____________________•••
Poem titled to myself
Day01: Өвлийг дурсахуй______________________
Жаварт өвлийн тэр л хүйтэн өдрүүдэд хоосон сэтгэл зүрхний минь түшиг болж өгсөн цасан хүн чамд зориулан хэдхэн үгээ сийрүүлэн бичиж сууна.
Үхэж буй сараана цэцэг, мөхөж буй нарны сүүлчийн туяа гийгүүлэн гялбах торгон мөчид хоёр сэтгэл, нэг зүрх илэн халих шувуудтай хамт будрах цасанд бүжсэн билээ. Тэр цасны үзэмж төгөлдөр байдалд хууртсан би зуныг умартан хэзээ ч хайлж урсахгүй, замхрахгүй гэх түүний сэтгэлийн худалд автсан.
Цас хайлж анхны бороон дусал хацрын минь даган урсахад
хэтэрхий хуурмаг харууслынхаа хар бараанд шаналалд тарчилна. Бичгийн ширээний өмнөх хогийн саванд тоосонд дарагдан хэвтэх нэхмэл цагаан ороолт одоо ч үнэ цэнээ үл алджээ.Түүнийг хайлан урсаж байхдаа хэрхэн над уруу харж байсныг одоо ч өгүүлэн, эзгүйрч түүнчлэн гашуудна.
Цасан хүн өөрийг нь алж буй нарны халуун илч цацраг, зуны моддын гэрэлт дүрийг нулимс дуслуулан ширтсэн юм. Дулаахан байсан байх, үргэлж даардаг тэр маанаг амьтанд моддын навчис салхинд хөгжилтэй нь аргагүй хийсэх нь таалагдсан байх ...•••
Copyright
2020@itswinterchild