дурсамж

17 0 0
                                    

ЮУ гэж хэлвэл дээр вэ ...
Зүгээр л санасан гэх үү...
Эцэст нь би дахин уулзлаа тэр үеийн чамтай. Би дурсаж байна, хаана ч байсан юу ч хийж байсан бидний уулздаг тэр газар 2-р сарын дундуур хавар шиг байдаг тэр газар нүдээ анихад чи дахин гарч ирэн будран унах цасан ширхэг бүр биднийг адислан ид шид мэт дулаахан хирнээ хүйтэн тэр газар.
Бидний бүтээсэн газрууд тэр дотроо эргэлдэн явахад маш олон бодол орж ирэн хамтдаа гараа атган элсэн цөлийг гаталвал далайг гаталж чадна . Миний сэтгэл зүрх үргэлж л тэр газартаа анхны хэвээрээ үлдсэн.
яг тэнгэрийн ягаахан үүл шиг нэг нэгээр алга болох дурсамжууд тэр газартаа байсаар байх болвуу чамайг хаанаас хайвал болох вэ? бүх дурсамжаа нэг нэгээр нь мартсан ч чи хаа нэгтээ байгаа. Тэр газартаа байсаар байх болно. Хуучны би болон чи юу ч болоогүй юм шиг инээлдэн сууж байгаа биз.
Хаврын цэцэг шиг нахиалж байгаа биз. Хамт оршин байгаа биз ...

Бидний ДурсамжWhere stories live. Discover now