1. Goodbye (by Wheein)

65 11 0
                                    

Хотын захад байрлах нарийн хийцтэй "54" дугаартай байрны урд ирээд орох эсэхдээ эргэлзэн зогсох энэ бүсгүй. Харуусал дүүрэн нүдээрээ хаалга руу ширтэн дотроо юу ч юм бодно. Өөр хүн харвал ертөнцийн хамгийн муу мэдээг сонсоод гуниглахын дээдээр гуниглан бодолгоширч байгаа мэт.. Бүсгүй гэнэт ухаан орсон мэт хаалгыг нээн орлоо. Хашаан доторх цэцэрлэг үзэсгэлэнтэй харагдах ч энэ одоо бүсгүйд хамаагүй юм. Байшингийн гадна ирээд дахиад бодолд автав. Эргэн тойрноо сайн ажиглаж аваад дурсамжиндаа хадан үлдээхийг хичээсэн нь тэр юм.
Гаднаасаа харагддаг шигээ байшин дотор ч тухтай, сайхан тохижилттой ажээ. Бүсгүй яг л гэртээ ирж байгаа юм шиг ороод унтлагын өрөөн дахь орон дээр тухаллаа. Энд байгаа бүх зүйл аз жаргалтай байгааг илтгэх нь уур хүрмээр санагдаж байв. Нүдээ анин ахиад л гуниглаж эхлэв. Энэ бүхэн өөрийнх нь байж болох байсан, тэр аз жаргалтай байж болох байсан юмсан гэж бодохоос гуниглаж, багахан гомдох сэтгэл төрлөө.
Босоод орны дэргэд байрлах цонхны хөшгийг яаран хаагаад буцан орон дээрээ суухдаа ширээн дээр байх жижиг жаазтай зургийг олж харав ... Тэр байна ... Энэ их гунигийн эзэн хайрттайгаа жаргалтай гэгч нь инээсэн зураг нүднийх нь өмнө үзэгдэхэд бүсгүйн гуниг хаанаас ч юм гараад ирсэн уур бухимдал болон хувирлаа. Жаазтай зургийг харахаас дургүй хүрч энэ бүхэнд тэр зураг л буруутай юм шиг хөмрүүлэн чулуудаж орхив. Энэ гэрт орж ирэхдээ л ийм зүйл дүүрэн байгааг мэдэж байсан хэрнээ одоо юунд бухимдаж байгаагаа бодохыг ч хүссэнгүй орон дээр унаад өглөө. Үнэхээр дахиж уйтгарлах, бухимдах тэнхэлгүй болсон мэт хэвтэнэ.
Энэ бүх уйтгар харуусал хаанаас эхэлсэн юм бэ...

Одоогоос 5 жилийн өмнө ахлах сургуулийн охин борооноос зугтан яаран гүйж байлаа. Борооны улирал биш байхад яагаад ингэж их бороо орж байгааг өөрөөсөө асуугаад нөмөртэй газар олон түр амрав.
- Шүхрээ ч аваагүй байхад юун бороо вэ? Одоо яаж харих болж байнаа. Дэмий л бороонд уцаарласан охин ийн амандаа үглэлээ. Үүнийг нь сонссон нэгэн
- Чи үнэхээр их норжээ. Бас шүхэр байхгүй юм шиг байна. Манайх энүүхэнд болохоор чи наадхаа авдаа. гэж хэлээд шүхрээ сарвайлаа. Охин түүний найрсаг занд баярлаж байсан ч огт танихгүй нэгнээс шүхрийг нь авахаас эвгүй санагдан юу ч хийгүй зогссоор л.
-Алив ээ авалдаа. Манайх ойрхон гэж хэлсэндээ. Дараа нь сургууль дээр очоод шүхрээ авчихъя гэлээ.
Түүнийг ажиглахад үнэхээр адилхан дүрэмт хувцастай байв. Охин угийн даруухан ноомой талдаа учир сургуулийнхыгаа ч сайн таньдаггүй байсан тул
- Тийм байхнээ гэж чимээгүй шивнэх төдий хариу хэлэв...
Тэрээр шүхэртэй гараа одоо болтол сунгасаар байх ба гар нь чилсэн болотой шууд шүхрээ охины гарт нь атгуулаад
- Наадхаа аваад яв даа. Маргааш харин аваад ирээрэй. Чадвал 204 тоот ангид аваад ирвэл баярлана шүү. Баяртай гэж хэлээд цүнхээ толгой дээрээ барин гүйн одлоо. Охин түүний нийтэч байдлын гайхан, бас шүхэртэй болсондоо баярлан инээмсгэлэн гэрийн зүг алхлаа...

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 01, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

 Love Is LoveWhere stories live. Discover now