгоо,
- Энд ганцаараа л ажилладаг юм уу?
- Бараг л. Өвлөөр хамт ажилладаг бүсгүй маань амралтаа авчихдаг юм. Нөхөртөө цаг гаргамаар байна гээд. Ярианаас нь сонсоход нөхөр нь өвөлдөө л амардаг юм шиг байсан.
- Аан. Өөрөө их гунигладаг байх даа. Өвлийн хүйтнээр ганцаараа ажиллаад.
Тэр хэсэг чимээгүй зогссоноо,
- Гайгүй дээ. Үйлчлүүлэгчид хааяа орж ирдэг болохоор... гээд хэсэг дуугаа хурааж зогссоноо үргэлжлүүлэн ямар нэг зүйлийг хэлэх гэж байтал нэгэн үйлчлүүлэгч орж ирээд бидний харилцан яриа өндөрлөлөө.
Би кофегоо аван өөрийн өрөө рүүгээ оров. Өвөл дуустал энд байрлахаас хойш одоо минийх гэхэд болох байлгүй дээ ухааны юм бодоод цонхны дэргэдэх ширээн дээр сууж тэмдэглэлээ бичиж эхэллээ...
Их удаан хугацааны дараа урт бичвэр оруулж байна. Бүлгүүдээ аль болох удаахгүй оруулж байхыг хичээнэ ээ. Дэмжиж байдаг хөөрхөн Fibies-дээ баярлалаа.❤ Бас үргэлж туслан, зоригжуулж, үнэнч фен минь байж, хэзээд гараа дэлгээд хүлээж байдаг Лити бичээчдээ баярлалаа.❤
Та нарынхаа тусламжтай би өдий хүртэл ваттпадад өөрийн бодлыг буулгаж, илүү чөлөөтэй сэтгэж, нэг ч гэсэн зүйлийг чаддаг юм байна шүү, би чинь гээд урам зориг авдаг. Уншигчид маань ч бичвэрээс минь авах зүйлээ авдаг байгаасай гэж сүүлийн үед их боддог болсон. Анх бол сонирхлоороо нэг л хүний талыг баримталсан, гол дүрээ фантазид амьдруулж байлаа. Тиймээс би өөртөө их дэвшилт хийж, бичвэр маань ч улам сайжраад, хүртээлтэй болж байгаа гэдэгт итгэж байгаа. Ийм болоход минь бас л та бүхэн тусласан учир дахин баярлалаа.🙏❤
KAMU SEDANG MEMBACA
[ Winter days with gardener of Smeraldo ]
RomansaThose days we have been together in the winter garden filled with that flower called, "Smeraldo" Cely 2020.11.16